Өнөөдрийн байдлаар Оросын болон Японы их, дээд сургуулиудын хооронд 250 гаруй хамтын ажиллагааны гэрээ байгуулагдаад байгаа ч үүнийг цаашид улам өргөжүүлэн тэлнэ хэмээн ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Ольга Голодец мэдэгдлээ.
“Өнөөдөр ОХУ-д Японы 97 оюутан үнэ төлбөргүй суралцаж байна. Бид хэрэгцээтэй байгаа мэргэжлээр суралцах Японы оюутны тоог нэмэгдүүлэхэд бэлэн байна” хэмээн ОХУ-Японы хоорондох үйлдвэрлэлийн салбарын оюутан бэлтгэх симпозиум дээр тэрбээр хэлсэн байна.
“Оюутнуудын шууд амьд харилцаа болон манай соёлыг ойлгон таньж мэдсэнээр хоёр улсын хооронд найдвартай хамтын ажиллагаа бэхэжнэ” хэмээн тэр бас нэмж хэлжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ