"Бөхийн өргөөг авах сонирхол аль ч талд байхгүй"

Хуучирсан мэдээ: 2018.03.26-нд нийтлэгдсэн

Үндэсний бөх "Их Эе"

"Бөхийн өргөөг авах сонирхол аль ч талд байхгүй"

"Бөхийн өргөөг авах сонирхол аль ч талд байхгүй"

Монголын үндэсний бөхийн холбооны “Их эе”-ээс сонгогдсон Цэцийн шинэ гишүүд өнөөдөр /2018.3.26/ мэдээлэл хийсэн. Энэ үеэр улсын заан Ц.Магалжаваас зарим зүйлийг тодрууллаа.

-“Их эе” эхлэхээс өмнө Монголын үндэсний бөхийн холбоо шүүхийн шийдвэрийн бичгийг хүлээж авалгүй хаалга, үүдээ эвдүүлэн дуулиан тарьсан. Үүнд ямар шалтгаан байсан бэ. Олон нийт бөхийн өргөөг хувьчлах сонирхолтой холбоотой гэж хардаж байлаа?

-Талцаад байгаа, нэгнийгээ шүүхдээд байгаа асуудлыг эцэс болгохоор “Их эе”-ийг зохион байгуулсан. Бөхчүүд нь Бөхийн өргөөг булаацалдаад байгаа асуудал энд байхгүй гэж бодож байна. Ард түмний дэмжлэгээр барьсан зүйлийг хэн нэгэн авах гэж байна гэсэн шуумыг хүмүүс зохиомлоор үүсгэсэн. Түүнээс биш Бөхийн өргөөг хувьдаа авах гэсэн сонирхол аль ч талд байхгүй гэж би бодож байна.  Хоёр талд эцэс төгсгөлгүй маргаан үүсэхээр, маргааны шалтгаан нь Бөхийн өргөөг хувьчлах асуудал юм байна гэж ойлгосон байх.

-“Их эе”-д улсын цолтой бөх заавал оролцох ёстой байдаг юм уу?

-Энэ удаагийн “Их эе” 71 хувийн ирцтэй байсан. “Их эе”-ийн зорилгын нэг нь монгол бөхчүүдийг холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулж, ахмад бөхчүүдийнхээ үгийг сонсгож, уламжлалыг өвлүүлэх. Тиймээс одоо амьд сэрүүн байгаа 10 аварга, 15 арслан, 10 гарьд 27 заан “Их эе”-д шууд оролцох эрхтэй. Түүнээс биш заавал оролц гэж эрхэд нь халддаггүй.

-Бөхийн холбоо бүрэн шинэчлэгдэж байна. Холбооны тэргүүн асан Р.Нямдоржийн ажлыг үргэлжлүүлэх үү, шинэчлэх үү?

-Бүх зүйл цаг үеэрээ байх ёстой. Үйл ажиллагаа хэвийн явж байсан бол бид энэ үйл ажиллагаанд оролцохгүй байсан. Бөхийн өргөөгөө эвдээд эхлэхээр залуу, дунд үеийн төлөөлөл энэ асуудлыг цэгцэлж, эмх зурамд оруулахаар өөрчлөлт хийсэн. Нийгмийн хөгжлийг дагаад шинэчлэх шаардлагатай зүйлийг шинэчилнэ. Үүнээс өөр арга байхгүй. Хүн бүрээс олон санаа гардаг. Юуг хэрхэн шинэчлэх нь Цэцийн зөвлөлөөр шийдэгдэнэ.

-Допингтой холбогдон барилдах эрхээ хасуулсан 4 бөх, ахмад засуултай холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Монголын үндэсний бөхийн холбоо нь дөнгөж шинээр байгуулагдаж байна. Цэцийн зөвлөлийн 67 хүн бүрэн шинэчлэгдсэн. Энэ нь Цэцийн зөвлөлөөр яригдах асуудал. Цэц засаж, шийдвэрлэх ёстой олон асуудал бий. Түүний нэг нь дээрх асуудал.

 

Р.Ренчиндулам

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж