Капитрон банкны ажилтнууд Туул голын эрэг орчмын бохирдлыг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа | News.MN

Капитрон банкны ажилтнууд Туул голын эрэг орчмын бохирдлыг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.03.27-нд нийтлэгдсэн

Капитрон банкны ажилтнууд Туул голын эрэг орчмын бохирдлыг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа

Капитрон банкны ажилтнууд Туул голын эрэг орчмын бохирдлыг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа

Капитрон банкны ажилтнууд Туул голын сав газрын захиргаатай хамтран Туул голын эрэг орчмын бохирдлыг цэвэрлэх ажлыг өнгөрсөн долоо хоногийн Бямба гаригт амжилттай зохион байгууллаа.

Тус банкны ажилтнууд Сонсголонгийн гүүрнээс баруун зүгт голын эрэг дагуух 1 км орчим газрыг цэвэрлэж, хамт олноороо байгаль орчноо хайрлан хамгаалах сайн дурын үйлсэд өөрсдийн хувь нэмрээ орууллаа.

Капитрон банк нь Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн гишүүн байгууллагын хувьд ТоС-ийн байгаль орчноо хамгаалах, манлайлан үлгэрлэх зарчмыг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд байгаль орчинд ээлтэй төсөл хөтөлбөр болон бусад холбогдох нийгмийн хариуцлагын ажлуудыг дэмжсээр ирсэн.

Улаанбаатар хотын ундны эх үүсвэр болсон Туул гол бохирдож байгаа нь нийслэлчүүдэд тулгарч буй томоохон асуудлын нэг төдийгүй, Эх болсон Хатан туулаа хайрлаж хамгаалах нь иргэн бүрийн үүрэг билээ. Хатан Туулаа цэвэрхэн байлгах ариун үйлсэд ард иргэд, албан байгууллагуудыг нэгдэн үргэлжлүүлэхийг уриалж байна.

Капитрон банк-Ухаалаг ирээдүйн зүгт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж