Агсам тавилаа хэмээн нөхрөө хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Агсам тавилаа хэмээн нөхрөө хөнөөжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 16 дугаар хороо, Хамбын гудамжинд оршин суух иргэн Г нөхрөө архи уулаа хэмээн амь насанд нь хүрсэн хэрэг энэ сарын 13-ны шөнө гарчээ. Эхнэр, нөхөр хоёр хамтдаа архи ууж, улмаар эхнэр нь болох 35 настай Г гэгч нь нөхрийгөө агсам согтуу тавилаа гэх шалтгаанаар гуя болон мөрөнд нь хоёр ч удаа хутгалж, амь насыг нь хөнөөжээ. Талийгаачид цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг нь аврах боломжтой байсан аж. Гэтэл хэргийг үйлдсэн эхнэр нь тэр даруйд эмнэлгийн тусламж дуудалгүй, хэргээ нуун далдлахыг оролдсон байна. Харин иргэд цагдаагийн байгууллагад мэдээлэл өгснөөр уг хэргийг үйлдсэн Г-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж