Ус зайлуулах ажлыг эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.03.26-нд нийтлэгдсэн

Ус зайлуулах ажлыг эхлүүлнэ

Ус зайлуулах ажлыг эхлүүлнэ

Зам засварын ажлыг дөрөвдүгээр сарын 15-наас эхлүүлнэ

Сүхбаатар дүүргийн 15-20 дугаар хорооны 117 айл шар усны үерт өртсөн нөхцөл байдалтай байна. Үерийн улмаас дүүргийн гэр хорооллын айл өрх, гудамж талбай шар усны үерт автаж, айлуудын бохирын цооног дүүрч, хөрс бохирдон хүн, малын халдварт өвчин гарах эрсдэлтэй байдал үүссэн юм. Мөн далан шуудуу усны урсгалыг даалгүй эвдэрсэн, авто замд усны хаялга хийгээгүйн улмаас эвдэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон гээд олон хүндрэл учраад буй. Өнөөгийн нөхцөл байдал болоод бороо ороход хот тэр чигээрээ усанд автдаг асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөж байгааг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас тодрууллаа.

Сүхбаатар дүүргийн зарим хороо шар усны үерт автаж, нөхцөл байдал хүндхэн байна. Ямар арга хэмжээ авч байна вэ?

Нөхцөл байдалтай танилцаж, холбогдох арга хэмжээ авч байна. Ийм байдал үүсэх болсон шалтгаан нь иргэдийн хайхрамжгүй байдалтай холбоотой. Учир нь уулнаас урссан усыг зайлуулахаар гаргасан шуудуун дээр иргэд блокон хашаа барьчихсан байсан. Үүнээс үүдэн шар усны үер бий болсон. Иймээс иргэд нийслэлийн бүтээн байгуулалтын ажилд хариуцлагатай хандах ёстой. Уг нь Сэлхийн зам баригдаад 2.5 жил болж байна. Энэ хугацаанд ямар ч асуудал гараагүй. Өнөөдрийн байдлаар манай байгууллагын зүгээс авто замыг нөхөн сэргээх, засварлах ажлыг хийж байна. Харин бусад асуудлыг холбогдох албаныхан шийдвэрлэх болно.

Борооны улирал удахгүй эхэлнэ. Энэ жил авто замын усыг зайлуулах ажлыг нийслэлийн аль бүс нутагт хийх вэ?

“Геодези, усны барилга бай- гууламжийн газар” ОНӨААТҮГ, манай авто замын инженерүүд хамтарч уг ажлыг хийж гүйцэтгэнэ. Улаанбаатар хотын бүх авто замын ус зайлуулах асуудлыг шийдвэрлэнэ гэвэл их хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай. Иймээс нийслэлийн хамгийн их ус хуримтлагддаг байршлуудыг сонгож, ус хуримтлагдахгүй болгохоор төлөвлөсөн. Тухайлбал, Чингис зочид буудлаас дээш өгссөн зам, Цэцэрлэгт хүрээлэнгийн арын зам, Нарны гүүрний доод хэсэг зэрэг ус их хуримтлагдаж байгаа газруудыг эхний ээлжинд засварлана. Мөн гэр хороолол дахь зарим замд уг ажлыг хийнэ.

Засвар, барилгын ажлыг хэзээнээс эхлүүлэхээр төлөвлөж байна вэ?

Дөрөвдүгээр сарын 15-наас эхэлнэ. Энэ ажлыг хурдан хуга- цаанд хийх боломжгүй. Ирэх есдүгээр сард бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Уг ажилд нийт хэчнээн төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бэ? -Энэ жил авто замын ус зайлуулах засварын ажилд нийт 1.5 тэрбум төгрөг төсөвлөсөн.

Хоёр жилийн өмнө нийслэлд ус зайлуулах усан насосны станц нэмж байгуулна хэмээн ярьж байсан. Энэ бодит ажил болсон уу?

Уг асуудлыг “Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ мэдэж байгаа байх. 2017 оноос эхэлсэн авто замын бүтээн байгуулалтын ажилд ус зайлуулах бүх төрлийн шийдлийг хийж өгч байгаа. Шинээр тавигдаж байгаа бүх замд ус зайлуулах хоолойг давхар шийдээд явж байгаа гэсэн үг. Зуслангийн бүс болон налуу ихтэй уулын бэл дагасан замуудад түвшнийг нь тааруулаад ус зайлуулах хоолой хийсэн. Харин хотын төвийн бүх зам ус зайлуулах хоолойтой холбогдсон.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж