Гурилын импорт буурчээ

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Гурилын импорт буурчээ

Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2011 оны наймдугаар сарын 15-ны байдлаар 6404.0 сая ам.доллар боллоо хэмээн Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Үүнээс экспорт 2589.8 сая ам.доллар, импорт 3814.2 сая ам.долларыг эзэлж байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлтийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2932.6 сая ам.доллараар буюу  84.5 хувь өсчээ. Үүний дотор экспорт 925 сая ам.доллар буюу 55.6 хувь, импорт 2007.6 сая ам.доллар буюу 2.1 дахин өссөн байна.

Гадаад худалдааны тэнцэл 2011 оны наймдугаар сарын 15-ны байдлаар 1224.4 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 1082.5 сая ам.доллар буюу 8.6 дахин өссөн байна. Нийт экспортод нүүрс 39.1 хувь, зэсийн баяжмал 24.0 хувь, төмрийн хүдэр 9.7 хувь, боловсруулаагүй газрын тос 5.1 хувь, бохир ноолуур 4.4 хувь, цайрын хүдэр, баяжмал 3.7 хувь, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 3.0 хувь, хайлуур жоншны хүдэр, баяжмал 2.2 хувь, молибдений хүдэр ба баяжмал болон самнасан ноолуур тус бүр 1.2 хувь, үлдсэн 6.4 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн эзэлж байна.

Импортолсон ачааны машины биет хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 9402 ширхэг, үнийн дүн 235.7 сая ам.доллар, суудлын автомашины биет хэмжээ 18044 ширхэг, үнийн дүн 171.5 сая ам.доллар, дизель түлшний биет хэмжээ 138.7 мян.т, үнийн дүн 222.8 сая ам.доллар, автобензиний биет хэмжээ 24.6 мян.т, үнийн дүн 58.2 сая ам.доллар, гурилын үнийн дүн 4.0 сая ам.доллараар өсч, импортолсон гурилын биет хэмжээ 14.6 мян.т, цагаан будааны биет хэмжээ 2.7 мян.т, үнийн дүн 0.6 сая ам.доллараар буурсан байна.

Б.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж