Ослын улмаас хоёр хүүхэд амь эрсэджээ

Хуучирсан мэдээ: 2018.03.26-нд нийтлэгдсэн

Ослын улмаас хоёр хүүхэд амь эрсэджээ

Ослын улмаас хоёр хүүхэд амь эрсэджээ

Амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 289 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл хүлээн авч шалгажээ. Ослын улмаас нийслэлд 20 хүн хөнгөн хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн бол гурван хүний амь нас хохирч гэмтэж бэртсэн байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг 361 гармын замд N.Teana маркийн автомашин T.Pruis маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 59 настай Ч болон таван настай Н, дөрвөн настай М нарын  гурван хүний амь нас хохирсон ноцтой хэрэг бүртгэгджээ.

Хичээл, сургууль амарч эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ агаар салхинд гарах, амарч зугаалахдаа бага насны хүүхдийг автомашинд хамгаалах хэрэгсэл тухайлбал, хамгаалалтын суудал, хамгаалах бүс тохируулагч, суудал өндөрсгөгч гэх мэт аюулгүйн хэрэгсэл хэрэглэлгүй тээвэрлэдэг нь хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаараа хохирох гол шалтгаан болж байна гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж