УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
УИХ-ын намрын чуулган завсарласнаас хойших хугацаанд танай салбар ажил ихтэй байлаа. Олон жил завсардсан зөвлөгөөнийг үргэлжлүүлж, энэ үеэр зарим зоригтой шинэчлэлийг хийхээр шулуудсанаа танилцуулж байгаа нь ажиглагдлаа. Шинэчлэлийн багц төлөвлөгөөнөөс агаарын тээврийн либералчлалын асуудал анхаарал татаж байна. Энэ сэдвээс ярилцлагаа эхэлье.
-“Агаарын тээврийн либералчлал ба иргэний нисэхийн салбарын шинэчлэл” сэдэвт удирдах ажилтны зөвлөгөөнийг таван жилийн дараа зохион байгууллаа. Иргэний нисэхийн бүтэц зөв эсэх тухай хэлэлцлээ. Энэ бол аюулгүй ажиллагааг л хянаж байх ёстой байгууллага юм шүү дээ. Гэтэл үүнийхээ зэрэгцээ хяналтаа ч тавиад, өөрсдөө ч удирдаад бантан зуураад хаячихсан. Эхний ээлжид аж ахуйн ажлыг төрийн ажлаас ялгах ёстой. Хамгийн гол нь өрсөлдөөнийг бий болгохын тулд либералчлах ёстой. Өрсөлдөөн бий болж байж бид тийзний үнийг буулгана. Гэтэл өнөөдөр МИАТ ТӨХК дангаараа ноёрхож байна. Өнөөдөр төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэлх баримтлах бодлогод хамгийн гол чиглэл болсон Бээжин, Сөүлийн чиглэлд үндэсний ганцхан тээвэрлэгч тээвэрлэх байхаар заачихсан. Энэ нь МИАТ ТӨХК бөгөөд “үндэсний тээвэрлэгч авиа компани’, “онцгой эрхийг төр өөртөө авлаа” гэхчлэн ноёрхлыг нь баталгаажуулаад төрийн бодлогодоо заачихсан байгаа.
-Тэр үед хувийн авиа компаниуд хүнд байдалд орсон. Одоо зарим нь эргэн сэргэж байгаа талаар дуулдах боллоо?
-Би Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа МИАТ ТӨХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. Тэр үед би МИАТ-ийнхаа шугамаас бусад авиа компаниудад өгч байсан. Нэг ёсондоо МИАТ-ийн эрх ашгийн эсрэг ажилласан ч гэж харж болохоор байгаа биз. Тэгэхэд жишээ нь, “Аэро Монголиа” таван онгоцтой байсан. Сая сайдаар томилогдоод ирэхэд ганцхан онгоцтой болсон байна. Юун бизнесээ өргөжүүлэх, улам хумигдсан байгаа биз. Гэтэл “Изинис” дампуурчихсан байна. Одоо сэргэх гээд л хичээгээд байна. Ийнхүү хувийн хэвшлийнхээ зах зээлийг “боож”, төр нь монополь болчхоод байна. Үүнийг задлах ёстой. МИАТ ТӨХК-ийн эрх ашиг дандаа яригдаж байдаг. Мөн “Туркиш Эйрлайнз”, “Кореан эйр”-ийн асуудал байна. Бид тийзний үнийг буулгаж иргэдийн төлөө ажиллах уу. Эсвэл МИАТ ТӨХК-ийн эрх ашгийн төлөө ажиллах уу гэдгээ сонгож ажиллах болоод байна.
-Засгийн газар танд алийг нь даалгавар болгодог вэ. МИАТ-ийн эрх ашгийг хамгаал гэдэг үү. Тийзний үнийг буулга гэдэг үү?
-Үүнийг салбарыг удирдаж байгаагийн хувьд би бодлогодоо тусгаж, хэрэгжүүлэх ёстой шүү дээ. Би ард түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөө тангараг өргөсөн болохоор сонголт ойлгомжтой. Лав төрийн өмчит компанийн төлөө гэж өргөөгүй. Сайд болсноор эрх ашиг өөрчлөгдөхгүй. Тиймээс 2020 он хүртэл МИАТ-ийн эрх ашгийн төлөө гэчихсэн тэр бодлогын баримт бичгийг задлах ёстой.
-Хаврын чуулганаар хэлэлцүүлж батлуулж амжих уу?
-Амжуулах бодолтой байна. Цаад хугацаа тавдугаар сард багтаан батлуулах төлөвлөгөөтэй. Учир нь, энэ зуны сезоноос хоцормооргүй байна.
-“Туркиш Эрлайнз”, “Кореан Эйр” компаниуд дахин санал тавьсан уу?
-Нислэгийн тоо нэмэх санал тавьсан. Үүний дунд өрсөлдөөн бий болно, Монголд ашигтай гэдэг саналаа тавьсаар байгаа. Бид бодлогоор хаагаад байгаа нь үнэн.
-Өмнөх он жилүүдэд олон чиглэлд нислэгтэй боллоо. Монголд ашиг өгөөжөө хэр өгөв?
-Шинэ чиглэл нээмэгц эхлээд шуураад яваандаа эрэлт, ашиг багасдаг. Гэвч үргэлжийн нислэгтэй байж зах зээлд хөлөө олж ашиг нэмэгдэнэ. Аль ч салбарт тийм байдаг. Тиймээс тодорхой хэмжээний дотаци авах хэрэгтэй болж байна. Энэ удаагийн зөвлөгөөнөө ярьж шийдсэн гол асуудал нь хууль эрх зүйн орчинд хийх шинэчлэл. Жишээ нь, бид нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавиад байна. Нэг жуулчин Монголд байхдаа хамгийн багадаа ойролцоогоор1900 ам.доллар зарцуулдаг гэсэн тооцоолол байдаг. Үүнийг хамгийн багаар, 1000 ам.доллараар бодоход нэг сая жуулчин нэг тэрбум ам.доллар. Үүнийг яаж авиакомпаниудад дэмжлэг үзүүлэхүйц эрх зүйн орчинтой болох вэ гэдгийг нэлээд тогтож ярилаа.
-Жуулчин, авиакомпани гээд ярихаар катерингийн үйлчилгээний талаар ярихаас аргагүй. Нэг талаас катеринг бол манай нэрийн хуудас. Нөгөө талаас энэ үйлчилгээг бид ресторан гэж буруу ойлгоод хоолны амт, порц яриад байх юм. Аль нь ч байсан ашиг орлого талаас нь харахаас илүүтэй ерөөсөө л үйлчилгээний соёлын нэг хэсэг гэдэгт анхаарах цаг болсон мэт.
-Би эсрэгээрээ катерингид ингэтлээ анхаарахаа болих хэрэгтэй гэж боддог. МИАТ дотоод зардлаа бодох ёстой. Энэ компани 676 ажилтантай, дээр нь 160-аад ажилтан гэрээгээр ажиллуулдаг гэхчлэн өндөр зардалтай. Санхүүгийн сахилга бат муу, үрэлгэн загнаж байгаагаа анхаарч ажиллахыг шаардах л болно. Өнөөдөр Берлин дэх салбарт найм, Бээжинд зургаан хүн ажиллаж байгаа. Энд ганцхан хүн ажиллаад тухайн орон нутагт ажиллаж амьдардаг мэргэжлийн хүмүүсийг цалинжуулаад ажиллуулах боломжтой. МИАТ-ийн ажилтан дунджаар гурван сая төгрөгийн цалин авч байна. Хэн нэгэн дарга, сайдын ‘шахааны хүн’ ажилладаг гэдэг зүй бус байдлаас бүрэн салаагүй нь харагдаж байна.
-Цалингийн талаар өмнө нь нэлээд дуулиантайгаар мэдээлж байсан. Та энэ талаар ямар арга хэмжээ авах вэ?
-Би ямар ч байсан эхний ээлжид МИАТ-ийн захирлыг солих гэж байна. Энэ томилгоонд битгий улстөржиж хандаарай. Надад ямар нэгэн шахалт битгий үзүүлээч гэдгийг энэ ярилцлагаараа дамжуулаад хэлчихье.
-Жишээ нь Ерөнхий сайдтай зөвшилцөхгүйгээр, байр суурийг нь сонсохгүйгээр өөрийнхөөрөө томилгоо хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?
-Би чадна гэж бодож байна. Нөгөөтээгүүр энэ бол ’60 тэрбумын албан тушаалын наймаа байдаг’ гэдэг гүтгэлгийг няцаах, бодит байдлаар харуулах том боломж гэдгийг хаана хаанаа мэдэрч байгаа болов уу гэж бодож байна.
-Ийм гүтгэлгийг няцаах таны сонголт бас сонирхол татаж байна. МИАТ-ийн даргаар мэргэжлийн хүн томилох уу эсвэл сайн менежер томилох уу гэдэгт ч өрөөсгөл хандаж болохгүйг өнгөрсөн хугацаанд харлаа шүү дээ?
-Надад товлосон хүн бий. Нуух шаардлагагүй. Сонголтын хувьд яг тантай санал нэг байна. Нэгдүгээрт, мэргэжлийн байх нь зөв, хоёрдугаарт, зөв сэтгэлтэй, зөв сэтгэхүйтэй байх ёстой. Энэ олон зардлыг танахад надтай гар, сэтгэл нийлж, зоригтой ажиллах хүн хэрэгтэй байна. Та сая зөвхөн катерингийг хэллээ. Нэг хүн 2-3 цаг нисээд ороод ирэх хооронд ингэж тансаглах ямар хэрэгтэй юм бэ. Хямд, тухтай, аюулгүй нисэх л чухал. Таны хэлсэнчлэн энэ бол ресторан биш. Бидний эцсийн зорилго бол зорчигчдыг хүрэх газарт нь аюулгүй, тав тухтай тээвэрлэх явдал шүү дээ. Гэхдээ Монголын авиа компани ‘соёлтой, чанартай, энгийн, эрүүл’ цайлж угтах чадамжтай, боломжтой. Катерингийн хувьд бүх нийлүүлэлт гаднынх байгааг бүгдээрээ мэдэж байгаа. Би тушаал гаргаж, манай салбарын байгууллагууд дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжихээр болсон. МИАТ-ийн захирлыг томилсны дараа хамгийн түрүүнд энэ тушаалын хэрэгжилтийг шаардана.
Өрсөлдөөнийг бий болгосноор тийзний үнэ 20 хувиар буурах боломжтой. Нисэхийн салбарын либералчлалын хамгийн сүүлд 2011 онд судалгаа хийсэн байдаг. Энэ судалгаагаар бол бүр 40 хувиар бууруулах боломжтой гэсэн ‘том’ тоо байдаг. Түүнээс хойших нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн билээ. Ямартай ч өнөөгийн тооцооллоор миний хувьд 20 хувиар бууруулах боломжтой гэж үзэж байгаа.
-Улстөрчтэй ярьж байна гэж үзэж шулуухан асууя. Таны ярианаас МИАТ–ийн одоогийн удирдлага улстөржиж ажиллаад байна гэж ойлгогдлоо. Зөв үү?
-Та өөрөө мэдэж байгаа шүү дээ. Одоогийн удирдлага улстөржиж байна. МИАТ-ийн удирдлага солигдох сургаар бие биеэ хэвлэлээр бичилцээд зөндөө л юм боллоо шүү дээ.
-Ерөнхий сайдыг томилгоонд оролцохгүй гэдэгт яагаад ийм итгэлтэй байгаа юм бэ?
-Яагаад гэвэл Ерөнхий сайд өөрөө энэ салбарт шинэчлэл хийх, тансаглал, үрэлгэн байдлыг хязгаарлах, тал тохой татах, албан тушаалын “шахаа” гэгчтэй тэмцэх хүсэлтэй байгаа учраас дэмжинэ үү гэхээс санал зөрөх шалтгаангүй. Тиймээс надад өөрийнхөөрөө ажиллах боломж олгож “МИАТ”-ийн захирлыг солиход минь нөлөөлөхгүй гэдэгт итгэлтэй байна.
-Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед МИАТ-ээс их хэмжээний мөнгийг нэр бүхий банкууд руу, хэн нэгэн сайдын тушаалаар шилжүүлсэн явдал удаа дараа гарч байсан. Ийм хэмжээний алдаа завхрал давтагдсан байдал танд мэдэгдсэн тохиолдол бий юү?
-Би зориуд тус компанийн санхүүг шалгаж мэдсэн зүйл одоогоор үгүй. Төрийн өмчийн бодллго зохицуулалтын газар /ТӨБЗГ/ шалгалт хийж эхэлсэн. Шалгалт дуусч байгаа, дүн мэдээг ТӨБЗГ танилцуулах байх. Яамнаас гол анхаарах асуудал нь аюулгүй ажиллагаа, зөв менежментээр явж байгаа эсэх тухай болоод байна.
Шатахууныг монопольчилж нийлүүлэх хүсэлтэй компани санал тавьсан
-Ерөнхий сайд хүлээлт болоод байсан нэгэн захирамжийг гаргасан нь яамны харьяа агентлагуудын төсөв хөрөнгөөс яамны зарим албан тушаалтны томилолтын зардлыг хариуцдаг явдлыг цэгцлэхийг даалгасан. МИАТ, ИНЕГ гэхчлэн танай салбарт нэлээд хамааралтай. Энэ шийдвэрийн талаар ямар байр суурьтай байна вэ, хэмнэлт болж чадсан уу?
-Хүлээлт болоод байсан нь үнэн. Цэгцлэх гарц гэдэгтэй ч санал нэг байна. Одоо бол ИНЕГ-ын дарга ч, бусад дарга нар ч энэ талаар ‘За, Сайд аа’ гэж толгой дохихоо больсон. Хэмнэлт болж чадах уу гэж асуулаа. Хэдийгээр төгс шийдэл биш боловч захирамжийн дагуу хаана, хаанаа хэмнэхээс өөр аргагүй болж байгаа. Зөв зүйтэй шийдвэр мөн. Тодорхой хэмжээний шинэчлэлийг эхэлсэн.
-Дэд сайдуудын халаа, сэлгээ, эсвэл цомхотголын талаар ямар байр суурьтай байна вэ. Ялангуяа танай дэд сайдыг хоёр туйлд аваачиж дүгнэдэг. Зарим нь хэт ил тод, эсвэл сайдынхаа урдуур орж ажилладаг гэх. Мөн ‘Дээр үеийн хэллэгээр сайдыг орлож, нөхөж, хамтарч ажиллаж чаддаг жинхэнэ орлогч сайд’ гэх юм. Хамтарч ажиллаж байгаа сайдаас нь үнэлгээг сонсмоор байна?
-Хэр баргийн хүн надад таалагддаггүй. Хамтарч ажиллах хүнээсээ ихийг хүсдэг, өндөр шаардлага тавьдаг. Жишээ нь, Бямба гаригт удирдлагуудыг ажиллахыг шаарддаг. Бусдаас илүү эрх мэдэл хүссэн бол бусдаас илүү цаг ажиллах хүсэлтэй, ачаалал, хариуцлага даах чадалтай байх ёстой гэдэг шаардлагыг тавьдаг. Дэд сайд бол миний хэлсэн үг, хэрэгжүүлэхээр тодорхойлсон бодлогын араас дандаа хөөж гүйцэтгэлийг хангах, саад бэрхшээл тулгарвал эргэн хэлэлцээд үргэлжлүүлэх том үүрэг хариуцлага хүлээдэг хүн.
-Онгоцны шатахууны либералчлалын талаар та ямар байр суурьтай байна вэ. Эрх ашиг нь том байх тусмаа асуудлыг хурцатгасаар байгаа энэ мөчид олон жил хэвшил болсон гажуудлыг, хэн нэгний бусдаас давуу эрх эдэлж ирсэн зуршлыг хэрхэн таслан зогсоох вэ?
-Хэний, юуны тухай хөндөж ярьж байгааг тань ойлголоо. Шатахууны тухайд мөн л шинэчлэл хийж байна. Өнөөдөр онгоцны шатахууны үнэ дэлхийн зах зээл дэх үнээс 30 хувиар өндөр байгаа гэдэг шүү дээ.Үүнийг ядаж 15 хувь болгох ёстой. Удахгүй шинэ нисэх буудал ашиглалтад орно. Шатахуун нийлүүлэлтийн тухайд нээлттэй тендер зарлана.
-Шалгарсан компани хэр хугацаанд нийлүүлэгч байх вэ. Монополчлол үүсэх эрсдэл талаасаа…?
-Тендер зарлах үед нийлүүлэлтийн хугацааг сайтар хэлэлцэж товлосон байх болно. Одоогоор хувилбаруудыг дэвшүүлж хэлэлцэж байна. Саяхан хүртэл нэг компани шинэ нисэх буудлын шатахууны агуулахын эрхийг авах хүсэлтээ илэрхийлсэн. Түүнд өрсөлдөх эрх нь нээлттэй. Хүссэн бүхэнд боломж нээлттэй.
-Тендер зарлах нь ойлгомжтой байсан. Тэгэхээр олны дунд дугаарлах, тендерт оролцох хүсэлгүй учраас сайдад онцолж хандсан байх, тийм үү?
-Давуу эрх эдлэхийг хүссэн тохиолдолд л тэгдэг шүү дээ.
-Өр дагуулсан онгоцуудын асуудал юу болсон бэ. Одоо хэр өр үлдэв?
-Онгоцны төлбөрөөс одоогоор 80-аад сая ам.доллар төлөх үлдэгдэлтэй байна. Манайхан Хөгжлийн банкныхантай хамтран зээлийн хугацааг сунгах талаар хэлэлцэж байгаа. Олон улсын хэмжээнд бол байдаг л бизнес шүү дээ.
-Автозамын салбарт ямар шинэчлэл хийх гэж байна вэ. Мөн л зургаан жил болоогүй томоохон зөвлөгөөнийг хийлээ?
-Энэ салбарт шинэ хүн биш учраас хийх ажлууд тодорхой байсан. Бодож явсан ч дуусгаагүй зарим ажлаа үргэлжлүүлж байна. Мөн УИХ-ын чуулган завсарласнаас хойших өдрүүдэд яам бүр төлөвлөгөөнийхөө гүнд нэвтэрч ажиллаж байна. Манай салбарын хувьд юуны өмнө автозамын чанарын асуудал байна. Үүнд зам барих ажлыг бүр эхнээс нь, хянагч, гүйцэтгэгчийн үүрэгтэй төрийн захиргааны байгууллагууд болон аймгууд, аж ахуйн нэгжүүд зураг төсөл хийхээс нь эхлээд ашиглалтад өгөх, ашиглагч хүлээж авах хүртэлх бүх процессыг эхнээс нь нягталж үзлээ. Эхлээд төрийн албан хаагчид ажлын даалгавраа яаж гаргаж өгөх вэ. Тэр хүн өөрөө зургийн даалгавраа мэргэжлийн үүднээс харж зургийн даалгавраа гаргаж өгч чадаж байна уу. Зургийн даалгаврыг хүлээж авахдаа алдааг нь олж харж чадсан уу. Санаатайгаар олж хараагүй бол яах вэ. Зургийн дагуу замаа зөв барьж байна уу. Чанарыг нь хянаж чадаж байна уу, хамсаатан болоод хуйвалдаж байна уу. Хүлээж авахад төрийн байгууллага, хяналт тавихдаа зарим нэг юмыг харсан ч хараагүй болоод хүлээж авч байгаа юм биш биз гэхчлэн энэ бүхэн дээр хариуцлагыг чангатгах тухайгаа салбарынхандаа танилцуулж хэлэлцлээ. Алдаа гаргасан бол хариуцлага тооцъё. Төрийн албан хаагчид бол дахин албан үүрэг хашихгүй байх хэмжээнд хариуцлага тооцохын тулд Төрийн албаны хуульд нь өөрчлөлт оруулъя. Аж ахуйн нэгжийн хувьд гурван жилийн хугацаанд чадалтай компани бол бүх зардлыг төлдөг. Чадваргүй компанид бол энэ салбарт ажил үүрэг гүйцэтгэх эрх нь хаалттай болох хүртэл хариуцлага тооцохоор холбогдох хууль, журмуудад өөрчлөлт оруулахаар зөвлөгөөнөөр хэлэлцсэн. Энэ зөвлөгөөн ойрын зургаан жилд болоогүй.
-Дарханы чиглэлийн концессыг цуцалсан шалтгааныг товч тайлбарлавал?
-Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамын концессын шалгаруулалтыг цуцалсан. Учир нь, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн авто замаа хоёр хөрштэйгөө яриад олон улсын чанартай автозамын концесс болгосон. Гэтэл дахиад “өрөм” нь болох Улаанбаатар-Дарханы чиглэлийн замыг дахин концесс болгоод зарлачихаж. Олон улсын авто замын сүлжээг барих гээд хөрөнгө оруулагчид ирэхэд тэр сүлжээн дэх хамгийн их ачаалалтай, ашигтай, чухал хэсгийг нь өөр компанид олгочихсон сууж байвал шившиг болно шүү дээ. Энэ бол бодлогын алдаа байсан тул яаралтай залруулах шаардлагатай байсан.
-Зам болгон танд хамааралтай учраас ярилцлагын сэдэв өргөн хүрээг хамарч байна. Шинэ төмөр замаа урагш ахиулах боломж байна уу?
-Нуугаад яах вэ, ‘Шинэ төмөр зам’-ын ажил яг 200 сая ам.доллар зарцуулаад таг зогссон байгаа шүү дээ. Би 2012 онд шинэ төмөр замын төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Тэр үед “Энержи ресурс”-тай Тавантолгой-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын гэрээг хийж байлаа. Тэд өөрсдийн нүүрсийг зарах, ажлаа хурдасгахын тулд 2016 онд төмөр замыг тавьж дуусгахаар хөрөнгө оруулалт хийж эхлээд байсныг тухайн үеийн Засгийн газар зогсоосон. Одоо энэ замыг нүүрс тээвэрлэх компани л барина шүү дээ. Тэгэхээр нэг бол одоо нүүрс экспортолж байгаа компаниуд нэгдэж замаа бариад нүүрсээ зөөх, эсвэл нүүрс худалдаж авах хэн нэгэн хөрөнгө оруулалт хийж зам тавиулаад түүгээрээ нүүрсээ зөөж таарна.
-Тухайлбал, худалдан авагч Хятадын талаас санал тавьсан уу?
-Одоогоор санал тавиагүй байна, манай яаманд. Нүүрсний гэрээгээ байгуулаагүй байж эхлээд манайд шинэ төмөр зам тавья гээд ирэх хөрөнгө оруулагч байхгүй. Тиймээс энэ асуудал дээр улс төрөөс айгаад байх шаардлагагүй гэж бодож байна. Хэн нүүрс худалдаж авах, ашиг олох гэж байгаа юм бэ, тэр л төмөр зам тавина. Түүнээс биш ашиггүйгээр төмөр зам тавих хүн хайгаад хэрэггүй. Удаах тусам ашигтай байгаа бол өөр хэрэг. Харин ачаа нь бэлэн, хором тутамд доллараар хэмжигдэх ашиг харагдаад байгаа тохиолдолд ямар ч саадгүйгээр төмөр замаа барьж дуусгах нь хөрөнгө оруулагчид чухал. Ашиг хэнд, хэзээ очих нь тодорхой, найдвартай болмогц төмөр зам баригдаж дуусна.
-Засгийн газар энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Хамгийн ойрын үед шийдэх ёстой асуудал гэж үзэж байгаа. Эхлээд нүүрсний асуудлаа шийдэх ёстой. Дараа нь тээвэрлэгчийн асуудал Бат-Эрдэнэ дээр ирэх ёстой.
-‘Монголын төмөр зам’ ТӨХК-ийн өнөөгийн байдал ямар байна вэ. “Сэхээнээс” гаргах боломж харагдаж байна уу?
-Бид төмөр замын бодлогын талаар хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна. Дэд бүтэц, суурь бүтэц, тээвэрлэгчийн асуудлаар. Өнөөдөр Монголд зөвхөн “УБТЗ” л өмчийн эзэн нь тодорхой байгаа. “Болд төмөр ерөө” бол хувийн компани. Одоо Тавантолгой- Гашуун сухайт дээр төмөр зам барина. Тавантолгой-Сайншанд ч гэхчлэн цааш барих болно. Тэгэхээр энэ төмөр замууд хэний өмч байх вэ гэдэг асуудал үүсч байна. Уг нь “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн өмч байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, УБТЗ-ын гол магистрал, түүнээс салаалсан хоёр дэд бүтэц болгож явуулах, ингэхдээ салаалсан дэд бүтцүүд нь МТЗ-ын өмч байх ёстой. Өнөөдрийн байдлаар орлого олохгүй байгаа болохоор зөвхөн төсөл дээр л ажиллаж байна даа. Миний хувьд орон тооноос эхлээд хэмнэлт хийж сэргээх ёстой гэсэн байр суурьтай байна. Төмөр замаа бариад эхлэхээр бүх зүйл сайхан болно. Хэд хэдэн техник байна. Түүнийгээ түрээслүүлээд л өнөөдөртөө хүндрэлтэй байгаа ч төслийн ажил эхлэхээр 49:51ч юм уу хамтран ажиллах боломж байгаа, угаасаа өөр боломж байхгүй.
-ОХУ-д хийсэн ажлын айлчлалынхаа талаар ярина уу. Үр дүн сайтай, өндөр ач холбогдолтой болсон талаар УИХ-ын Тамгын газрын даргын ярианаас мэдээлэл авлаа. Ялангуяа тарифын хөнгөлөлтийн хувьд?
-Дамжин өнгөрөх тээврийн тарифын асуудлаар хоёр хөрштэйгөө тарифын хэлэлцээр хийж байна. ОХУ-тай 2009 оноос хойш хэлэлцсээр өнөөдөр шийдэлд хүрлээ. Энэ бол том үр дүн. Монголоос Ванина, Владивосток боомт хүрэх үнэ, урдуур Тяньжин хүртэл нүүрс тээвэрлэх үнэтэй өрсөлдөхүйц, ижил байна. Урд үнэ хямд байвал бид оросуудтай ярилцаж тэр хямд үнийг баримтлах л том тохиролцоонд есөн жилийн дараа хүрлээ. Тяньжин руу болон Ванинагаар дамжин Владивостокоор далайд гарах нэгжийн үнэ адилхан байх ёстой. Үүнийг Оросын талтай тохирсон.
-Яг баталгаажуулсан уу?
-Гарын үсэг зурахад бэлэн болгосон. Одоо зөвхөн Оросын тал процедурын ажиллагаа арай дуусаагүй байна. Баталгаажуулсан гэж ойлгож болно.
-Есөн жилийн дараа яагаад зөвшөөрчихөв. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй ямар нэг байдлаар холбоотой юу. Улс төрийн болон дипломат тактик, ур чадвар нөлөөлөв үү?
-Нэг талаасаа дипломат нөлөө гэж ойлгож болно. Есөн жил бол урт хугацаа, уйгагүй хичээл зүтгэл шүү дээ. Геополитикийн талаасаа хоёр хөршийн хэн, хэнд нь амбиц, өрсөлдөөн бий. Гэхдээ хоргүй.
-Геополитикийн хувьд бид ашигтай байршил, маршрутаа эзэлж чадсан уу. Хатуухан хэлэхэд есөн жил үргэлжилсэн энэ өрөг дээрх бидний хожил энэ мөн үү?
-Бид дөрвөн боомтыг олон улсын боомт болгохоор Хятадын талтай хэлэлцээр хийсэн. Өнөөдөр энэ дөрвөн боомтын нэг нь л олон улсын чанартай болсон. Би саяхан очихдоо дахин нэг боомтыг олон улсынх болгоё гэсэн саналаа тавилаа. Энэ бол Ханги Мандалын боомт. Эрээнээр гардаг нурмаг ачаа буюу нүүрсний тээвэрлэлтийг 15 вагоноос 11 вагон л гардаг. Маш олон вагон тэнд дугаарлаж байна. Яг Хангиар гараад дөнгөж цаана нь төмрийн хүдэр боловсруулдаг Бугат байгаа. Тиймээс энэ чиглэлд гардаг боомтоо арай өргөтгөе гэсэн санал тавьсан. Хятадын тал нааштайгаар хүлээж авсан. Ингээд ямартай ч бид түүхий эдээ экспортлох төмөр замаа баталгаажууллаа. Энэ хавраас эхлээд Кызыл-Курагино төмөр зам эхэлчихлээ. Оросуудын санал бол Кызылээс наашаа Овоот хүртэл холбох санал тавьж хоёр тал санал нэгдээд байна. Ингэхээр үндсэндээ хойшоо хоёр гарц, урагшаа Эрээн буюу Ханги Мандал гээд хоёр гарцтай болж байгаа юм.
Миний бодлоор бид өнөөдөр нүүрсээ хэнд зарах нь чухал юм уу. Хэдээр, хэр ашигтай нөхцөлөөр өгөх нь чухал юм уу. Эдийн засгийн үр ашгаа мартаад улстөржих нь хэнд хэрэгтэй вэ. Саяхан хоёр хөршид тээврийн сайд нарынх нь урилгаар очиж, уулзалтад оролцож гэрээ хэлэлцээр байгууллаа. Нэг харамсалтай зүйл нь хоёр хөрш “дэлгэсэн тэрлэг шиг” Монгол Улсын маань газрын зургийг тойруулаад зураад төлөвлөгөөгөө хийгээд байна. Ази, Европын хуралд суугаад харж байхад хүртэл ичмээр байна шүү дээ. Тойруулаад л ийм ч хурдны зам, тийм ч хоолойг холбох, эрчим хүчний замын холболт гээд тэнд Монголын бодлого алга. Ингээд харахад бүс нутгийн хэмжээний бодлогод монголчууд маань оролцож, нөлөөлж чадахгүй байна.
-Төмөр замыг цэргээр бариулах тухай Ерөнхийлөгч ярьж байсан. Одоо ч орон нутгаар ярьж явааг та сонссон байх. Энэ тийм аюултай шийдвэр үү. Та юу гэж үздэг вэ?
-Болохгүй зүйлгүй. Би ганцхан зүйлийг Ерөнхийлөгчөөс асуугаад байгаа шүү дээ. Төсвөө яах вэ. Нэг их наяд төгрөгийн зардал сох дутна. Үүнийг хаанаас олох вэ. Цэргүүд төмөр зам барьснаар арай хямд зардлаар ажил хийлгэж чадна гэдэгтэй бол санал нийлж байна.
-Зам тээврийн сайд хүн илүү “эх оронч” болчихдог байж мэдэх юм. Яах аргагүй тэгж амбиц нь хурцдах нөхцөлд ажилладаг болохоор тэр байх. Танд эх оронч сэтгэл чинь улам бадарч, үндэсний үзэл чинь илүүтэй нэмэгдсэн тал бий юу?
-Хоёр өндөр уулын дундах нугад бид амьдраад байгаа мэт, тэр өндөр уул шиг болохсон гэх зэргийн амбиц бол байлгүй яах вэ. Гэхдээ улс орны эрх ашиг, өргөсөн тангаргаа л улстөржилтөөс илүүд тавих хүсэл давамгайлж ажиллаж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Зочин 2018-03-27 159.89.206.212
“Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн өмч байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, УБТЗ-ын гол магистрал, түүнээс салаалсан хоёр дэд бүтэц болгож явуулах, ингэхдээ салаалсан дэд бүтцүүд нь МТЗ-ын өмч байх ёстой
Ganaa 2018-03-27 159.89.206.212
Zorigtoihon shiidemgii ajilaa ehleh heregtei yrial bval yrial baina.
Ардын хүү 2018-03-27 159.89.206.212
зөв зүйл ярьсан байна. хийх ёстой ажилаа хийсэн шиг хийхэд л бүх болно
Шантарсан иргэн 2018-03-27
Том бодлого яриад л байх шиг бна. Стратегийн чухал газрын захирлыг солих гэж байгаа бол шууд солих хэрэгтэй шүү дээ. Хэвлэлээр солино гэж тэнэгтээд л. Яаманд нь ажиллаж байгаа төрийн албан хаагчид нь ажлаа огт хийхгүй байгаа шүү дээ.Агентлаг ч мөн адил. Хувийн хэвшлийг жинхэнэ боомилж боож алж байгаа шүү.
11 2018-03-27 78.184.178.84
30huviig yadaj 15d hurgej buuruulna gen uu yu gej oilgoh ve ter 15 huviig hend uldeegeed baigaa yum uuruu avah gej baigaa yumuu said hun iim archaagui baij bolomgui yum daa. Hudlaa chadahgui baij sanaan zorgooroo burah yum saidiin suudald munkh suuhgui shuu dee.
зочин 2018-03-27 139.59.225.84
арай гайгүй юм хийгээд санаачлаад л байгаа хүн шиг харагдах юм. энэ салбараа сайн хөгжүүлж дэлхийн жишигт хүргээрэй. Ажилд нь амжилт хүсье
Зочин 2018-03-27 139.59.225.84
зөв шүү хэдэн дээр байгаа ажилгүй нөхдийг хусах л хэрэгтэй. амжилт танд
Зочин 2018-03-27 27.123.214.120
Орос хүртэл нүүрсээ яаж аваачих вэ? Цэргүүд мэргэжлийн түвшинд төмөр зам барьж чадах уу? Одоо тэгж гараар юм хийдэг өнгөрсөн үе. Заавал бүтэхгүй юм руу улайраад хэрэггүй дээ. Хятад руу төмөр замаа барихаас өөр гарцгүй, гэхдээ 100% төрийн төмөр зам. Өөр яриа үгүй, хятадуудыг даврааж болохгүй
цогоо 2018-03-27 203.91.116.50
Дэд сайд чинь МИАТ д шахалт үзүүлдэг Сайтынхаа гэрээг хэдэн жил шахаж хийсэн гэж ярихгүй байна уу tsag.mn haha
Зочин 2018-03-27 103.229.120.31
Иргэний нисэхийн салбарт шинэчлэл хийх хэрэгтэй. Бат эрдэнэ салбараа мэддэг мэргэжлийн сайдын хувьд бодлогоо маш зөв тодорхойлсон бн.
АРД 2018-03-27 202.131.243.162
4-р ангийн боловсролтой кармааны [Хориотой Үг]аас төрийн [Хориотой Үг] болсон төмөр замын 280 сая доллар идсэн төвд гаралтай атигар жанхуу баттулгын угаадсаар хооллогч зам тээврийн сайд хятад Ж.Бат-Эрдэнийг нэн даруй огцруул!!! Ард түмний 30 %-н саналаар Ардчилсан намын бөгөөд оркуудын Ерөнхийлөгч болсон Жанхуугийн хамаг луйврыг дарах гэж наад [Хориотой Үг] чинь үхэн хатан явж байна!!!
Балт 2018-03-27 66.181.161.56
Чам шиг сураггүй чацгыг бодвол Тулга ерөнхийлөгч жинхэнэ монгол эр хүн шүү муу арчаагүй нохойн баас минь чамайг олоод кетчуп болгоно шүү
Zochin 2018-03-27 103.26.194.71
ATYTobiin zaxiral Delgernaran gesen abilgachin noxroo solioch.Turuuch ni ATG t shalgagdaj bna.
Зочин 2018-03-27 202.9.42.154
Шилэн Цогоо гэж харилцаагүй боловсролгүй новшийг зайлуулаач ээ.
тэнэг сэтгүүлч 2018-03-27 119.40.99.2
Дотаци гэж хаанаас ямар хэлнээс гаралтай ямар үг бэ гэдгийг мэдэх үүь тэнэг минь.
Нийтлэл бичиж байгаа ухаантай юм бол агуулгаа мэдэхгүй ч ядаж хэл найруулга нь зөв байвал яасан юм бэ
Зочин 2018-03-27 27.123.212.132
сайн байна, сайн шавхуурдаад ажлыг умалзуулаад өг
zochin 2018-03-27 64.119.25.46
za bitgii ylger yariad bai l daa urd n ocnoon jil toriin nariin bhdaa yu bvteesen yum be
Zochin 2018-03-27 202.9.43.169
Saidad amjilt husie!
Зочин 2018-03-27 150.129.142.198
Battor oo Miat in Zahirlaar taviad daraa in Miat iig abah sinirholtoi muu nohoi bna oor sonirhol Enend bhgui iim hogiin shaaruud tord bhaar iim yum bolj bgaa yum
Зочин 2018-03-27
Мэргэжилгүй цэргүүдэд хүрз бариулаад барих уу. Битгий хүмүүсийг тэнэгтүүлээч…
Лантуу 2018-03-27 66.181.161.56
Тэгээд [Хориотой Үг] минь танай мэргэжлийн [Хориотой Үг] цэргүүдээр чинь бариулах юм уу үгээ олж гонгиноорой шавьж минь
Зочин 2018-03-27
Зэвүүн сахал байна
zochin 2018-03-27 59.153.113.73
Miat tuuhendee ashigtai ajillaj baigaagui . harin Tamir zahiral bolj ene baiguullaga deerdej anh udaa ashigtai ajillaj zuv bodlogo bii bolgoson. odoo ene huniig soliul ahiad l ashiggui bolj zugeer l mungund ulaarsan garuud huvaaj idehbiidee . . . zaluu zorigtoi zorilgotoi buteelcheer ajillaj baigaa zahiral huniig harin ch demjeed ajilluulj bolohgui bgaa yumuu . 1 darga said garaad l bugdiig solidog teneg togtoltdoogoo bolioocheee !!! hugjih bish uhrah geed bnshdeee maluudaaa
Zochin 2018-03-27 59.153.113.135
Naad baterdeniin chin ohin beejind bilet bichigch hiideg yum bnalee ingehed ene miat gej kompan chin baterdene saidiihan huviin kompan.boloh geed bgan bishuu mororoo ajilaa hiigeed ashigaa olood ajilj bgaa tamiriig solih geed ulaaraad bgaagiin uchir iim l yum bnaldaa
Zochin 2018-03-27 27.193.30.215
ESTOI YAG ZOV ENE MIATIIN UDIRDLAGUUDIIG BUGDIIN SOLIH HEREGTEI BSAN HEN CH ZORIGLOJ SOLIOGUI.BEEJIND GEHED MIATIIN TER OLON HUN YAMAR TANSAG HOROOL UNETEI BAIRAND AMIDARCH BNA TEGEED BOON YARVAGAR HUUHNUUD HUND SURTAL,ODOO HUMUUSIIN TSOOL.MIATIIN ONGOTSNII UILCHLEGCH NAR GEJ HOGSHIN AVGAI NAR ER SOLIGDODGUI OCHNOON SAIHAN ARDIIN HUUHDUUD BGAA TEGHED DANDAAL AH DUU HAMAATAN SADANGUUDAN BDAG BH GAMSHIG HURDAN ZAHIRLIIN HALJ ENE IH TANSAGLALIIG ZOGSOOH HEREGTEI ARD TUMEN BUGD DEMJINE SAIDAA.
Zochin 2018-03-27 27.193.30.215
ESTOI YAG ZOV ENE MIATIIN UDIRDLAGUUDIIG BUGDIIN SOLIH HEREGTEI BSAN HEN CH ZORIGLOJ SOLIOGUI.BEEJIND GEHED MIATIIN TER OLON HUN YAMAR TANSAG HOROOL UNETEI BAIRAND AMIDARCH BNA TEGEED BOON YARVAGAR HUUHNUUD HUND SURTAL,ODOO HUMUUSIIN TSOOL.MIATIIN ONGOTSNII UILCHLEGCH NAR GEJ HOGSHIN AVGAI NAR ER SOLIGDODGUI OCHNOON SAIHAN ARDIIN HUUHDUUD BGAA TEGHED DANDAAL AH DUU HAMAATAN SADANGUUDAN BDAG BH GAMSHIG HURDAN ZAHIRLIIN HALJ ENE IH TANSAGLALIIG ZOGSOOH HEREGTEI ARD TUMEN BUGD DEMJINE SAIDAA.
bolj 2018-03-27 219.142.99.11
Энэ засгийн газрын арай гайгүй сайд нь. Мэргэжлийн хүн байна шүү бас. Гэтэл тэр боловсролын яам, эрүүл мэндийн яамыг л харчаарай. Арчаагүй ноорхой айл шиг, сайдууд нь учраа олж байгаамуу. Ядаж сэтгэлтэй ажиллаасайдаа
Зочин 2018-03-27 202.21.106.150
Баттулга том төсөл гэж том ярьдаг ч цар хүрээ, боловсрол нь жул тул том төсөл дээр үнэхээр балчирдаж хамаг юмыг самарч сүйтгэсэн. Энэ хүн замын мэргэжлийн хүн тул илүү найдлага таьж байна.
Зочин 2018-03-27 66.181.160.81
Жишимч үгүй чаадаг гаруу … Чи муу толгой мэдээд л тавьж харагдаач…. Шанаа хүртэх нь л дээ …
Zochin 2018-03-27 66.181.189.66
Humuusiig er oilgohgui yumaa uul n olon avia kompanitai bolvol biletiin une buurah geed bhiin odoo bas yuun bolohgui bolchihvoo.hurdan l 20 huviar hyamdraasai muu huud min hyamd bileteer yavaad ashtai boloh yum.
Zochin 2018-03-27 66.181.189.66
Ene said ch ih sain bodlogo yarij bna sain heregjuilj bgaa yum bna.er.said ch darga tsergiin holio soliondeer oroltsohguidee hoshin shigiin uridnii er.said nar shig bish hun uchiraas.
Зочин 2018-03-27 27.123.214.122
Zuv l yarisan baina. Gol ni ulsturchidiin turiin umchid huruugaa durdeg baidliig zogsooh arga zam l oloh heregtei. Barag hamgiin bolomjit huvilbar ni huvizaat kompany bolgoh l baih. Kompaniig aldagdaltai ajiluulchaad yaj ichihgui 3 saya tugrug avch baina. Dundaj ni 3 saya geheer darga nar ni buur aimaar avdag baih. Huviin kompany baisan bol ail hediin halzan baigaa
Зочин 2018-03-27
МИАТ-ЫН ЗАХИРЛЫГ СОЛИХОД ХУРЦ НӨЛӨӨЛӨНӨ ДӨӨИ!!!
Зочин 2018-03-27 202.9.42.221
Huvichilj avah sonirhol ali ertnes baisan bhoo. Said soligdohod buh yum soligdono gej yu bhav. Yagaad MIAT iin ajilchid 3 say avch bolohgui gej. 2 – 3 tsag nisehed tansagladag gen uu. Nisehees omno 3 tsagiin omno ochno buugaad 2-3 tsag yum ideed bh bolomjgui l dee. Salbaraa sain oilgo
Zochin 2018-03-27 27.193.30.215
Erguu mine ter nisgegch uilchlegch nar chin yun 3saya ternees hed dahin ih avdiin mal mine.miatiin ajilchid geheer ene 2ol bdgiinuu ochnoon ajilchid bgaa erguu.
Та ир 2018-03-27 202.21.106.123
Хурц Бат-Эрдэнэ Хоролсүрэн нар сарын өмнө Бээжинд хамт 7 хоносон. Бүх зүйл дээгүүрээ тохирсон болохоор Тамир дуугай ажлаа өгөөд Изинэс Эйрвэйсийн захирал болох байх. Уул нь шалчигнуур зангүй сайн залуу л даа.
Зочин 2018-03-27 27.123.214.118
Төрийн өмчит компаниудын дарга, даамлуудын цалинг бага болгох хэрэгтэй. Зөвхөн ашигтай ажилуулсан бол ашгийн хувиар урамшуулвал төрийн өмчит компаниудийн алдагдал багасна. Дээр нь чадваргүй шахаанууд багасна.
Зочин 2018-03-27 27.123.214.118
Төрийн өмчит компаниудын дарга, даамлуудын цалинг бага болгох хэрэгтэй. Зөвхөн ашигтай ажилуулсан бол ашгийн хувиар урамшуулвал төрийн өмчит компаниудийн алдагдал багасна. Дээр нь чадваргүй шахаанууд багасна.
Сайд хүн шиг бай 2018-03-27 150.129.140.185
60 тэрбумын төмөр зам инег миатын даргаа сольч чадахгүй бол сайд гэж хэн тооховдээ
Зочин 2018-03-27
Бонд идсэн боохой биш л юм байна.
Зочин 2018-03-27 202.21.106.127
Ллалар чин 60тэрбумынх юм байна зайлдаа чи…
Зочин 2018-03-27
МИАТ-ын захирал чинь Күүрцийн л цахилгаан саалтуур шүү дээ.
МИАТ-ын захирлыг соль 2018-03-27 150.129.140.185
салбарын даргаа сольж чаддаггүй сайд гэж байхгүй шүү, монгол төр тэгж дампуураагүй гэж найдъя. Дараа төмөр инегээ соль
Зочин 2018-03-27 202.9.41.131
comnii araas shaajaahaar talbai deer ochood jagsaach lalaruudaa
Зочин 2018-03-27 103.57.93.194
Хэрэгжүүлэх арга замаа сайн тодорхойлж урьдчилан тооцоолж чадсан Төсөл хөтөлбөр хэрэгждэг гэдгийг алхам тутамдаа бодох хэрэгтэй. За ер нь тэгээд манай улс Улс төрийн тогтолцоогоо үндсээр нь өөрчилж байж л тогтвортой бодлого ярих нь үнэнд ойртох байхаадаа, 4 жилийн /сүүлийн үед 2 жил/ давтамжаар хийснээ нураах, өнгөтөй өөдтөйг нь луйвардах уралдаан болж байгаа энэ цаг үед Ард түмний итгэл унтарч байна даа
Зочин 2018-03-27 64.119.20.137
Бат-Эрдэнэ-ий бодлого бол тодорхой байна. МИАТ-ийг хуучин Хүннү буюу одоо үйл ажиллагааг нь сэргээх гэж байгаа Изнис-тэй нийлж хувьчилж авах. Хувьчилж авахын тулд МИАТ-ыг алдагдалд оруулах хэрэгтэй. Үүний тулд МИАТ-ыг бодлогоор хавчина гэдгээ бол шууд зарлаж байна. Өмнө нь ч МИАТ-ын эсрэг нь ажиллаж байсан гэдгээ өөрөө шууд хэлчиж. Үнэ бууруулна гэдэг нь ердөө халхавч. Орон нутгийн нислэгийг хувийн компаниудад өгөөд үнэ буурсан уу?
J. Erka 2018-03-27 202.179.24.56
Яг зөв. Энэхүү төрийн бодлогыг хэрэгжүүлэгч нь Монголчууд бид болно. Хөгжихийн тулд хөрөнгө, хүн хүчийг хаяж байж их зүйлийг бүтээн олно оо. Өөр зам байхгүй…
Zochin 2018-03-27 27.123.214.119
ene said n budilaad bgaamuu setguulch n budilaad bgaamuu?
АРД 2018-03-27 202.131.243.162
4-р ангийн боловсролтой кармааны [Хориотой Үг]аас төрийн [Хориотой Үг] болсон төмөр замын 280 сая доллар идсэн төвд гаралтай атигар жанхуу баттулгын угаадсаар хооллогч зам тээврийн сайд хятад Ж.Бат-Эрдэнийг нэн даруй огцруул. Ард түмний 30 %-н саналаар Ардчилсан намын бөгөөд оркуудын Ерөнхийлөгч болсон Жанхуугийн хамаг луйврыг дарах гэж наад [Хориотой Үг] чинь үхэн хатан явж байна!!!
Зочин 2018-03-27 103.57.93.194
Харал зүхлээр улс орон хөгжихгүй ээ, эрүүл ухаанаар санаа бодлоо бичих нь хэн хэндээ хэрэгтэй
Zochin 2018-03-27 27.193.30.215
Chi uhlee yu 4 r angiiin bolovsroltoi hun chanaas iluu garaad said bolhuu erguu mine.zov miatihniig solih heregtei.
АРД 2018-03-27 202.131.243.162
202.131.243.162 гэх [Хориотой Үг] орк оо, жанхуугийн боловсролыг хэлж байна. хүний бичсэнийг ойлгочихоод юм сараач!!! энэ сайд гэх төвд гаралтай атигар жанхуу баттулгын угаадсаар хооллогч жанхууг [Хориотой Үг] хийж чадахгүй бол огцрох хэрэгтэй!!!
Зочин 2018-03-27 202.131.243.162
Энэ бол тэр үед ЗТ БХБ-ын сайд Баттулгын хийсэн нүгэл, төрд тарьсан гай, түүний том төсөл гээд яриад байгаа юмнууд нь төрд, цаад компанид нь ашигтай байна уу, ашигггүй байна уу түүнд ердөө падлийгүй, өөрөө түүнээс мөнгө л цавчих, өөр ямар ч зорилго байхгүй, түүний мөнгө албан тушаалын шунал гэж энэ, нарийн цариг гэхээр геополитик ярьж, манай нүүрс ус шиг урсаад хяналтгүй гарчихна, СШ-ын аж үйлдвэрийн цогцолбор түүхий эдгүй болчихно гээд байгаа нь шалтгаан биш, мөнгө цавчих ерөөсөө л энэ, 267 км замыг Энержи ресурс ХХК барьсан бол Баттулга тэндээс нэг ч төгрөг олж долоохгүй байсан, иймд тэр энэ замыг төр барина гэж булааж авсан, Энхсайхныг МТ ХХК-ны захирлаас халсан нь мөн ийм зорилготой, тэр байвал төмөр замын төслөөс мөнгө цавчиж чадахгүй, одоо засгийг самрана, ерөнхий сайдыг засгаас буулгана гэж амлаж байна гэнэлэй, энэ Баттулга гэдэг гамшгийг, эдийн засгийн алуурчныг өөрийг нь Монголын төрөөс зайлуулж чадах төр засаг өнөөдөр манайд алга уу, гарын үсэг зурахаас өөр юм сэтгэж чаддаггүй, ажлаа хийж чаддаггүй монголын хөгжлийг хойш нь чангаагч эрүүгийн онц ноцтой гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч энэ нөхрийн хууль бусаар өөрийн болгосон бүх өмчийг нь хурааж улсын болго !!!
Зочин 2018-03-27 202.131.243.162
Жанхуу Х.Баттулга гэх нөхөр аль 8 жилийн өмнө зураг төсөл, нэг ч төгрөгийн эх үүсвэргүй байхад 1800 км төмөр замыг 2 жилд барина гэж жүжиг тоглосон, одоо тэр барьчихсан төмөр зам нь хаана байгаа юм бэ, албан ёсоор нь тогтоогдсон нь чингис бондоос санхүүжүүлсэн 280 сая ам долларыг дундаас нь завшсан. Яг өөрийнх нь хэлж байгаагаар бол 2 газар хөрс хуулж 50 тэрбум төгрөг үрсэн гэсэн. Дундаас нь мөнгө завшиж ямар ч ашиглах бололцоогүй далан босгож хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан, түүний утсан хүүхэлдэй ЗТ-ийн сайд Гансүх 2009 онд Хятадтай нийлж 1800 км дээрхи төмөр замыг 2013 он гэхэд барьж дуусгана, Ухаа худаг-Гашуунсухайтын 267 км, Нарийнсухайт-Шивээхүрэнгийн 46 км замыг 2010 онд барина гэж Төмөр замын яамтай нь гэрээ байгуулсан, хаана байнаа тэр барьчихсан замууд, 2012 онд Энержи ресурс ХХК дээрхи 267 км замаа барьж эхэлтэл засаг барина гээд ажлыг нь зогсоогоод булаагаад авчихсан, засгаас нэг ч төгрөг гарахгүйгээр өдийд баригдчихсан тээвэр явж байх замыг булааж авчихаад одоо мөнгө байхгүй гээд долоон булчирхай, түмэн зовлон, буман шалтаг тоочоод сууцагааж байна,
ЖЕНКОГИЙН ЗАРЦ 2018-03-27 202.179.26.237
ЭНЭ САХАЛТ ХЭНИЙ ЭРХ АШГИЙН ӨМНӨӨС ЯРЬДАГ НЬ ОЙЛГОМЖТОЙ ШҮҮ ДЭЭ
Zochin 2018-03-27 64.119.23.126
Mongoliin erx ashgiin omnoos geed oilgochix
Зочин 2018-03-27 202.131.243.162
64.119.23.126 гэх өөрийн гэсэн толгойгүй, хогийн пялдага [Хориотой Үг] оо!!! Чамдаа л таарсан оркуудын ерөнхийлөгч байх даа!!!Энэ [Хориотой Үг] мал Ерөнхийлөгч биш шүү дээ!!! Оркууддаа л Ерөнхийлөгч биз дээ !!! Ард түмний 30 %-н саналаар Ардчилсан намын бөгөөд оркуудын Ерөнхийлөгч болсон Жанхуу!!! Энэ [Хориотой Үг] дебил [Хориотой Үг], жанкуугийн гаагааны резин юу яриаад байна аа. Наад шинэ төмөр замын ажил чинь зүгээр нэг хэдэн овоолсон шороо л байгаа ш дээ, Тус замын далангийн ажлын гүйцэтгэл 86 хувьтай, нийт бүтээн байгуулалт нь 51 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэж битгий худлаа залаач. Одоо наад далан чинь техникийн шаардлага хангахгүй, ахиад далангийн ажил хийгдэнэ.
Чук 2018-03-27 112.72.11.119
Өөрийнх нь яриа шүү.. 2012 онд Энержи төмөр зам барьж эхлэх үед тухайн үеийн засгийн газар зогсоосон.. Одоо бол нүүрс тээвэрлэгч компаниуд барьж болно ш дэ гэнээ.. Тэр үед барьчих юмыг Женко сайд байхдаа төр барина гэж зогсоогоод 200 сая долл шороо овоолж хаяаад одоо барьж болно гэж байгаамуу.. Орос амжсан одоо барь барь
Иргэн Н 2018-03-27 180.149.93.14
Ард түмний эрх ашигийг зөвхөн билетны үнэ гэж харж байгаа Төрийн сайд хүнтэй юу ярих вэ? Бүхэл бүтэн улс орны агаарын тээврийн салбарыг үгүй хийх гэж байгаагаа ухаараач дээ. Хөрөнгө, мөнгө чухал нь чухал гэхдээ улс орын аюулгүй байдал, төрийн хар хайрцагны бодлого гэж зүйл яах гэж байдаг юм бэ? Наад дэлхийн хэмжээний 2 том авиа компани чинь дотоодын авиа компаниудыг дампууруулсныхаа дараа үнээ өөрсдийн дураараа нэмнэ дээ. Үнэ бол хэсэг хугацаанд л бууна. Харин дэлхийд гарцгүй Монгол улс яах вэ? Ард түмэн байтугай 2хон алхамын цаадахыг харж чадахгүй байж юун амбиц эх орон үзэл вэ? Эхлээд наад либерачлалдаа дотоодын компаниудаа бэлдээдэх, шатахууны үнийн асуудлыг нь шийдээд өгчих тэгвэл үнэ ч буураад өрсөлдөх чадвар нь ч нэмэгдэнэ. Шатахуун болон бусад асуудлуудыг нь шийдэж өгөөгүй байж либерачлах юм бол Монголчууд 3-5 жилийн дараа…шүү
Зочин 2018-03-27 66.181.161.32
Бат-Эрдэнэ сайд салбараа сайн мэддэг хүний хувьд маш зөв ярьж байна.Ер нь шинэчлэл хийхийн тулд ямар ннг шахалт хавчилтгүйгээр улс эх орныхоо эрх ашиг салбрын эрх ашгийн хүрээнд шийдэх ёстой .Тийм болохоор санаснаараа зоригтой шийд
Дэд сайд зайлуул 2018-03-27 202.9.42.154
Заваан хар дэд сайдаа зайлуулаач. Хаа очсон газраа гай болж нүүр хийх газаргүй болгох юм. Орос хэлгүй хэлгүй байж ойлгохгүй маш их [Хориотой Үг]
Nb 2018-03-27 27.123.212.132
Yag zov,ter keteringiin uilchilgeend bvv sanaa zov 3han tsag nisehed uuh yum bhad l boloo
Зочин 2018-03-27 64.119.21.220
За сахалтай банди минь Монгол төрийн доромжлол шившиг болсон дарваан хар гэдэг бөгсний алчуураа сольж чадахгүй бол ийм том том юм яриад байх хэрэг ч бнуудаа
Зочин 2018-03-27
DARVAAN HAR GEJ DELGERSAIKHAN JIGJIDNYAMAA NARTAI NIILJ TUMUR ZAMIIG SAMARCH BAIGAA HULGAICHIIG ZAILUULAACHEE
Иргэн 2018-03-27 43.242.243.207
Женкогийн хамсаатангуудын идсэн мөнгө хэд гэдгийг тогтоох хэрэгтэй дээ. Нөгөө гадаад руу зугтаасан хамсаатангууд нь яасан бэ. Женког ерөнхийлөгчөөс нь буулгахаас нааш энэ хэрэг илрэхгүй байхаа
Зочин 2018-03-27 202.131.242.18
Женко ч арай мөнгө идээгүй байх аа. Гол алдаа нь төслийнхөө санхүүжилтыг босгоогүй байж сэтгэл хөдлөлөөр ажил эхлүүлж улсад хохирол учруулсан гэж боддог
Зочин 2018-03-27 202.131.243.162
[Хориотой Үг] мал аа чи л одоо ганцаараа үлдлээ дээ. олон хүн жанхууг эх оронч гэж бодож байсан. золжаргал, хурцын хэрэг дээр бөлдөгдүүлснээс хойш энэ өмхий төвдийг дэмжих хүн Монголд байхгүй болсон…
Зочин 2018-03-27 202.131.242.18
Маш зөв зүйл ярьсан байна.
TUMUR ZAMCHIN 2018-03-27 202.21.124.130
GENCO TUMUR ZAMIN MUNGIIG IDTSEN SHDEE!!!!!!! BUGD L MEDEJ BGA SHD
Зочин 2018-03-27 103.9.90.39
Иргэдийнхээ эрх ашгийг бод оо. Зөв зөв.
гомбо 2018-03-27 202.70.47.158
энэ сахалт хар ТНБД байхдаа Болд луйварчинтай нийлж, А-300-г идсэн юм байнал даа. Одоо тэгээд МИАТ-ыг устгаж, ХҮННҮ-г сэргээх юб байна.
Цогтгэрэлийг зайлуул 2018-03-27 202.9.42.154
Цогтгэрэл мэтийн сошиалоор хэрүүлсэн ажилгүй хоосон толгой нараа зайлуулаач ээ!
ТЗ, МИАТ-ийн. ИНЕГгээд олон газар халаа сэлгээ хийсэн шахаа хийсэн өөдгүй [Хориотой Үг] нарыг зайлууллаа.
Зочин 2018-03-27
byambuukhaig solikh chguhal hurdan. hudalch gar ulsyn ajlyg ballaj baina daa
ГОМБО 2018-03-27 202.70.47.158
ЭНЭ НЭГ НАМЫН НЭР БАРЬСАН "САХАЛ" ЧИ ТНБД БАЙХДАА ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ, ОДОО УЛСЫН ЭНР НҮҮР БОЛСОН ГАНЦ МИАТ-ЫГ ЦУСЛАХ ЧИНЬ ДУТАА ЮУ? бУЛГАНДАА ӨВЧИГНӨВӨЛ ТААРАА, МИАТ-ААР БҮҮ ТОГОЛ, МИАТ-ЫНХААН БОСЦГОО, ЭНЭ ЛУЙВАРЧИНГ ӨӨРИЙГ НЬ ЗАЙЛУУЛЦГААЯ
Zochin 2018-03-27 223.62.169.84
Mai boowoo
Зочин 2018-03-27 49.0.213.123
Замын цагдаагийн хажуугаар барих гүүр ямар ч хэрэггүй зүйл. Дарга нарын их тэнгэр рүү саадгүй явахын төлөө.Тэрний оронд газар, хашаа чөлөөлж зам нэмэх. Байр хороолол дунд орц гарцаа нэмэх. Төмөр замын туннель нэмэх гэж хийвэл нийтэд ашигтай.Нийт хөдөлгөөн гайгүй бол дарга нарын хүсээд зам нь тэртэй чөлөөтэй болно шүү дээ
нисэхээс 2018-03-27 66.181.183.116
МИАТ компани ашгийн төлөө байгууллага юм бол маш сайн бизнесмен тавих хэрэгтэй. Мэргэжлийн хүмүүс бизнес талдаа ноль шүү. Сайн бизнесмен мэргэжлийн хүмүүсийг хэрхэн ажиллуулахаа мэднээ.
Zochin 2018-03-27 122.201.23.226
MIAT-n une l yarihiin noyon dollariin hansh , tulshnii une ntriig buulgaad ugchuuch tegeed l bolno , gadnii aviacompany demjeed bhiin uuriin gesen unaatai bh heregtei bizdee Mongol uls chin , gadniihan hudlaa baga une helj hulihidaad bair suuria batalgaajuulaad daraan unee nemne ter ued n ta nar yachij chadahgui shuu . Hudlaa medemhiireed bhiin .
ХОЙД ЭЦГИЙН ГАР ХУРУУЛЛАА 2018-03-27 180.149.78.99
ЗА ИНГЭЭД ХӨӨРХИЙ МУУ МИАТ Ж.БАТЭРДЭНЭ ХЭМЭЭХ САХАЛТ САЙДЫН ҮЕД САЙНАА ҮЗЭХ НЬ ӨНГӨРЛӨӨ. ИНГЭЭД ХОЙД ЭЦГИЙН ХАТУУ ГАРТ ШООВДОРЛОГДОХ ХУВЬ Т АВИЛАНТАЙ БАЙЖДЭЭ.
БАТЭРДЭНЭ САЙД МАН-ААС ТОМИЛОГДСОН ГЭХ БОЛОВЧ АН-ЫН Г.БАТХҮҮ, ЖЕНКО БАТТУЛГА НАРЫН ЗААВРААР АН-ЫН БОДЛОГЫГ НУУЦ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.
Irgen 2018-03-27 150.129.142.3
Harin ch mash zuv zuitei shiidwer gargaj ajillaj bnaa. Hen ymar said n ingej tuushtai ajillaj bsan ymbe medhgui ymbn. Ene sahal Baterdene yaah argagui ene salbariin hun bolohoor bugshsan ajilaa medehgui yvuulj chadhgui bgaa 1 neg gazariin dargiig solih n yu ch bish bhaa. Gol n ajil yvagdah ystoi daraa n hariutslagaa nehej boloh bhaa
Зочин 2018-03-27 59.153.113.45
УБ-СЕУЛЫН НИСЛЭГИЙН УНЭ ХЭТ ЕНДЕР БАЙГААГ ХЭЗЭЭ БУУЛГАЖ БОДИТ УНЭНД НЬ ХУРГЭХ ВЭ ???
Зочин 2018-03-27 66.181.184.51
Цогтгэрэл чинь ажил хийдэг юм уу? Энэ хүнээ зайлуулаач ээ
иргэн 2018-03-27 180.149.78.99
Салбараа мэддэг ажил хэрэгч сайдын бодлого шууд харагдаж байна. Салбарт шинэчлэл хийх тохиромжтой цаг үе нь яах аргагүй мөнөөсөө мөн. ИНЕГазарт ч тэр , МИАТ -д тэр .
Airline service 2018-03-27 202.170.68.38
Орлого, ашгийн эх үүсвэр агаарын тээвэрлэгчийн хувьд хаана байна? Хэрэв зорчигч бол тэднийг яаж татаж байнгын үйлчлүүлэгч болгох уу? Сайн бодно уу.
Airline service 2018-03-27 202.170.68.38
Агаарын тээврийн аюулгүй үйл ажиллагаа нэг улсын салбарын сайдтай сайдгүй маш нарийн хяналтанд явагддаг. Зорчигчид үйлчилгээний чанарт тулгуурласан сонголтыг хийгээд удаж байна. Сайн менежмент гэж яг юу вэ сайдаа. Орлого ашгаа нэмэгдүүлнэ гэсэн үг биз дээ?
Airline service 2018-03-27 202.170.68.38
Салбарын талаар огт ойлголтгүй сайд байна. Салбарын өрсөлдөөн аюулгүй үйл ажиллагаан дээр явагддаг үе өнгөрсөн. Өнгөрсөн зуунаар сэтгэж байна.
Хаха 2018-03-27 66.181.161.15
Цэргээр төмөр зам бариулж болно гээд бодоод байгаа ла лар байшдээ. Ийм сайд гэж юу байхавдээ хөөрхий
zochin 2018-03-27 162.221.192.30
MIAT kompaniig oroldoj baij dampuuruulaad gadniixnii idesh bolgox asuudal bas bn uu. toriin medliin kompani uniig tor ooroo zoxizuulj bolno shuu dee. tiim ix ashig olood bgaa bol. odoo nisj bgaa gadnii kompanii une ijil tuvshind shaxuu l bn. Tanii yarij bgaa xuviin kompani orloo geed tm baga uneer nisex bolomj bgaa bol zarlaj bolno sh dee. Nislegiig xuleej avax gazruud chin zovshooroxguin deer olon ulsiin nisleg xiix erx avax xezuu dee
Zochin 2018-03-27 119.40.99.2
Ovoo ajil sedej hiij baigaa yum baina. Amjilt husye.
Зочин 2018-03-27 202.9.47.177
40 сая доллараар гүүрэн гарц барина гэнэ. тайлбар өгөөч:
Зочин 2018-03-27 110.70.46.175
хүрэлсүхийн биш өөрийнхөө хулгайчийг тавина гээд баяртай байна
Зочин 2018-03-27 122.201.23.226
өө энэ бат-эрдэнэ сайд чинь ямар дүфф хүн бэ үнэн буруу ойлголттой явдаг хүн бн шүү
Зочин 2018-03-27 103.9.91.66
Иргэний нисэхийн салбарт маш буруу ойлголттой яваа сайд байна.
Тэр чигээрээ хувийн компаниудын лобби
bi 2018-03-27 150.129.143.100
Ene salbariig Mongol yalagdanaa uriatai Don Jenco elgeer ni hevtuulsen shuu dee . hend ch nuuts bish Eznis-g dampuuruulsan Miat-g avah gej uzsen tomor zamaas 280saya dolor shaasan. offshore-toi hyatad hamtai geed ene tembuu tei mozgtoi hulgaichid avah yu algaaMongolchuudiin hogjloos hoish changaasan baliar huvalziig toroos zailuulaachee
Зочин 2018-03-27
Сайхан санаанууд хэлсэн байна, яаралтай хэрэгжуул, ялангуяа шатахууны асуудалыг хамгийн эхэнд шийдвэл тийзний унэ бууж, дотоод, гадаадын зочигчдийн тоо нэмэгдэнэ.
z 2018-03-27 202.9.41.156
ajliin amjilt sahalaa, mongoliin tuluu zutgeed bgarai
Зочин 2018-03-27 66.181.166.66
ajlaa meddeg zalu bn harj l baiya
Зочин 2018-03-27 202.9.43.88
Omg za za miat dampuurah shat ruugaa orloo ene hun uuruu 60 terbum aa ali hediinee avchihsan bn.
амжилт 2018-03-27 77.73.66.11
салбарынхаа уруудан доройтлыг зогсоож чадах туршлагатай хүн дээ
Зочин 2018-03-27 27.123.214.110
Энэ хүн бол энэ салбарт гэрэл авчрах хүн мөн! Мэргэжлийн хүн өөр юм билээ тэгээд ч төрд олон жил ажилсан хүн цаана өөр байдаг. Харин тэр нэг хар бацаан ч дээ. Ккк энэ хар бацааныг зайлуулах хэрэгтэй. Худалч шоучин гар
Зочин 2018-03-27 202.170.80.25
Энэ ЗГ-т ганц гайгүй мэргэжлийн хүн нь энэ сахал Бат-Эрдэнэ шүү. Амжилт хүсье.
Зочин 2018-03-27 207.148.111.136
нисэхэд мэргэжлийн хүмүүс тавиагүйгээс энэ дампуурлууд эхлэлтэй саяын нисэхийн зөвлөгөөн ор нэр төдий ажил болсон аргалах гэсэн дарга нар хувийн хэвшилээ боомилж байна манлайлагч олж тавиасай
darga naryg soli 2018-03-27 207.148.111.136
chadvarlag darga bolobson xuchin baixguigees nisex xogjixgui
хурд хэрэгтэй 2018-03-27 180.149.78.99
Зам тээврийн салбар улам дампуурч байна идэж ууж цуслаад цагдаа шүүх прокурор дээр хэргээ дардаг байдал хавтгайрлаа. 60 тэрбумын дарга нараа яаралтай солих хэрэгтэй Төмөр зам ИНЕГ МИАТ бол 60 тэрбумын хамгийн тод жишээ мөн АТГ даанч жунайгийн гараас гарч чадахгүй байна Бат-Эрдэнэ албан тушаалд очихоороо ингээд бөөрөнхийлөөд хамгаалаад дүлэгнээд байдаг болчихдог.
zochin 2018-03-27 124.158.111.2
amjilt husie. uneheer olon avia company oruulj ene nislegiin uniig buulgahgui bol arai l dendej baina aa.
zogii 2018-03-27 202.170.68.38
gadnii tom avia companiud orj ireed jijig zah zaal deer arai gej ashig hiij bgaa undesnii geh buh avia companiud dampuuraad ursulduunii ehnii round deer une saihan buunaa tegeed mongoliin bugd dampuursanii daraa gadniihaan unee amandaa orson toogoo heleed saihan undur unetei bolno ter tsagt turkishees awsan munguuruu manai sahal unetei bsan ch niseed bj chadna l daa jiriin irged l hohirno ene bol tsewer turkish airline iin lobby uur yu ch haragdahgui baina
Haha 2018-03-27 202.9.42.127
MIAT-n ded zahiral n geed nuhur eronhii said Hurelsuhiin shuud shahaaniu hun bga bz de haha
Зочин 2018-03-27
BISHEE MIYEGIIN HUN JUJIGCHIN UNDARMAAGIIN ANGIIN ULAAN GANTULGA.
Зочин 2018-03-27
DARVAAN HARIIG HUU