Усны тухай хуулийн 7.3-т заасны дагуу 2018 оны есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нийслэлийн нутаг дэвгэрийн хэмжээнд өөрийн эх үүсвэр буюу өрөмдмөл худгаас ус авч ашигладаг иргэн аж ахуйн нэгж байгууллагын худгийг бүртгэлд хамруулж бичиг баримтжуулан, усны мэдээллийн санд оруулах ажлыг нийслэлд эхлүүд байна. Иймд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил газар дээрээ өрөмдөж гаргасан худгуудыг энэ оны есдүгээр сарын 15-ны өдрийн дотор нийслэлийн Байгаль орчны газарт бүртгүүлж бичиг баримтжуулан, усны мэдээллийн санд оруулан хамтран ажиллана уу.
2018 оны есдүгээр сарын 15-ны дотор гүний худгаа бүртгүүлэн мэдээллийн санд хамруулаагүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад Усны тухай хуулийн дагуу хариуцлага тооцож гүний худгийг битүүмжлэхийг мэдэгдье гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
Зочин 2018-03-27 202.21.115.82
Байгал орчны газар мөнгө олох нэг үүсвэр сэджээ? Иргэдийнхээ халааснаас мөнгө олох л юм бодох юм. Туул гол дээр далан барьж усан сан байгуулах төсөл, хотын хөрс бохирдуулж байгаа олон зуун мянган нүхэн жорлон яаж шидэх вэ, Туул голын бургасыг хөдөөнөөс жилжиж ирсэн хэдэн мянган айл зуухандаа түлж дуусгаж байгааг яах вэ? Наад зах иймэрхүү чухал асуудлаа шийдээч!!!
Зочин 2018-03-27 49.0.131.69
Хүн ус уух эрхтэй. Өөрөө худгаа гаргаад амьдрах эрхтэй. Чи худагтай байна гээд мөнгө нэхэх гээд байгаа юм уу. Нийтэд үйлчилдэг худгуудаа л анхаар. Удахгүй чи агаар амьсгалсан байна гэх нь л дээ. Голын эргэн дээр бүгд амьдраагүй, тэндээс очоод усаа утгаад уух боломж бүгдэд байхгүйгээс нийтийн болон амины худаг гаргах шаардлага гарсан хэвээр л байх болно. Зуны нэг өдрийн бороо гүний усны нөөцийг бүрэн сэргээж байдаг юм. Худлаа түгшүүр зарлаж хүний халаасанд гараа дүрэхээ больцгоо
Жамц 2018-03-27 66.181.184.80
Байгаль хамгаалах яамныхаан!!!!!!!!! Хот, хотын орчинд дуртай хүн дуртай газраа худаг гаргадагийг зогсоогооч ээ.! Өндөр төлбөр авдаг болооч ээ. Энэ хотод цаашид хүн амьдрах юм бол мөдхөн гүний усны нөөц дууслаа шүү дээ.
- 2018-03-27 64.119.16.112
Чи өөрөө худаггүй нөхөр байна л даа!!! Даанч эх оронч царайлаад орилоод байсым!