Ардчилсан намын гишүүд бухимдлаа илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2018.03.26-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын гишүүд бухимдлаа илэрхийлэв

Ардчилсан намын гишүүд бухимдлаа илэрхийлэв

Баянзүрх дүүргийн Ардчилсан намаас өнөөдөр /2018.03.26/ өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон АН-ын дотоод сонгуулийн талаар мэдээлэл хийлээ.


Ардчилсан нам Үндэсний бодлогын хорооны гишүүдийн 30 хувь ротаци хийхээр амралтын өдрүүдэд санал хураалт орон даяар зохион байгуулсан. Гэвч Баянзүрх дүүрэгт болсон санал хураалтын үеэр саналын хайрцаг авч зугатаасан, нэр дэвшигчийг санаатайгаар дайрсан зэрэг асуудал үүсчээ. Баянзүрх дүүргийн Ардчилсан намын санал өгөх эрх бүхий гишүүдийг сонгуульд оролцуулаагүй бөгөөд хуурамч намын батлах тараан  дүүргийн намын гишүүн бус хүмүүсээр санал өгүүлэх ажиллагааг намын дарга С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүс зохион байгуулсан гэж Баянзүрх дүүргийн Ардчилсан намаас мэдэгдлээ. Мөн санал хураалт зохион байгуулах үеэр санал авах байранд сонгуулийн хэсгийн хорооны гишүүд санал авах байрнаас саналын хайрцаг авч зугатаасан. Тэр саналын хайрцгийг авч зугатаасан хүн нь УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн туслах С.Амарсайхан байжээ. С.Амарсайхан нь өөрөө нэр дэвшигч байсан юм байна.

Баянзүрх дүүргийн Ардчилсан нам 10 мянга гаруй гишүүдтэй. Өнөөдрийн байдлаар санал өгөх эрх нь нээгдсэн 5300 гишүүний бүртгэл байгаа аж. Гэтэл өнөөдөр төв намаас ирүүлэх нэрийн жагсаалт тодорхойгүй байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, хэн санал өгөх нь тодорхойгүй байгаа бөгөөд өмнө нь намын дарга С.Эрдэнэ, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг сонгох сонгуульд оролцож байсан бүрэн эрх нь хэвийн байгаа намын гишүүд саналаа өгч чадахгүй байгаад Баянзүрх дүүргийн Ардчилсан намын гишүүд бухимдаж байгаагаа илэрхийлэв. Намын дүрмээр намын анхан шатны байгууллагад бүртгэлтэй намын гишүүдийн нэрсийг сонгуулийн хороонд өгөх ёстой юм байна. Мөн энэ дотоод сонгуулиар хуурамч намын батлах үйлдэж, санал өгөхийг завдсан байна.

Нэр дэвшигч Э.Хатанбаатарыг машинаар дайрчээ

Дүүргийн намын хорооны шийдвэрээр Үндэсний бодлогын хороонд нэр дэвшиж буй Э.Хатанбаатарыг төв намаас нэрийг нь дэвшүүлсэн нэр дэвшигч Н.Энхбаяр машинаар дайрсан байна. Тухайн үед цагдаа, түргэн тусламж дуудаж, гэмтлийг нь тогтоосон. Харин машинаар дайрсан этгээдийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Үүнийг Баянзүрх дүүргийн Ардчилсан намынхан  санаатай үйлдэл гэж үзэж байгаа аж.  Тиймээс цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа гэлээ. Э.Хатанбаатарын биеийн байдал хүнд биш ч гэсэн тодорхой хэмжээний бэртэл авчээ.

Ардчилсан намын 19-р хорооны үүрийн дарга Ж.Батцэнгэл:

-Ардчилсан намын дотоод сонгуулийг зохион байгуулах салбар зөвлөлийг  Үндсэн дүрмийн 5.10.12 дах заалт буюу “Намын тэргүүлэгчдийн санал болгосноор дотоод сонгуулийн хорооны гишүүдийг сонгож, томилно” гэсэн заалтыг зөрчиж, намын дотоод сонгуулийг зохион байгуулах ажлын өөрсдийн гар хөл болсон хүмүүсийг томилсон. Мөн Үндсэн дүрмийн 5.9.14 дэх заалт “Намын гишүүн элсүүлэх, тэдгээрийг бүртгэх нь намын анхан шатны байгууллагын бүрэн эрхэд хамаарна” гэж заасан дүрмүүдийг тус тус зөрчсөн. Намын анхан шатны байгууллагаас ямар нэг мэдээлэл, өргөдөл авахгүйгээр намын бус гишүүдийг элсүүлэх, МАН-ын гишүүнийг элсүүлж, намын батлах бичиж олгосон дүрмийн бус үйлдэл явагдаж өнгөрлөө. Дүрмийн бус аргаар элсүүлсэн гишүүд нь санал өгөх замаар намын гурван шатны сонгуульд нэр дэвшсэн нэр дэвшигч нарын бүрэн эрхэд халдсан. Жишээлбэл, Би 19-р үүрийн дарга. Манай үүрээс намын татвараа төлсөн, дотоод сонгуульд орох 468 гишүүний нэрсийг тодотгол хийж, төв намд хүргүүлсэн боловч эдгээр хүмүүсээс нэг нь ч сонгох эрхээ эдэлж чадсангүй. Сүүлийн хэд хоног дүрмийн бус сонгууль хийх гэж байгааг эсэргүүцэн гурав хоног жагсч, намын удирдлагад шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлагыг намын удирдлага биелүүлэхгүй, өөрсдийн хүмүүсээр сонгууль явуулахыг завдсан үйлдэл боллоо. Үүнээс болж Баянзүрх дүүрэгт гурван шатны сонгууль болж чадсангүй. Тиймээс бид шаардлага хүргүүлж, дүүргийн дотоод сонгуулийг дахин явуулахыг шаардаж байна. Ингэхдээ намын татвараа төлсөн, жинхэнэ батлахтай, жирийн гишүүдээ оролцуулсан сонгууль зохион байгуулахыг шаардаж байна гэлээ. 

Ж.Батзандангийн туслах С.Амарсайхан намын дотоод сонгуульд нэр дэвшжээ

Жинхэнэ болон хуурамч намын батлах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж