Согтуу эмэгтэйчүүд бусдыг дээрэмджээ

Хуучирсан мэдээ: 2018.03.26-нд нийтлэгдсэн

Согтуу эмэгтэйчүүд бусдыг дээрэмджээ

Согтуу эмэгтэйчүүд бусдыг дээрэмджээ

Архидан согтуурсан үедээ бусдыг дээрэмдэж, эд зүйлсийг хохироосон эмэгтэйчүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.  

Тодруулбал, өнгөрөгч бямба /2018.03.24/ гаригийн шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус дүүргийн тавдугаар хороонд оршин суух хаягтай 20 настай, эмэгтэй М, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны иргэн 25 настай, эмэгтэй Г нар нь согтуурсан үедээ бусдыг зодож гар утас болон бэлэн мөнгийг нь дээрэмджээ.

Хохирогч нь Баянгол дүүргийн 10 дугаар хороонд оршин суух 33 настай, эрэгтэй А гэгч бөгөөд уг хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа аж. Иймд архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс татгалзаж, эрүүл мэнд, амь насаа болзошгүй эрсдэлээс хамгаалахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж