УИХ-ын төлөөлөгчид ОУПХ-ны Ассамблейн 138 дугаар чуулганд оролцож байна | News.MN

УИХ-ын төлөөлөгчид ОУПХ-ны Ассамблейн 138 дугаар чуулганд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2018.03.26-нд нийтлэгдсэн

УИХ-ын төлөөлөгчид ОУПХ-ны Ассамблейн 138 дугаар чуулганд оролцож байна

УИХ-ын төлөөлөгчид ОУПХ-ны Ассамблейн 138 дугаар чуулганд оролцож байна

Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчид ОУПХ-ны Ассамблейн 138 дугаар чуулганд оролцож байна.

УИХ-ын дэд дарга, Монголын парламентын бүлгийн гүйцэтгэх хорооны дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчид Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо болж буй Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 138 дугаар чуулганд оролцож байна.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Л.Болд, О.Баасанхүү нар багтжээ.

Чуулганы үеэр манай төлөөлөгчид  Ази, Номхон далайн бүлгийн хуралдаанд оролцлоо. Уг бүлгийг Монгол Улс 2017 онд даргалсан бөгөөд энэ жил Микронезийн Холбооны Улс даргалж байна.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын даргалсан 2017 оны гуравдугаар сарын хурлаар Монголын парламентын бүлгийн санаачилгаар Дүрэмдээ өөрчлөлт оруулж, баталсан юм. Энэ нь 2008 оноос хойш тус байгууллагын дүрэмд хийгдсэн анхны өөрчлөлт байжээ. “Уг өөрчлөлт үйл ажиллагааг сайжруулж, гишүүдийн оролцоог идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг 2017 оны 10 дугаар сарын хуралд оролцогсдын тоо өмнөх хурлынхаас гурав дахин буюу 150 хүрч нэмэгдсэнээс харж болно” хэмээн хуралдаан даргалагч албан ёсоор дурдаж, Монголын парламентад  баяр хүргэлээ.

Монголын парламентын бүлгээс ОУПХ-ны 4 байнгын хорооны нэг болох Ардчилал, хүний эрхийн байнгын хорооны товчооны гишүүнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийг нэр дэвшүүлэхээр санал нэгтэй шийдвэрлэжээ. Уг байнгын хорооны товчооны гишүүдийг шинэчлэн сонгох хурал энэ сарын 27-нд болно.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ОУПХ-ны Ассамблейн нэгдсэн хэлэлцүүлэгт үг хэлэхээс гадна улс орнуудын парламентын төлөөлөгчдийн тэргүүн нартай хоёр талын хэд хэдэн уулзалт хийхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: http://www.parliament.mn

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-03-26 66.181.183.113

Болд хойд Солонгосд з****г зарцан,мөн тэнэг гар бна шүү

Avatar

Зочин 2018-03-26 64.119.23.145

Дандаа ноцтой авилгад нэр холбогддог Лу.Болд, МCS-ийн Энхамгалан, Газрын наймаачин Наранхүүгийн төрсөн эгч Саранчимэг, Хурцын бууны нохой Баасанхүү нар Монголыг төлөөлөөд, үндэсний эрх ашиг хамгааллаа юу? Хүний удам судар хардаг монголчууд 2 удаа сонгогдчихоод хуралдаа ч суудаггүй хүний эгчийг олон улсад улсаа төлөөлүүлэх нь хэр зөв,шударга бол? Олон улсын парламентын ажилд дүү шигээ оролцохгүй бол яах вэ?

Avatar

ӨВГӨН . ХУД . 2018-03-26 103.57.95.140

АШГҮЙ Л . ЭНХАМГАЛАН , Лу . БОЛД , Б . САРАНЧИМЭГ , О . БААСАНХҮҮ – НАР МААНЬ БҮҮР ОУПХ ХУРАЛДААНААР МАНИЙХАА ТЭТГЭВРИЙГ НЭМЭХ АСУУДЛЫГ ШИЙДҮҮЛЭХ НЬ БАЙНА ШҮҮ , – БУРХАН ӨРШӨӨГ …

Avatar

Зочин 2018-03-26 124.158.109.140

Сайхан юм болж байгаа бололтой, бидний цалин тэтгэвэр нэмэгдэнэ дээ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж