Хуурамч доллараар гүйлгээ хийхийг завджээ | News.MN

Хуурамч доллараар гүйлгээ хийхийг завджээ

Хуучирсан мэдээ: 2018.03.26-нд нийтлэгдсэн

Хуурамч доллараар гүйлгээ хийхийг завджээ

Хуурамч доллараар гүйлгээ хийхийг завджээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийхийг завдсан хоёр тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тодруулбал, “Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн банкны салбарт хуурамч дэвсгэртээр гүйлгээ хийсэн байна” гэх мэдээлэл /2018.03.23/ цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу шалгахад Орхон аймгийн харьяат Б гэгч нь хуурамч 100 долларын дэвсгэртээр гүйлгээ хийх гэж байсныг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Мөн гуравдугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 00:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн иргэн Б /эмэгтэй/ нь Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд байрлах нэгэн банкинд хуурамч 100 долларын дэвсгэртээр гүйлгээ хийх гэж байсныг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

Иймд иргэд болон хувиараа жижиг дунд бизнес эрхлэгчдийг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, мөнгөн тэмдэгтийн нууцлалыг шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Хуурамч мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг бэлтгэсэн, ашигласан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээнэ.

Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйл. Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах

1. Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, зөөвөрлөсөн, тараасан бол хоёр
жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

4. Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ. 

Э.Ариун 

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Paвcaл 2018-03-26 174.216.6.245

Хуурамчаар хийгээгүй анхааралгүй эсвэл мэддэггүйгээсээ болоод тийм дэвсгэрт авчихсан бол шаталтаа нөхөөд борлуулах гэж л үзнэ ш дээ. Ер нь таньдаггүй бурханаас таньдаг чөтгөp дээр гэдэг шиг төгрөгөөрөө л хийж бай зарим хүмүүс нь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж