"Бөхийн өргөөг авах сонирхол аль ч талд байхгүй" | News.MN

"Бөхийн өргөөг авах сонирхол аль ч талд байхгүй"

Хуучирсан мэдээ: 2018.03.26-нд нийтлэгдсэн

Үндэсний бөх "Их Эе"

"Бөхийн өргөөг авах сонирхол аль ч талд байхгүй"

"Бөхийн өргөөг авах сонирхол аль ч талд байхгүй"

Монголын үндэсний бөхийн холбооны “Их эе”-ээс сонгогдсон Цэцийн шинэ гишүүд өнөөдөр /2018.3.26/ мэдээлэл хийсэн. Энэ үеэр улсын заан Ц.Магалжаваас зарим зүйлийг тодрууллаа.

-“Их эе” эхлэхээс өмнө Монголын үндэсний бөхийн холбоо шүүхийн шийдвэрийн бичгийг хүлээж авалгүй хаалга, үүдээ эвдүүлэн дуулиан тарьсан. Үүнд ямар шалтгаан байсан бэ. Олон нийт бөхийн өргөөг хувьчлах сонирхолтой холбоотой гэж хардаж байлаа?

-Талцаад байгаа, нэгнийгээ шүүхдээд байгаа асуудлыг эцэс болгохоор “Их эе”-ийг зохион байгуулсан. Бөхчүүд нь Бөхийн өргөөг булаацалдаад байгаа асуудал энд байхгүй гэж бодож байна. Ард түмний дэмжлэгээр барьсан зүйлийг хэн нэгэн авах гэж байна гэсэн шуумыг хүмүүс зохиомлоор үүсгэсэн. Түүнээс биш Бөхийн өргөөг хувьдаа авах гэсэн сонирхол аль ч талд байхгүй гэж би бодож байна.  Хоёр талд эцэс төгсгөлгүй маргаан үүсэхээр, маргааны шалтгаан нь Бөхийн өргөөг хувьчлах асуудал юм байна гэж ойлгосон байх.

-“Их эе”-д улсын цолтой бөх заавал оролцох ёстой байдаг юм уу?

-Энэ удаагийн “Их эе” 71 хувийн ирцтэй байсан. “Их эе”-ийн зорилгын нэг нь монгол бөхчүүдийг холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулж, ахмад бөхчүүдийнхээ үгийг сонсгож, уламжлалыг өвлүүлэх. Тиймээс одоо амьд сэрүүн байгаа 10 аварга, 15 арслан, 10 гарьд 27 заан “Их эе”-д шууд оролцох эрхтэй. Түүнээс биш заавал оролц гэж эрхэд нь халддаггүй.

-Бөхийн холбоо бүрэн шинэчлэгдэж байна. Холбооны тэргүүн асан Р.Нямдоржийн ажлыг үргэлжлүүлэх үү, шинэчлэх үү?

-Бүх зүйл цаг үеэрээ байх ёстой. Үйл ажиллагаа хэвийн явж байсан бол бид энэ үйл ажиллагаанд оролцохгүй байсан. Бөхийн өргөөгөө эвдээд эхлэхээр залуу, дунд үеийн төлөөлөл энэ асуудлыг цэгцэлж, эмх зурамд оруулахаар өөрчлөлт хийсэн. Нийгмийн хөгжлийг дагаад шинэчлэх шаардлагатай зүйлийг шинэчилнэ. Үүнээс өөр арга байхгүй. Хүн бүрээс олон санаа гардаг. Юуг хэрхэн шинэчлэх нь Цэцийн зөвлөлөөр шийдэгдэнэ.

-Допингтой холбогдон барилдах эрхээ хасуулсан 4 бөх, ахмад засуултай холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Монголын үндэсний бөхийн холбоо нь дөнгөж шинээр байгуулагдаж байна. Цэцийн зөвлөлийн 67 хүн бүрэн шинэчлэгдсэн. Энэ нь Цэцийн зөвлөлөөр яригдах асуудал. Цэц засаж, шийдвэрлэх ёстой олон асуудал бий. Түүний нэг нь дээрх асуудал.

 

Р.Ренчиндулам

 

 

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

жорж бал 2018-03-26 202.131.242.254

энэ бөхчүүд улс орны хөгжилд чухам ямар хувь нэмэр оруулж байна аа. ямар барилгачин биш баялаг хэрхэн бүтээж байгаа нь харагдахгүй л юм. соёл үнэртүүлэх нь бүү хэл бүдүүн тарган хүмүүс нүцгэн шалдан хоорондоо барилдах л юм. хэрүүл энэ тэр бол элэг авмаар шүү. тэгээ д лхөдөлмөрийн баатар болох юм. чухам ямар баялаг бүтээж улс оронд юу гийгүүлээд ийм ббайгааг нь ер ойлгохгүй юм.

Avatar

Зочин 2018-03-26 182.160.37.45

bohiin orgoo ih mongo ergeldeh bolomjtoi bairdaa. tend chini neg jild heden udaa yzver yilchilgee kontsert yavuulj bolohuu tegeed l tootsood yzeh heregtei. tegeheer neg l sejigtei. bultsaaldaad baigaa 2 tal er ni heden tal bag bylgyyd baigaa yum.

Avatar

Зочин 2018-03-26 150.129.143.95

Бөхийн барилдааыг нь үзэхээ болиод мөнгө төгрөг өгөхөө болих хэрэгтэй.

Avatar

Ganbaa 2018-03-26 103.229.122.95

Zavaarsan yumnuuc boliochee. Bohiin orgoog ard tumend og

Avatar

Эрдэнэ 2018-03-26 66.181.181.197

энэ бөхөөр ер нь яадаг юм. Улсын хөгжилд тустай юу.Бөхчүүд гэж мөнгө хөөсөн хэдэн дуракууд ш дээ. Энэ бөх гэдэг балай хуйвалдаан, луйварыг Монголоос өөр хаана ч, хэн ч тоож үзэхгүй.

Avatar

зочин 2018-03-26 66.181.166.196

энэ үндэсний бөхийг шинэчлээд хөгжүүлээд монгол улсын хөгжилд нэмэр болох уу, ядахдааүндэсний бөх хөгжөөд улс орноо дэлхийн тавцанд сурталчлаж чадах уу, үгүй л болов уу, зөвхөн хэсэг бүлэг нөхөд өөрсдийнхөө эрх ашгийг л хамгаалан тулалдаж байгаа хэрэг, олон нийтэд ямар ч хүртээлгүй эд

Avatar

Nasaa 2018-03-26 202.179.25.4

Энэ бөхчүүд Улс орны хөгжилд ямар нэмэртэй вэ?

Avatar

зочин 2018-03-26 66.181.166.196

яаг үнэн, бөхийг шинэчлээд хөгжүүлээд монгол улсын хөгжилд нэмэр болох уу, ядахдааүндэсний бөх хөгжөөд улс орноо дэлхийн тавцанд сурталчлаж чадах уу, үгүй л болов уу, зөвхөн хэсэг бүлэг нөхөд өөрсдийнхөө эрх ашгийг л хамгаалан тулалдаж байгаа хэрэг

Avatar

Nasaa 2018-03-26 202.179.25.4

Энэ бөхчүүд Улс орны хөгжилд ямар нэмэртэй вэ?

Avatar

Nasaa 2018-03-26 202.179.25.4

Энэ бөхчүүд Улс орны хөгжилд ямар нэмэртэй вэ?

Avatar

Насанбат 2018-03-26 202.179.25.4

Энэ бөхчүүд Улс орны хөгжилд ямар нэмэртэй вэ?

Avatar

Жирийн иргэнд юу гэж боддог вэ гэвэл 2018-03-26 66.181.185.80

Манайд үндэсний бөх, чөлөөт бөх, сагсан бөмбөг, олимпын хороо гээд хэрүүлтэй газар олон бий. Жирийн иргэд юу гэж боддог вэ гэвэл, энэ бүхний цаана МӨНГӨ ҮНЭРТЭЭД БАЙГАА юм байна гэж боддог. Хэрэв тэгдэггүйсэн бол аливаа асуудлыг хамтарч хэлэлцээд олонхийн саналаар шийдээд явна шүү дээ.

Avatar

boli boli 2018-03-26 119.40.98.162

Xor nairuuldagaaraa aldartai Magaljav huviin neg yum sedchihsen l guij yavaa da, harj bgaarai

Avatar

huraaj avaad unasan buhud ni uguuu 2018-03-26 202.179.31.74

5-iin davaand unasan buhud ni uguuu ter tsoliig ni tgd boloooo iluu hudlaa hugtsaa aldaad bh heggui

Avatar

Эвлүүлж чадах болов уу харж л байя даа 2018-03-26 202.131.225.150

Менежментийн арга барилгүй Нямдорж, Данзантан нарын гайгаар хагарч уналтанд орсон МҮБХолбоог Бат-Эрдэнэ аварга эвлүүлж чадах болов уу даа хөөрхий, Бат-Эрдэнэ аварга Монголын Жү-до бөхийн холбооны ерөнхийлөгч байхдаа тус холбоог "Будаа" болгосныг Х.Баттулга ерөнхийлөгч цэвэрлэж Олимпийн алдартнуудыг төрүүлснийг Монголчууд бид мэдэж л байгаас дээ. Хурлын ирцээс харвал аварга арслан заануудаас тун ч олон бөх ирээгүй л байн ш дээ. Дархан аварга Х.Баянмөнх, А.Сүхбат, улсын аварга Д.Сумъяабазар, улсын аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Д.Ганбат, Х.Мөнхбаатар, Ганхуяг, улсын гарьд Ц:Цэрэнпунцаг, Б.Гантогтох, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Ц:Санжаа, Д.Лхагвасүрэн, Д.Долгорсүрэн, БумБаяр, Ганхуяг г.м. Өөр нэг анхаарал татсан асуудал бол Гацууртын Чинбат гээд бас нэг Тэргүүн, Ү.Хүрэлбаатар гээд Цэцдийн зөвлөлийн дарга бий шүү дээ, тэдэнтэй яаж хэл ам ололцохоос их зүйл шалгаална, Түүнээс хуучин Нямдорж шиг Увсын дөрвөдүүд гээд тэнэг юм яриад суугаад байвал энэ холбооны ажил явахгүй л дээ

Avatar

Зочин 2018-03-26 202.131.243.162

erguu ork oo, janhuu pizdetsiin hiisen zuil bhgui, judogiin tamirchid uursduu medald hursen, jnahuugiin mungu gej bhgui dan ulsaas hulgailsan husan mungu l bgaa. baagii avarga ih zuiliig hiih bno oo…

Avatar

Зочин 2018-03-26 202.179.24.177

ЦЭРЭНПУНЦАГ ИРЧЭЭСЭЙ

Avatar

guldiisen yumnuud l bna 2018-03-26 202.21.116.2

Hairan saihan mongol buh mine ene medeelel hiigeed bgaa nuhud bol bishee.. neg l guldiisen yumnuud bh yum

Avatar

Зочин 2018-03-26 124.158.109.140

Ядахдаа хүн итгэмээр нэр өгч бай л даа. Хэн үүнд чинь итгэх юм бэ?

Avatar

Зочин 2018-03-26 27.123.212.142

Ээ Магал аа, та нар залуучууд ийм заваан хуйвалдаанд орох хэрэг байна уу? Адъяахүү яаж цолны найраа хийдэг билээ? Хадам ах чинь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж