Ньюс хөтөч: Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2018.03.26-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ

Ньюс хөтөч: Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ

ӨНӨӨДӨР гуравДУГААР САРЫН 27

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 7-9 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

09.00

  • Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д болно. Зохион байгуулагч: Хууль зүй, дотоод хэргийн яам, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн. Холбоо барих утас: 91119838

  • Нийслэлийн Нийтийн биеийн тамир спортын хороотой хамтарсан багш дасгалжуулагчдын анхан шатны сургалт БЗД-ийн Монгол тэмүүлэл сургууль дээр болно. Холбоо барих утас: 96616298

  • Үндэсний батлан хамгаалахын их сургууль (Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн) нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Батлан хамгаалах яамтай хамтран “Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдал – Орон нутгийн хамгаалалт” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ҮБХИС дээр зохион байгуулна. Холбоо барих утас: 88017607

09.30

  • Дэлхийн Банкнаас хийсэн “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн тэгш бус байдал” чанарын судалгааны үр дүнг танилцуулна. Уг судалгаа нь Монголын хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн тэгш бус байдалд хийсэн анхны чанарын судалгаа бөгөөд хөдөлмөрийн зах зээл зэх жендэрийн тэгш бус байдалд хүргэж буй шалтгааныг судлан,тэдгээрийг шийдвэрлэх бодлогын зөвлөмжүүдийг багтаажээ. Арга хэмжээ хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 10-н давхрын хурлын танхим болно. ХНХЯ, Судалгааны баг, Дэлхийн Банкны төлөөлөл хэвлэл мэдээллийн байгууллагуудад өгөх ярилцлагыг 10:30 цагт зохион байгуулна.  Холбоо барих утас :99778587

  • “Давсны хэрэглээг 5 грамм хүртэл багасгах 5 арга” мэдээлэл, сурталчилгааны долоо хоног эхэллээ. Уг арга хэмжээг ХХААХҮЯ, ЭМЯ, НЭМҮТ хамтран 7 дахь жилдээ зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын тогооч нар”-ын сургалт болно.  Сургалт СБД, 10 дугаар хороо, 7-р хороолол, Гүн шим сургалтын төвд 17 цаг хүртэл үргэлжилнэ.Холбоо барих утас: 9888-3888, 8001-9000

  • ‘МОНГОЛ УР ЧАДВАР-2018’ ЭХЭЛЛЭЭ МСҮТ, Политехник коллежид суралцагчдын дунд болдог ‘Монгол ур чадвар’ тэмцээн эхлэх гэж байна. Мужааны мэргэжлийн шилдгүүдийг тодруулах тэмцээн өглөө 9:30 цагаас 10-р хороололд байрлах Техник технологийн политехник коллежийн байранд эхэлнэ. Үндэсний шилдгүүд 2019 онд ОХУ-д болох Дэлхийн ур чадварын олимпод улсаа төлөөлөн оролцох юм. Холбоо барих утас: 95281111, 99090292, 88844482

10.00

  • БГД-ийн 20 дугаар хороо ДЦС-4 ТӨХК-ийн урд хэсэгт "Өндөр хүчдэлийн агаарын шугамын хамгаалалтын зурваст" зөвшөөргүй үйл ажиллагаа явуулж буй ААН-ийн хашааг албадан буулгах ажлыг БГД-н газрын алба, МХЕГ, ‘ЦДҮС’ ТӨХК  хамтран зохион байгуулах гэж байна. Холбоо барих утас: 99082824 Мөнхтөр 

11.00

  • ‘Зууны мэдээ’ сонины Үндэсний мэдээллийн төвд Оффшор данстай улстөрчидтэй халз мэтгэлцээн хийх талаар ‘Ард түмний онц түр зөвлөл’-өөс хэвлэлийн бага хурал зарлалаа.​​​​​​

12.00 

  • ХӨСҮТ-ийн хурлын танхимд олон улсын эмч нарын баярыг тохиолдуулан зохион байгуулах эрдэм шинжилгээний бага хурал болно. Бага хуралд ХӨСҮТ-ийн эрдэмтэн, докторууд сүүлийн үеийн судалгаа шинжитлгээний бүтээлүүдээ танилцуулна. Холбоо барих утас:99773800

14.00 

  • Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс ‘Монгол Өрх Торлог үндэсний хөгжлийн шийдэл’ сэдэвт уулзалтыг зохион байгуулна. Холбоо барих утас: 99103123

18.00  

  • Монголын хөлбөмбөгийн ногоон талбайд Маврикий улсын шигшээ баг зочилж манай улсын ‘талын хөх чононууд’-тай нөхөрсөг тоглолт хийнэ. Тоглолт МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд болно. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж