“Дүнжингарав”-тай зэрэгцсэн Жавхлант шаргын уралдаан

Хуучирсан мэдээ: 2018.03.27-нд нийтлэгдсэн

“Дүнжингарав”-тай зэрэгцсэн Жавхлант шаргын уралдаан

“Дүнжингарав”-тай зэрэгцсэн Жавхлант шаргын уралдаан

Монголын морин спорт уяачдын холбооноос “Дүнжингарав 2018” төвийн бүсийн хаврын хурдан морины уралдааны гуравдугаар сарын 17-18-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянталд зохион байгуулсан билээ. Энэхүү уралдаан уяачдын цолонд нэмэр болдог учраас газар газрын уяачид хурдан хүлгээ сойдог байна.

“Дүнжингарав” уралдаан уяачид болон моринд хайртай ард түмний хүсэн хүлээдэг уралдаан болж ирсэн ч энэ жил зохион байгуулалтын хувьд хангалтгүй байсан юм. Одоогоор албан ёсны хариуцлагын асуудал яригдаагүй байна.

Тэгвэл Баянталд 13 аймгийн уяачид цугларах үеэр Сүхбаатар аймгийн аварга шалгаруулах дээд гурван насны хаврын уралдаан болжээ. Баруун-Урт суманд болсон энэхүү уралдаан азарга, их нас, соёолонд аймгийнхаа хурдан хүлгийг шалгаруулсан байна.

“Дүнжингарав” уралдаантай зэрэгцэн болсон учраас энэхүү уралдаан олны анхааралд төдийлөн өртөөгүй. Хэдийгээр хаврын уралдааныг тавдугаар сарын 1-ээс өмнө зохион байгуулахгүй гэсэн төр засгийн шийдвэр гарсан ч уяачид хурдан хүлгээ уралдуулсаар байгааг зогсоогоод байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин өнгөрөгч амралтын өдрүүдэд Сүхбаатар аймгийн зарим суманд болох гэж байсан хурдан морины уралдааныг цуцалж, тус аймгйн Засаг дарга З.Энхтөрд шуурхай үүргийг өнгөрөгч баасан гаригт өгсөн билээ.

Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгудад малын гоц халдварт шүлхий өвчин тархах эрсдэлтэй тул хурдан морины уралдааны ирэх зургадугаар сарын 1-н хүртэл зохион байгуулахгүй байх талаар холбогдох арга хэмжээ авахыг Шадар сайд үүрэг болгожээ.

Ингээд ‘Дүнжингарав’ уралдаантай зэрэгцэн болсон Сүхбаатар аймгийн “Жавхлант шарга” уралдааны айргийн тавд хурдалсан морьдыг танилцуулья:

Азарга:

1. Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат Мөнхөөдэйн Гантөгсийн бор. Дугаар 905
2. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн ногоон. Дугаар 012
3. Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, Манлай уяач Намдагийн Хүрэлээгийн саарал. Дугаар 007
4. Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат Гантөмөрийн Санчирсүрэнгийн хүрэн. Дугаар 965
5. Дорноговь аймгийн Алтанширээ сумын харьяат Миеэгийн Ууганбаярын зээрд. Дугаар 053

Их нас:

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харьяат Б.Бат-Өлзийн Од хүрэн. Дугаар 214
2. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Д.Бат-Эрдэнийн бор. Дугаар 108
3. Хэнтий аймгийн Галшар сумын харьяат н.Эрдэнэболдын хонгор. Дугаар 719
4. Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат С.Галтын хонгор. Дугаар 222
5. Сүхбаатар аймгийн Наран сумын харьяат Б.Азжаргалын ягаан. Дугаар 555

Соёолон:

1. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат Батаагийн Ганцогтын Данагар хээр. Дугаар 017
2. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат Цагаанхүүгийн Эрдэнэсүхийн бор. Дугаар 111
3. Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Цэдэнжавын Энхжаргалын хээр. Дугаар 142
4. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Дагвадоржийн Мөнгөнсүхийн саарал. Дугаар 478. Энэ үрээ улсын наадамд 14-т хурдалж байжээ.
5. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харьяат Жамъянсүрэнгийн Баттулгын саарал. Дугаар 095

Ч.БОЛОР
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж