Ардчилсан намын гишүүд бухимдлаа илэрхийлэв | News.MN

Ардчилсан намын гишүүд бухимдлаа илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2018.03.26-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын гишүүд бухимдлаа илэрхийлэв

Ардчилсан намын гишүүд бухимдлаа илэрхийлэв

Баянзүрх дүүргийн Ардчилсан намаас өнөөдөр /2018.03.26/ өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон АН-ын дотоод сонгуулийн талаар мэдээлэл хийлээ.


Ардчилсан нам Үндэсний бодлогын хорооны гишүүдийн 30 хувь ротаци хийхээр амралтын өдрүүдэд санал хураалт орон даяар зохион байгуулсан. Гэвч Баянзүрх дүүрэгт болсон санал хураалтын үеэр саналын хайрцаг авч зугатаасан, нэр дэвшигчийг санаатайгаар дайрсан зэрэг асуудал үүсчээ. Баянзүрх дүүргийн Ардчилсан намын санал өгөх эрх бүхий гишүүдийг сонгуульд оролцуулаагүй бөгөөд хуурамч намын батлах тараан  дүүргийн намын гишүүн бус хүмүүсээр санал өгүүлэх ажиллагааг намын дарга С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүс зохион байгуулсан гэж Баянзүрх дүүргийн Ардчилсан намаас мэдэгдлээ. Мөн санал хураалт зохион байгуулах үеэр санал авах байранд сонгуулийн хэсгийн хорооны гишүүд санал авах байрнаас саналын хайрцаг авч зугатаасан. Тэр саналын хайрцгийг авч зугатаасан хүн нь УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн туслах С.Амарсайхан байжээ. С.Амарсайхан нь өөрөө нэр дэвшигч байсан юм байна.

Баянзүрх дүүргийн Ардчилсан нам 10 мянга гаруй гишүүдтэй. Өнөөдрийн байдлаар санал өгөх эрх нь нээгдсэн 5300 гишүүний бүртгэл байгаа аж. Гэтэл өнөөдөр төв намаас ирүүлэх нэрийн жагсаалт тодорхойгүй байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, хэн санал өгөх нь тодорхойгүй байгаа бөгөөд өмнө нь намын дарга С.Эрдэнэ, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг сонгох сонгуульд оролцож байсан бүрэн эрх нь хэвийн байгаа намын гишүүд саналаа өгч чадахгүй байгаад Баянзүрх дүүргийн Ардчилсан намын гишүүд бухимдаж байгаагаа илэрхийлэв. Намын дүрмээр намын анхан шатны байгууллагад бүртгэлтэй намын гишүүдийн нэрсийг сонгуулийн хороонд өгөх ёстой юм байна. Мөн энэ дотоод сонгуулиар хуурамч намын батлах үйлдэж, санал өгөхийг завдсан байна.

Нэр дэвшигч Э.Хатанбаатарыг машинаар дайрчээ

Дүүргийн намын хорооны шийдвэрээр Үндэсний бодлогын хороонд нэр дэвшиж буй Э.Хатанбаатарыг төв намаас нэрийг нь дэвшүүлсэн нэр дэвшигч Н.Энхбаяр машинаар дайрсан байна. Тухайн үед цагдаа, түргэн тусламж дуудаж, гэмтлийг нь тогтоосон. Харин машинаар дайрсан этгээдийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Үүнийг Баянзүрх дүүргийн Ардчилсан намынхан  санаатай үйлдэл гэж үзэж байгаа аж.  Тиймээс цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа гэлээ. Э.Хатанбаатарын биеийн байдал хүнд биш ч гэсэн тодорхой хэмжээний бэртэл авчээ.

Ардчилсан намын 19-р хорооны үүрийн дарга Ж.Батцэнгэл:

-Ардчилсан намын дотоод сонгуулийг зохион байгуулах салбар зөвлөлийг  Үндсэн дүрмийн 5.10.12 дах заалт буюу “Намын тэргүүлэгчдийн санал болгосноор дотоод сонгуулийн хорооны гишүүдийг сонгож, томилно” гэсэн заалтыг зөрчиж, намын дотоод сонгуулийг зохион байгуулах ажлын өөрсдийн гар хөл болсон хүмүүсийг томилсон. Мөн Үндсэн дүрмийн 5.9.14 дэх заалт “Намын гишүүн элсүүлэх, тэдгээрийг бүртгэх нь намын анхан шатны байгууллагын бүрэн эрхэд хамаарна” гэж заасан дүрмүүдийг тус тус зөрчсөн. Намын анхан шатны байгууллагаас ямар нэг мэдээлэл, өргөдөл авахгүйгээр намын бус гишүүдийг элсүүлэх, МАН-ын гишүүнийг элсүүлж, намын батлах бичиж олгосон дүрмийн бус үйлдэл явагдаж өнгөрлөө. Дүрмийн бус аргаар элсүүлсэн гишүүд нь санал өгөх замаар намын гурван шатны сонгуульд нэр дэвшсэн нэр дэвшигч нарын бүрэн эрхэд халдсан. Жишээлбэл, Би 19-р үүрийн дарга. Манай үүрээс намын татвараа төлсөн, дотоод сонгуульд орох 468 гишүүний нэрсийг тодотгол хийж, төв намд хүргүүлсэн боловч эдгээр хүмүүсээс нэг нь ч сонгох эрхээ эдэлж чадсангүй. Сүүлийн хэд хоног дүрмийн бус сонгууль хийх гэж байгааг эсэргүүцэн гурав хоног жагсч, намын удирдлагад шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлагыг намын удирдлага биелүүлэхгүй, өөрсдийн хүмүүсээр сонгууль явуулахыг завдсан үйлдэл боллоо. Үүнээс болж Баянзүрх дүүрэгт гурван шатны сонгууль болж чадсангүй. Тиймээс бид шаардлага хүргүүлж, дүүргийн дотоод сонгуулийг дахин явуулахыг шаардаж байна. Ингэхдээ намын татвараа төлсөн, жинхэнэ батлахтай, жирийн гишүүдээ оролцуулсан сонгууль зохион байгуулахыг шаардаж байна гэлээ. 

Ж.Батзандангийн туслах С.Амарсайхан намын дотоод сонгуульд нэр дэвшжээ

Жинхэнэ болон хуурамч намын батлах

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нам бус жирийн иргэн 2018-03-26 171.33.253.33

Паах [Хориотой Үг] юм байна л даа. Намынхаа доторх эрх мэдлийн хойноос ингэж алалцаж байгаа юм чинь улс орны дээд албан тушаалд гаргавал яаж ч мэдэх юм байна. Энэ нам гэж ямар байгууллага байнаа? Энэ нар ингэж амь тавин тэмцэх нь юуных вэ! Нам гэдэг ч дээ их л ашигтай газар юм уу даа. Нам дагаж бидний тусын тулд ардчилал хийгчид тарган цатгалан баян тансаг болсон ч гэж жигтэйхэн бас байнга гадаад зугаалаастай. Харин ард олон ядарч орлого олж амьдралаа залгуулахын тулд гадаад гарч боолын ажил хийж байдаг. Энэ нам гэдэг чинь муу муухай болгоны уурхай юм гэж харагдах боллоо.

Avatar

Эрүү 2018-03-26 122.201.31.132

[Хориотой Үг] орж эрх мэдэл албан тушаалтай нөхөд хэнээс айх билээ

Avatar

Эрдэнээгийн зөв 2018-03-26 103.229.120.48

муу хэлүүлдэг Эрдэнэ харинч хэдэн хэрүүлчидийг зайлуулж байгаан зөв ш дээ эд нараас болж АН олон жил хэрэлдэж өөрийн засгийн газраа МАН тай нийлж огцоруулж байсан

Avatar

Зочин 2018-03-26 103.229.123.211

Эрдэнэ Батзандан тэргүүтэй нөхөд АН-ын засгаа унагаасан юм ш дээ

Avatar

ЭР ХҮН 2018-03-26 66.181.189.181

АРДЧИЛСАН НАМЫГ ШИНЭЧЛЭХЭЭР ЗОРЬЖ ЯВАА С.ЭРДЭНЭД БАЯР ХЗРГЭЕ…НАМЫГ МӨНГӨ ОЛОХ ХЭРЭГСЭЛ БОЛГОСОН Д.ПҮРЭВДАВАА ТЭРГҮҮТЭЙ БАЯНЗҮРХИЙН НАМЫГ БУЗАРЛАГЧДААС ХАМГИЙН ТҮРҮҮН ЦЭВЭРЛЭЭРЭЙ….

Avatar

Зочин 2018-03-26

За манай нөгөө шинчлэгдээд авилгач офшорчдоосоо салсан АН чинь энэ шүү дээ. Баярцогт баабар амаржаргал тэмүүжин ганболд сайхан билэг гантөмөр батчимэг гээд [Хориотой Үг] нараасаа салж цэвэршсэн. Одоо хардаа Женко Зи Эрдэнэ Батзандан магнай эрдэнэчимэг гэх мэт боловсролтой сайн нэртэй лидерүүд үлдэж дэ ка ка. 20 онд АН г сонгоорой таминээ тэгээд 24 онд юу болохийг нь харахгүй юу

Avatar

Зочин 2018-03-26 202.9.42.205

Чи болиоч ээ [Хориотой Үг] минь. Тэнэгээ хэнд гайхуулаад бгаа мал вээ

Avatar

Зочин 2018-03-26 124.158.77.15

Gishunii tuslah namiin dotood songuulid ner devshij bolohgui u. Gishuudiinhee erhiig denduu haasan, ah duu torol sadnii nam bolgoson nohduud ingej yarij bolohuu

Avatar

Зочин 2018-03-26 182.160.38.202

Угаасаа л эрүүгийн элмент бол эрүүгийнх чигээрээ л үлдэнэ шүү дээ. Хохь нь дээ толгой дээрээ гэмт хэрэгтэн гаргачихаад бухимдаж суудаг.

Avatar

Ariun 2018-03-26 103.229.123.183

Denduu bodit bdalaas hol medeeluud bna.Uursuduu haalgaa heden davhar haaj zogsson Purevdavaagiin horoonii zasag darga nar mun hesgiin ahlagch nariig bi nudeeree harsan.Getel uursuduu haaj zogschihood naana ni Ulziihishig gegch Songuuliin bairand oruulahgui bna geed ulaan tsaim laiv hiigeed bsan.Ene ni tegeed shudraga esuu.Gazar deer ni ochoogui shuud ter nuhdiin jujig tabiltiig niitleed yu geed doromjiloid bnaaaaa!

Avatar

Зочин 2018-03-26 202.55.180.182

ЭЛБЭГЭЭ УДАХГҮЙ ЭНЭ САЙТААРАА ЭРДЭНЭЭГЭЭ ХУСАЖ ЭХЭЛНЭ ОДООНООС БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЖ ЭХЭЛЖ БАЙНА ЭЛБЭГЭЭГИЙН ХҮҮХЭН ИЙГЛИЙН ЭНЭ САЙТЫН ЗАХИРАЛ БОЛОО БИЗДЭЭ ТЭХЭЭР БОДЛОГО ОЙЛГОМЖТОЙ

Avatar

irgen 2018-03-26 119.40.103.243

Erdenetei AH hol ybahgui ee. erthen zailuulsan ni deer

Avatar

Зочин 2018-03-26 27.123.214.117

eeberee demjine terl shudarga.

Avatar

бодрох 2018-03-26 202.55.191.205

Эрдэнэ энэ аргаараа УИХ-ын сонгуулийг хууль бусаар будлиантуулж авдаг нь тодорхой, бүхэл бүтэн дүүрэг багадаад одоо нэг намын хаан болохын тулд яахаас буцахгүй болоод байгаа юм байна л даа

Avatar

ГИШҮҮН 2018-03-26 103.57.92.166

ЭНЭ НАМ ТАРСАН НЬ ДЭЭР. БОЛЖ БҮТЭХГҮЙ БҮХ МУУ ЮМ ЭНЭ НАМТАЙ ХОЛБООТОЙ БОЛСОН БАЙНА.
НЭР ЦЭВЭР УЛСУУД НЬ 2018 ОНЫ НАМАР ГЭХЭД ШИНЭ НАМ БАЙГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙГААГ ДУУЛГАХАД МАШ ТААТАЙ БАЙНА.

Avatar

Худал гvтгэлэг бна 2018-03-26 59.153.114.43

Элбэгдорж худал гvтгэлэг тараахаа зогсоо

Avatar

худал мэдээлэл 2018-03-26 59.153.114.43

худал мэдээлэл бна

Avatar

Zochin 2018-03-26 202.21.106.124

Tatan buugdval taarna ene nam mam gesen yum.

Avatar

Зочин 2018-03-26 202.21.100.210

Нам бол хамгийн буцар шингэсэн газар болжээ. Монголын дайсан бол МАН МАХН АН болжээ. Албан тушаалын төлөө үхэн хатан зүтгэнэ төрийн албан тушаалтаны тоог замбараагүй нэмнэ төрийн өмчийн компанид шахаа хийнэ Төр шургалж чадвал амьдрал эрс сайжирч мөнгө хөрөнгөтэй болдог шүтээнийг намууд эрхэмлэдэг болжээ

Avatar

Зочин 2018-03-26 66.181.160.86

19 үүрийн дарга Батцэнгэл өөрөө будлианы эзэн юм байна даа. Учир нь дүүргийнхээ намын хороонд мэдэгдэлгүйгээр өөрийн 468 хүнээ төв намд хүргүүлчихсэн байна. МАН гишүүд олон байгаа юм бол яагаад санал өгүүллдэг билээ.

Avatar

Зочин 2018-03-26 43.228.131.99

ХҮН АЛАХААС Ч БУЦАХГҮЙ БОЛСОН ПҮРЭВДАВАА, БАТЦОГТЫН УРДАА БАРЬДАГ НОХОЙНУУД НАМЫН СОНГУУЛЬ ЯРЬЛАА ЮУ… ӨӨРСДӨӨ ЖИРИЙН ГИШҮҮД АРДЧИЛЛЫН АНХЛАГЧДАА ХЭРХЭН ХӨСӨР ХАЯСНАА ЯРИАЧ..

Avatar

Бек ах 2018-03-26 202.179.26.248

Жирийн гишүүдийн эсэргүүцэн ярисаныг санаатай мушгин гуйвуулагч чи одоо хэн бэ.нэрээ нуусан бууны ноход нохойн үхлээр дуусдаг шүү.хүн хорсож гүтгэж болно.Илт болоод өнгөрсөнийг гүжирдэх хүний адгын үан байдаг.Банди минь үүнийг насан туршдаа санаж яв

Avatar

Зочин 2018-03-26 124.158.77.15

Бүтэн нэрээ биччих банди минь. Та нар АНаа бодлоо юу. Дүүргийг луйварчин адгийн шааруудаар дүүргэчихээд юу хуцаад бнаа [Хориотой Үг] минь

Avatar

baachka 2018-03-26 66.181.186.75

nogoo nohoinuud hoorondoo alaltsah n hahahaha

Avatar

2727 2018-03-26 64.119.17.91

Хошин шогийн жүжигчид шиг л бн д яана д улс орон минь

Avatar

zochin 2018-03-26 202.9.40.199

Batzandang demjinee. Ter 16 horooni buduun Ganchimeg met avgai zailuulah heregtei sh dee.

Avatar

Yanzaga 2018-03-26 112.72.11.123

Chi ooriigoo hichee gedgiig chamd helchii…chamaig bodohod hamt olontoi horoondoo ner hundtei hun shuu dee…chi erdene batzandan 2iin ugaadsiig her udaan doloohiig chin uzeh bailgui

Avatar

зочин 2018-03-26 202.131.236.246

Хайрцаг авч зугатах чинь халдвартай юм биш үү.

Avatar

Зочин 2018-03-26 103.10.22.78

Намуудыг тараах хэрэгтэй 30 жил ард түмнээр тоглолоо одоо больсон нь дээр шүү дээ.

Avatar

Зочин 2018-03-26 27.123.214.109

БАТЗАНДАН ЦОО ЭРҮҮЛ ХҮН БИШ. МЭРГЭЖЛИЙН ҮҮДНЭЭС ХАРАХАД ОЛОН ЗҮЙЛ ИНГЭЖ АНЗААРАГДДАГ

Avatar

zovhin 2018-03-26 202.21.98.10

Ёоо Дэлхийгээс зайлсан бай даа Эрдэнэ даргатай энэ сонин нам

Avatar

Зочин 2018-03-26 203.125.224.229

Ийм ч юмыг нэг нь бичээд, нөгөө нь уншаад сууж байх гэж дээ. Яана даа!!!

Avatar

Зочин 2018-03-26 43.228.130.63

xaxaxaxaxaxaxaxaxaxa unen butehguieee

Avatar

Зочин 2018-03-26 59.153.115.242

БАТЗАНДАН ГЭЖ ШИЗОТОЙ БУДИЛААНЫ ХУТГУУРЫН ГАНЦ ЧАДАХ ЮМ ХОВ ХӨӨЦӨЛДӨХ, ХОР НАЙРУУЛАХ ШҮҮ!!! ТҮҮНИЙ ТУСЛАХ БОЛ ЗҮГЭЭР ОЙМС НЬ !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж