Эдийн засагчид, эрдэмтэн, судлаачдын үгийг сонсож, саналыг нь хүлээн авна | News.MN

Эдийн засагчид, эрдэмтэн, судлаачдын үгийг сонсож, саналыг нь хүлээн авна

Хуучирсан мэдээ: 2018.03.26-нд нийтлэгдсэн

Эдийн засагчид, эрдэмтэн, судлаачдын үгийг сонсож, саналыг нь хүлээн авна

Эдийн засгийн бодлогын зөвлөлийн 2018 оны анхны хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хуралдааныг зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэлэхдээ эдийн засгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгөв.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш 1,5 жил, Эдийн засгийг сэргээх хөтөлбөр батлагдсанаас хойш 16 сар болж байгаа. Энэ хугацаанд дээрх хөтөлбөрүүдэд тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар хүчин чармайлт гаргасны  дүнд зарим нааштай, эерэг үр дүн гарч эдийн засаг тогтворжиж байгааг тэрээр тэмдэглэв.

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд 480 гаруй бодлого, хөтөлбөр, стратеги, мастер төлөвлөгөө, Үндсэн чиглэл, үзэл баримтлал батлан гаргаснаас 162 нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Эдгээрийн харилцан уялдаа сул, санхүү, эдийн засгийн үндэслэл, тооцоо муу, үр өгөөжийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх тогтолцоо тодорхой бусаас тодорхой үр дүнд хүрч чадаагүй нийтлэг дутагдал байгааг Ерөнхий сайд хэллээ.

“Эдийн засгаа уналтаас гаргаж тогтворжуулах, улмаар өсгөхийн төлөө Засгийн газар эдийн засагчид, эрдэмтэн, судлаачдынхаа үнэтэй зөвлөгөө,  саналыг хүлээн авах болно” гэв.

“Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар зөвлөлийн гишүүдэд танилцуулав.

Хөгжлийн бодлогыг боловсруулахдаа дэлхий нийтийн хөгжлийн хандлага болон хөрш орнуудын эдийн засгийн нөхцөлд дүн шинжилгээ хийж, хөгжлийн боломж, сорилтыг олон улсын стандарт индексүүдэд тулгуурласан байна. Бодлогод тусгасан төсөл, аргахэмжээг хэрэгжүүлэх төсөв, эхүүсвэрийг нь ч хамт шийджээ.

Үүний зэрэгцээ  Засгийн газар бизнесийн орчныг ээлтэй болгох, бааз суурийг нь өргөтгөх, хөрөнгө оруулалтыг дэмжих, ажлын байр бий болгох, тэгш, шударга татварын орчныг бий болгох зорилгоор татварын багц хуулийг өөрчлөх юм.

Энэ хүрээнд шударгаар бизнес эрхлэгч, татвараа сайн төлөгчдийг дэмжиж татварын зардлыг нь бууруулна. Харин татвараас зайлсхийдэг, шударга бусаар өрсөлдөж байгаатай нь хатуу тэмцэх юм. Хууль батлагдсанаар Засгийн газар татвар нэмэхгүй гэдэг амлалтаа биелүүлж, зарим нэр төрлийн татварыг бууруулахаар хуулийн төсөлд тусгаад байна.

“Хөгжлийн гурван тулгуурт бодлого” болон Татварын багц хуулийн шинэчлэлийн төслийг энэ сарын 28-нд “Төр, хувийн хэвшлийн түншлэл” сэдвийн дор болох Монголын эдийн засгийн чуулганы эхний шатны хуралд танилцуулж, хэлэлцүүлэхээр төлөвлөөд байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-26 202.21.100.210

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн дарга Дагиймаа Авилгад 2012 оноос хойш шалгагдаж , гэртээ хавтаст хэрэг нуусан, шүүх эмнэлгийн дүгнэлтийг засах тал дээр мэргэшсэн 60 гарсан настай эмэгтэй ажлаа буцааж аваад 2 сар болж байхад сая цэргийн баяраар цагдаагийн дэд хурандаа цолоор шагнуулж найраа хийгээд хуучин булхайд ажлаа эхлүүлээд л байж байх юм.Ямар сонин төрийн тусгай алба бэ. Залуучууд нь хайчсан юм бэ? төрсөн охин нь шүүгч болохоор болдог юм болов уу? төр засаг яаагаад анхаарахгүй байна вэ? Энэ байгууллагад 60 гарч тэтгэвэрээ тогтоолгосон дарга , мэргэжилтэнүүд зөндөө ажиллаж байна. Төрийн албаны шалгалт өгдөггүй маш олон хүн томиллогдсон байгааг шалгах нь зүйтэй болов уу. Үүнийг яам нь ердөө анхаарахгүй олон жил боллоо. дээд боловсролгүй нар болон сургууль төгсөөгүй хүмүүс ч мэргэжилтэн , шинжээч гээд цагдаагийн цол зүүгээд ажиллаад явж байгаа. ирсэн шалгалт нь тоодоггүй л харагдах юм даа

Avatar

Зочин 2018-03-26 202.21.100.202

bi hurelsukhed er n neg l itgehgui bnaa

Avatar

Hugjil ba suirel 2018-03-26 150.129.142.147

Suuliin 28 jild Mongold 6 udaa economic-default bolson gedgiig bugd meddeg!!! . Huneer bol 6 udaa muujirch uhaangui ami taria hiilgen seheend orsontoi adil yum daa. 1-5 nastai huuhduudiin eruul mended hortoo agaariin bohirdol-utaagaa arilgah argaa olohgui udaj baina daa. Hugjliin SAIN bodlogotoi bolohod erdemten sudlaachdaa sonsoj sanaliig ni avna gedeg zuitei amjilt!

Avatar

Зочин 2018-03-26 64.119.27.123

ene tenegt sanaa baigaad medleg ouyn tutaj bainadaa

Avatar

Иргэн 2018-03-26 202.170.72.3

2жил ярьлаашдээ.Одоо бүтээн байгуулалтаа ядаж эхлээчээ. Энэ МАН үнэхээр бүтэхгүйнээ.

Avatar

Зочин 2018-03-26 202.179.26.251

Нийгэмд шударга ёс тогтоох болон зах зээлийн эрэлт сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, олигтойхон цалин авах боломжтой ажлын байруудыг орон нутгуудад байгуулахад л нэн түрүүнд анхаармаар, зориуд дэмжмээр

Avatar

ГАДААД ХАРИЛЦААНДАА АНХААРААСАЙ 2018-03-26 66.181.185.80

Хоёр хөрштэй харилцах харилцаа соёлын хувьсгалын үеийг эс тооцвол хамгийн муу түвшинд байна.Учир шалтгаан нь юу байнав? Далайд гарцгүй орны зовлонг яаж нимгэлэхэв?? Бодох юм их байна даа.Бид хоёр хөршөө тоохгүй гуравдагч хөрш гээд ДЭЭГҮҮР СЭВЭЭД байвал энэ хоёр чинь биднийгээ хөөрхөн тээг тавиад байна гэдгийг бодолцоосой.Бид нүүрс, зэс гээд гуравдагч оронд гаргахад энэ хоёр улсын нутгаар дайруулж таарна.Хөршүүд маань өндөр татвар авахыгаа биднээр заалгахгүй дээ.Бид дотооддоо хоорондоо тэмцэлдэж хүчээ барж байхад хоёр хөршийн гадаад бодлого тууштай, тогтвортой байна шүү. Энэ нь бидний сул тал болоод байна.Өмнө нь Элбэгдорж, З.Энхболд, Сайханбилэг гурав сайн гар санаа нийлээгүйтэй адил, одоо Баттулга, М.Энхболд, Хүрэлсүх гурав ҮАБЗ-ийн түвшинд гадаад бодлогын асуудлаар ярилцаж гарц гаргалгаа олох талаар санаачилга тааруу л байх улс юм даа.Өөрснөө болж байна гэж боддог улс юм уу бүү мэд.ХУД-ийн иргэн Ш.Раднаа

Avatar

Зочин 2018-03-26 159.203.15.11

Гадаад харилцаа чухал шүү

Avatar

Зочин 2018-03-26 64.119.27.123

xurelsux ee chi naad gaxai xonshoortoosoo sal

Avatar

Зочин 2018-03-26 83.76.167.76

Hiisen ajilgui p**a end tend lions ondoies l yavah yum

Avatar

mgl 2018-03-26 43.228.129.77

Hurelsuhee zuv shuu, ingeed yavaad baigaarai, harin turd garsan hog shaarnuudaas hucheer salah shaardlagatai shuu.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж