Малын хашаа шатаж, 350 бог хорогджээ

Хуучирсан мэдээ: 2018.03.26-нд нийтлэгдсэн

Малын хашаа шатаж, 350 бог хорогджээ

Малын хашаа шатаж, 350 бог хорогджээ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Жалбаа баг,  Шанаган хавцгай гэдэг газар өчигдөр /2018.03.25/ малын хашаа шатжээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиж дөрвөн цаг гаруй ажиллаж унтраасан байна. Тус гал түймэрт 350 бог мал өртөж хорогджээ.

Мөн Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи багийн Зүүн шанд гэдэг газар өвөлжөөний бууц шатсан тухай дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид очиж ажиллан, галыг  унтраасан байна. 

Г.ХОРОЛ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж