Өвөрхангай аймгийн Хархорин сумын Жалбаа баг, Шанаган хавцгай гэдэг газар өчигдөр /2018.03.25/ малын хашаа шатжээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиж дөрвөн цаг гаруй ажиллаж унтраасан байна. Тус гал түймэрт 350 бог мал өртөж хорогджээ.
Мөн Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи багийн Зүүн шанд гэдэг газар өвөлжөөний бууц шатсан тухай дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид очиж ажиллан, галыг унтраасан байна.
Г.ХОРОЛ
ЗОЧИН 2018-03-26 64.119.26.96
Ахмадын үг алт ,орон нутгийн засаг захиргааныхан анхааралдаа авч сэрэмжлүүлэг өгч байх нь зөв байхаа.
Ой хээрийн түймэр энэ хавар их гарна шүү 2018-03-26 66.181.185.80
Энэ жил эрт дулаарч цас эрт хайлж байна. Өдийд Туулын мөс өнгөн хэсэгтээ жаахан үйрмэгдүү болоод дээгүүр нь явахад аятайхан байдагсан. Гэтэл энэ жил цасны шар ус эрт урслаа.Өвөл цас их орсон түймэр гайгүй биз гэж тайвширч болохгүй боллоо. Одоо цаад малчид чинь өвлөжөөнөөсөө хаваржаандаа бууж байна. Цогтой үнэсээ ил хаяад нүүж мэдэх хэнэггүй нөхөд олон бий. Онцгойгийнхон түймэр гарсны дараа биш, одоо л урьдчилан сэргийлэх арга хэмжээг орон нутгийн захиргаа, байгаль орчныхонтойгоо хамт авмаар байна.Өндөр настан Ш.Раднаа
Хэлээд юу гэхэв 2018-03-26 202.131.243.190
Ахмадын үг алт