“Россия” компани Лондонгийн чиглэлд нислэг үйлдэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.03.26-нд нийтлэгдсэн

“Россия” компани Лондонгийн чиглэлд нислэг үйлдэж эхэллээ

“Россия” компани Лондонгийн чиглэлд нислэг үйлдэж эхэллээ

Оросын агаарын тээврийн “Россия” компани гуравдугаар сарын 25-наас Санкт-Петербург-Лондон чиглэлд тогтмол нислэг үйлдэж эхэлсэн талаар “Воздушные ворота Северной столицы” компанийн Хэвлэлийн алба мэдээллээ. Энэ компани нь Санкт-Петербургийн Пулково нисэх онгоцны буудлын удирдлагыг хангадаг юм.

Санкт-Петербургийн Пулково буудлаас ниссэн онгоц Лондон хотын Гатвик буудалд газардах юм. Нислэгийг Airbus A320 онгоцоор гүйцэтгэнэ.

“Россия” компани нь Санкт-Петербург-Лондонгийн чиглэлд тогтмол нислэг үйлдэх хоёр дахь агаарын тээвэрлэгч болж байгаа юм. Санкт-Петербургийн Пулково буудлаас Их Британийн  British Airways компани Лондонгийн Хитроу буудал руу тогтмол нисч байгаа.Энэ шууд нислэгээр өнгөрсөн 2017 онд 92,3 мянган зорчигч ниссэн нь өмнөх 2016 оноос долоон хувь өссөн үзүүлэлт ажээ.

“Россия” компани нь “Аэрофлот” группын бүрэлдэхүүнд байдаг.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж