Монголын Хөлбөмбөгийн Холбооны Их хурал боллоо | News.MN

Монголын Хөлбөмбөгийн Холбооны Их хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2018.03.26-нд нийтлэгдсэн

Монголын Хөлбөмбөгийн Холбооны Их хурал боллоо

Монголын Хөлбөмбөгийн Холбооны Их хурал боллоо

МХБХ-ны Зөвлөлдөх зөвлөлийн 2018.02.14-ий хуралаар холбооны ээлжит VII Их хуралыг 03 сарын 23-д болохоор зарласаны дагуу, өнгөрөгч баасан гаригт Худалдаа Аж Үйлдвэрлэлийн танхимд МХБХ-ны VII Их хурал боллоо. Хуралд оролцвол зохих 52 оролцогчоос 47 нь оролцож хурлын ирц 90,04 хувьтай явагдсан. Ээлжит VII Их хурал дээр МХБХ-ны Ерөнхийлөгч 2017 оны 03 сарын 17-ы VI Их хуралаас хойш хийсэн ажлын тайлангаа танилцуулав. Мөн Монголын Хөлбөмбөгийн Холбооны шинэчилсэн дүрмийг Их хурлын гишүүд баталсан юм. Сонгуулийн Хорооны дарга И.Отгонбаяр “Сэлэнгэпресс” клубийг дасгалжуулагчийн ажлыг хийх болсон тул өөрийн хүсэлтээр Сонгуулийн хорооноос түтгэлзээд байсан. Тиймээс Сонгуулийн Хорооны нэг гишүүнийг Их хурал Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Г.Ганбилэгээр сонголоо. Монголын Хөлбөмбөгийн Холбоо 2017 онд шигшээ багтаа анхаарч ажилласан талаар VII Их хурал дээр танилцуулсан ба түүний үр дүнг харуулж, 03 сарын 22-нд Монголын шигшээ багтай 2:2-оор талбайд нь тэнцсэн билээ. Монголын Хөлбөмбөгийн Холбооны Их хуралын үеэр дотоодын хөлбөмбөгийн түүхийг өгүүлэх дурсгалт зүйлүүдийг танилцуулж, МХБХ-ны Музей байгуулах боломжтой байгааг харуулав.Түүнээс гадна энэ оноос МХБХ-ны клубүүд болон орон нутгийн аймгуудыг чансаагаар эрэмбэлэх тухай МХБХ-ны Техникийн хэлтэсийн ахлах мэргэжилтэн С.Жаргал танилцуулсан нь онцлох явдлуудын нэг байлаа.

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

N 2018-03-26 27.123.212.133

Maliaziin shigsheetei tentssen.

Avatar

Зочин 2018-03-26 202.179.27.94

Зураг авч байхад арын эгнээний нэг нөхөр хээв нэг тамхи татаад зогсч байх юм…

Avatar

gg 2018-03-26 61.134.99.235

tamhi tataagui bnaa sain har. tgd ch naad hun chin tamhi tatdag hun bish

Avatar

Зочин 2018-03-26 202.9.43.34

Сайн харлаа. Тамхи татаагүй, "зуу" татаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж