Ардчилсан намын дотоод сонгуулийн санал хураалт өчигдөр 18 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт болж өндөрлөсөн. Дотоод сонгуульд 1500 орчим нэр дэвшигч 18 аймаг, найман дүүрэгт санал өгсөн байна.
Одоогоор Үндэсний бодлогын хорооны 76 тойргийн 123 мандатын төлөө 1433 хүн өрсөлдсөнөөс 112 хүний дүн нэгтгэгдэн ирсэн байна.
Хоёр аймаг буюу Өвөрхангай, Булган аймагт дотоод сонгууль болоогүй нь мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан учраас санал хураалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм.
Г.ХОРОЛ