Баянзүрх дүүргийн 50 иргэн гэртэй боллоо

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Баянзүрх дүүргийн 50 иргэн гэртэй боллоо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзоригийн санаачилгаар дүүргийнхээ эмзэг бүлгийн хүнд нөхцөлд амьдардаг гэр оронгүй 50 өрхөд өргөө цагаан гэр гардуулан өглөө. Засаг даргын мөрийн хөтөлбөрт эмзэг бүлгийн иргэдэд гэр олгох ажлын хүрээнд өргөдөл материалаа ирүүлсэн 3500 орчим иргэдээс амьдрал ахуйг газар дээр нь очиж шалган, гэр олголтын комиссын шийдвэрээр дээрх иргэдийг сонгосон байна. Эдгээр иргэд гэр оронгүй, олон жил айлын хажууд амьдарсан, амьдралын баталгаажих төвшингөөс доогуур орлоготой, өрх толгойлсон, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд аж.

Дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 70 сая төгрөгийн санхүүжилт гарган таван ханатай, давхар бүрээстэй сайн чанарын гэр олгосон  байна. Мөн байнгын ажлын байраар хангах, сургууль цэцэрлэгээс завсардсан хүүхдүүдийг тойргийн сургууль, цэцэрлэгт хамруулсан байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж