Хөлбөмбөгийн талбайд Монгол vs Маврики

Хуучирсан мэдээ: 2018.03.27-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн талбайд Монгол vs Маврики

Хөлбөмбөгийн талбайд Монгол vs Маврики

FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны шигшээ багуудын нөхөрсөг тоглолтууд эдгээр өдрүүдэд ээлжлэн хотуудад зохиогдсоор байна.

Өдгөө олон улсын сүүлийн чансаагаар Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 189-д бичигдэж байна. Харин өнөөдөр /2018.03.27/ Улаанбаатар хотноо хөлбөмбөгийн талбайд Монгол-Маврикийн нөхөрсөг тоглолт 18:00 цагаас эхэлнэ. Хэдхэн цагийн дараа “Талын хөх чононууд”-ын чухал тоглолтыг бид үзнэ. Д.Төрбат ахлагчтай шигшээ багийн тамирчдын хувьд дээр дурдсан 189 тоог урагш ахиулах үүрэг үлдлээ.

Учир нь хэдхэн хоногийн өмнө Герман дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан Монголын шигшээ Малайзын багтай тоглож, талбай дээр нь 2:2 оноогоор тэнцсэн билээ. Куала-Лумпур хотод болсон энэхүү тоглолтод П.Энхбилэг, С.Ганхуяг нар гоол хийсэн бөгөөд шигшээ багийн хувьд олон улсын нөхөрсөг тэмцээний анхны тоглолтоос анхны оноогоо авсан юм.

Тэгвэл өнөөдөр тэд өөрийн талбайдаа Африк тивийн төлөөлөл  Маврикийн багтай тоглох гэж байна. Энэ нь манай хөлбөмбөгчдийн хувьд Африкийн багтай тоглох анхны тоглолт юм.

Маврикийн шигшээ баг нь зөвхөн Африк тив төвийгүй ДАШТ-д оролцдог хүчирхэг багуудтай нөхөрсөг тоглолт хийдэг туршлагатай, чадварлаг тоглогчдоос бүрдсэн хүчтэй шигшээ баг юм. Багийн ахлагч Кевин Бру нь Английн “Ибсвич” клубт, Адель Ланге “Парис ФС” клубуудэд харьяалагддаг бол харин Англи гаралтай довтлогч Гари Ноель, Бельгид төрсөн хамгаалагч Кильян Ярнард нар Маврикийн бүрэлдэхүүнд тоглодог. Маврикийн шигшээ баг одоогоор ОУХБХ-ны түвшинд 158-д эрэмблэгдэж байгаа нь манай үндэсний шигшээ багаас даруй 30 байрын дээр байгаа юм. Тиймээс өнөөдөр “Талын хөх чононууд”-ыг өнөөдөр хариуцлагатай тоглолт хүлээж байна.

Өдгөө дэлхийн 211 орныг эгнээндээ нэгтгээд байгаа хүчирхэг FIFA-д Монголын шигшээ баг 1998 онд элсэж байсан түүхтэй. Үүнээс хойш 2000 онд Узбекистаны шигшээ багтай анхны нөхөрсөг тоглолтыг хийж байсан бол 2017 оны аравдугаар сард Тайваньтай хийсэн. Харин өнөөдөр ФИФА-гийн шигшээ багуудад албан ёсоор гаргаж өгдөг хуваарьт өдрөөр хоёр ч удаа нөхөрсөг тоглолт хийх боломж тохиолоо.

Энэ удаа эхний даваа болох гуравдугаар сарын 21-д Куала-Лумпур хотод 10 мянган хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө Малайзтай (178) 2:2 онооны харьцаагаар тэнцсэн. Тэгвэл өнөөдөр дэлхийн чансааны 158-д бичигдэж байгаа Маврикийн багтай тоглоход үлдлээ.

Одоо ‘Талын хөх чононууд’-ыг та бид очиж дэмжинэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж