Ким Жон Ун Бээжинд нууц айлчлал хийв үү?

Хуучирсан мэдээ: 2018.03.27-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун Бээжинд нууц айлчлал хийв үү?

Ким Жон Ун Бээжинд нууц айлчлал хийв үү?

Хойд Солонгосын галт тэрэг маш өндөр хамгаалалтын дор Бээжин хотод зогссон тухай мэдээлэл гарсан даруйд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Бээжинд нууц айлчлал хийж буй талаар олон улсын хэвлэлүүд бичиж байна.

Японы нэгэн хэвлэлд бичихдээ Хойд Солонгосын галт тэргэнд зөвхөн төрийн өндөр албан тушаалтан зорчиж яваа тохиолдолд харуул хамгаалалтыг өндөржүүлдэг хэмээгээд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг 2011 онд эцгийгээ залгалжилснаас хойш гадаад дахь анхныхаа айлчлалыг Бээжингээс эхэлсэн байж магадгүй хэмээн бичжээ. Bloomberg News агентлаг Бээжин хотод галт тэрэгнээс буусан Хойд Солонгосын өндөр албан тушаалтан Ким Жон Ун байсан гэж баталжээ.

Хятадын Гадаад харилцааны яамны төлөөлөгч энэ талаар огт сонсоогүй хэмээн тайлбар өгөхөөс татгалзжээ.  Хойд Солонгосын улсын мэдээллийн агентлагууд ч мөн удирдагч Ким Жон Ун Бээжинд айлчилж буй талаар мэдээлээгүй байгаа гэнэ.

Японы NHK телевиз Бээжинд буусан Хойд Солонгосын галт тэрэгний цахим сүлжээнд тавигдсан зургийг цацжээ. Бээжинд зогссон галт тэрэг Хойд Солонгосынх болохыг дипломат эх сурвалжууд баталсан байна.

Өчигдөр орой Бээжин хотын төмөр замын товчооноос тодорхой шалтгаан дурдалгүй Бээжин хотын хэд хэдэн чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарьт  өөрчлөлт орж, хоёр цагаар хойшлогдох болсныг анхааруулсан гэнэ.

 

Эх сурвалж: Independent

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж