“Дүнжингарав”-тай зэрэгцсэн Жавхлант шаргын уралдаан | News.MN

“Дүнжингарав”-тай зэрэгцсэн Жавхлант шаргын уралдаан

Хуучирсан мэдээ: 2018.03.27-нд нийтлэгдсэн

“Дүнжингарав”-тай зэрэгцсэн Жавхлант шаргын уралдаан

“Дүнжингарав”-тай зэрэгцсэн Жавхлант шаргын уралдаан

Монголын морин спорт уяачдын холбооноос “Дүнжингарав 2018” төвийн бүсийн хаврын хурдан морины уралдааны гуравдугаар сарын 17-18-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянталд зохион байгуулсан билээ. Энэхүү уралдаан уяачдын цолонд нэмэр болдог учраас газар газрын уяачид хурдан хүлгээ сойдог байна.

“Дүнжингарав” уралдаан уяачид болон моринд хайртай ард түмний хүсэн хүлээдэг уралдаан болж ирсэн ч энэ жил зохион байгуулалтын хувьд хангалтгүй байсан юм. Одоогоор албан ёсны хариуцлагын асуудал яригдаагүй байна.

Тэгвэл Баянталд 13 аймгийн уяачид цугларах үеэр Сүхбаатар аймгийн аварга шалгаруулах дээд гурван насны хаврын уралдаан болжээ. Баруун-Урт суманд болсон энэхүү уралдаан азарга, их нас, соёолонд аймгийнхаа хурдан хүлгийг шалгаруулсан байна.

“Дүнжингарав” уралдаантай зэрэгцэн болсон учраас энэхүү уралдаан олны анхааралд төдийлөн өртөөгүй. Хэдийгээр хаврын уралдааныг тавдугаар сарын 1-ээс өмнө зохион байгуулахгүй гэсэн төр засгийн шийдвэр гарсан ч уяачид хурдан хүлгээ уралдуулсаар байгааг зогсоогоод байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин өнгөрөгч амралтын өдрүүдэд Сүхбаатар аймгийн зарим суманд болох гэж байсан хурдан морины уралдааныг цуцалж, тус аймгйн Засаг дарга З.Энхтөрд шуурхай үүргийг өнгөрөгч баасан гаригт өгсөн билээ.

Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгудад малын гоц халдварт шүлхий өвчин тархах эрсдэлтэй тул хурдан морины уралдааны ирэх зургадугаар сарын 1-н хүртэл зохион байгуулахгүй байх талаар холбогдох арга хэмжээ авахыг Шадар сайд үүрэг болгожээ.

Ингээд ‘Дүнжингарав’ уралдаантай зэрэгцэн болсон Сүхбаатар аймгийн “Жавхлант шарга” уралдааны айргийн тавд хурдалсан морьдыг танилцуулья:

Азарга:

1. Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат Мөнхөөдэйн Гантөгсийн бор. Дугаар 905
2. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн ногоон. Дугаар 012
3. Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, Манлай уяач Намдагийн Хүрэлээгийн саарал. Дугаар 007
4. Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат Гантөмөрийн Санчирсүрэнгийн хүрэн. Дугаар 965
5. Дорноговь аймгийн Алтанширээ сумын харьяат Миеэгийн Ууганбаярын зээрд. Дугаар 053

Их нас:

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харьяат Б.Бат-Өлзийн Од хүрэн. Дугаар 214
2. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Д.Бат-Эрдэнийн бор. Дугаар 108
3. Хэнтий аймгийн Галшар сумын харьяат н.Эрдэнэболдын хонгор. Дугаар 719
4. Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат С.Галтын хонгор. Дугаар 222
5. Сүхбаатар аймгийн Наран сумын харьяат Б.Азжаргалын ягаан. Дугаар 555

Соёолон:

1. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат Батаагийн Ганцогтын Данагар хээр. Дугаар 017
2. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат Цагаанхүүгийн Эрдэнэсүхийн бор. Дугаар 111
3. Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Цэдэнжавын Энхжаргалын хээр. Дугаар 142
4. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Дагвадоржийн Мөнгөнсүхийн саарал. Дугаар 478. Энэ үрээ улсын наадамд 14-т хурдалж байжээ.
5. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харьяат Жамъянсүрэнгийн Баттулгын саарал. Дугаар 095

Ч.БОЛОР
 

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-03-27 182.160.33.12

бүх сум аймагт уралдах морьдоо ихээхэн зардал гаргаж бэлдсэн байгаа уяач гэдэг улс төр хүүхдийн эрх ярьсан авгай нарын тоглоом биш шүү малчид маань морио уралдуулж өвөл хаврын харьшаагаа гаргадаг тогтсон журшилтай яагаад энэ олон зуун уяачид малчид морио уралдуулахаар уяа сойлгыг нь тааруулаад уралдаанаа хүлээгээд байгаа юм болоо тэднийг хэнч албадаагүй үүний нарийн учрыг нь олоогүй байж шууд хорихын өвчнөөр өвчилдөг нь ихээхэн буруу гэж боддогдож байна сөрөг үр дагавар их гарна ихээхэн улстөржиж таараа

Avatar

Зочин 2018-03-27 202.70.34.70

Энэ уралдаан нь буруу юм бол тэр түрүүллээ энэ түрүүллээ гээд хэвлэл мэдээллээр хөөрөгдөх хэрэг байна уу. хууль журам зөрчиж бага насны хүүхдүүүдийг эрэсдэлд оруулсан хүмүүсийг хуулийн хариуцлагад шууд татах хэрэгтэй Энхтүвшээн

Avatar

Зочин 2018-03-27

ENE MONGOL ULSYN ERKH ASHGIIN ESREG KOMMMENT BICHIJI BURUU ZUYLIIG KHAATSAYLDAG LALARUUDYG TAGNUUL TSAGDAAGIIN BAYGUULLAGA OLJI KHARYUTSLAGA TOOTSOOCH ,

Avatar

Зочин 2018-03-27 27.123.212.141

Төр энд оролцоод ч хэрэггүй болдог юм болдгоороо л бно урдах ажлаа хийж чадахгүй бж энд хошуу дүрээд ч амжилт олохгүй төр ийм л бна Хүрэлсүх сүхдэнэ гээд ч чадахгүй

Avatar

Зочин 2018-03-27

БУРУУ ГАРЫН УЯАЧ НЭР ЗҮҮСЭН ЛУЙВАРЧИД БООЦОО МӨРИЙТЭЙ УРАЛДААН ХИЙХИЙН ХАЖУУГААР ШҮЛХИЙ БОЛОН МАЛЫН БУСАД ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИН ЗӨӨВӨРЛӨН ТАРААЖ ХУГАЦАА ДУУССАН ХӨЛДСӨН ВАКЦИН ШАХНА !!!

Avatar

Аа мундаг ааа 2018-03-27 202.72.245.220

МУУ ЖИЖИГ ГАРЫН ШАДАР САЙДЫГ Ч АВЧ ХЭЛЭЛЦЭХ Ч ҮГҮЙ ЮМ ДАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж