Кемеровод гурав хоногийн гашуудал зарлалаа | News.MN

Кемеровод гурав хоногийн гашуудал зарлалаа

Хуучирсан мэдээ: 2018.03.27-нд нийтлэгдсэн

Кемеровод гурав хоногийн гашуудал зарлалаа

Кемеровод гурав хоногийн гашуудал зарлалаа

ОХУ-ын Кемерово хотын худалдааны төвд өчигдөр /2018.03.26/ дахин гал гарч, амиа алдсан хүмүүсийн тоо 64 болжээ.  Тэдгээрийн дийлэнх нь хүүхдүүд ажээ.

Худалдааны төвийн цогцолбороос гал түймрийн өтгөн хар утаа олгойдож байсныг гэрчүүд мэдээлж байна. Дараалан гарсан гал түймрийн улмаас барилга зарим хэсгээрээ нуржээ.

ОХУ-ын Онцгой байдлын сайд Владимир Пучковын мэдэгдсэнээр түймэрт шатаж, цогшсон нурангиас дахин гал гарчээ. Гал сөнөөгчид галыг унтраахаар ажиллаж байх үед барилга дотор 600-800 хэмийн халуун байсан гэнэ. Гал түймрийг бүрэн унтраасны дараа эрэн хайх, авран туслах ажиллагааг эхлүүлсэн байна. Хохирогчдын ар гэрийнхэн тэднээс мэдээ хүлээж байгаа ажээ.

“Өвлийн интоор” нэртэй  худалдаа, үйлчилгээний цогцолбор таван давхар барилга юу юугүй нурахад ойрхон байгаа ч эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ.

Хамгийн сүүлд ирсэн мэдээгээр гал түймэрт 64 хүн амиа алдсан нь тогтоогдоод байгаа бөгөөд шатсан барилга дор зургаан хүн байгаа мэдээ бас ирсэн байна. Амиа алдсан хүмүүсээс 17 хүнийг хэн болохыг тогтоосон бөгөөд цогцос таних ажиллагаанд хохирогчдын ар гэрийнхэн оролцжээ. Гэвч зарим цогцсыг таних ажиллагаанд генетикийн шинжилгээ явуулах шаардлагатай болсон талаар ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Вероника Скворцова ярьж байна.

Кемерово мужид гурван өдрийн гашуудал зарлаад байгаа ажээ. Хотын оршин суугчид гал түймэрт өртсөн барилгын гадна хохирогчдын дурсгалыг хүндэтгэн лаа асааж, цэцэг, чихмэл тоглоом тавьж байгаа гэнэ.

эх сурвалж: Russia Today 

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-27 66.181.176.144

гүнээ эмгэнэл илэргийлье.. манайхан ч хүүхдийн тоглоомны газруудад хяналт шалгалт хийгээсэй тэр зайсан толгой хажуудах гаараас эхлээд ….

Avatar

Зочин 2018-03-27 202.179.27.158

Оросын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье!

Avatar

Зочин 2018-03-27 202.21.106.118

ОХУ Сирид олон гэм зэмгүй улсыг бөмбөгдөж алсны төлөөс юм болуу

Avatar

Зочин 2018-03-27 202.21.101.226

Сирид пуужингаа туршиж олон хүүхэд бөмбөгдсөн. Хэдэн сири хүүхэд гэртээ сургуульдаа байхдаа пуужиндуулсан бол

Avatar

Зочин 2018-03-27 27.123.212.138

Манайд байдал ямархуу байгаа вэ шалгалт хийх хэрэгтэй.

Avatar

zochin 2018-03-27 103.57.92.230

Putin baruuniikhantai terseldej zer zevseg tehnik gej baikhaar ard tumnee odoo bodmoor yum,Ard tumen ny denduu erevdmeer baina shuu!!

Avatar

Зочин 2018-03-27 202.21.106.150

Оросын иргэд өөрсдөө 300-400 хүн үхсэн, моргууд нь пиг дүүрэн төр засаг нууж байна гээд байх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж