2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр I, II, III ангиллын 34 хувьцаат компанийн 4,603,384 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Ган хийц’ (GHC+14.56%) болон ‘Могойн гол’ (BDL+14.21%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Сор ХК (SOR-14.61%) болон ‘ЛэндМН ББСБ ХК (LEND- 12.47%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр ‘TOP 20’ индекс 21559.61 нэгж болж 0.37 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,646,758,455,611 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ