Асфальтан замыг хааж туслах шороон зам гарган иргэдийг зорчуулж байгаа гэв

Хуучирсан мэдээ: 2018.03.27-нд нийтлэгдсэн

Асфальтан замыг хааж туслах шороон зам гарган иргэдийг зорчуулж байгаа гэв

Асфальтан замыг хааж туслах шороон зам гарган иргэдийг зорчуулж байгаа гэв

Шар усны үерийн улмаас Дулаанхааны  дөрвөн замаас Ерөө-Хүдэр сумын чиглэлийн автозамын 32 км /Ерөө сум/, 64 км-т /Хандгайтын үтрэмийн орчимд 110м-ийн урттай/ их хэмжээний эвдрэл өчигдөр /2018.03.26/ үүссэн байна.

Тухайн зам нь засвар хийгдээд нэг жил болсон  бөгөөд  аймгийн Замын цагдаагийн тасгийн алба хаагчид болон Улаанбаатар зам засвар арчлалт ТӨҮГ хамтран зам засварлах, тэмдэг, хайс хашлага байрлуулах ажлыг зохион байгуулж, арга хэмжээ авч ажиллаж байгаа аж. Энэ талаар албаны хүнээс тодруулахад “Одоогийн байдлаар эвдрэл  гэмтэл үүссэн асфальтан замыг хааж туслах шороон зам гарган иргэдийг зорчуулж байгаа. Засвар хэр удаан үргэлжлэхийг тодорхойлох боломжгүй” гэсэн юм.  

Хөдөлгөөнд оролцогч жолооч нарт  орчин хязгаарлагдмал замын тойруу, харанхуй үед явахдаа хурдаа тохируулан болзошгүй аюул, ослоос сэргийлж сонор сэрэмжтэй явахыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

                                                                                                                            Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж