АН амиа хорложээ | News.MN

Хуучирсан мэдээ: 2018.03.26-нд нийтлэгдсэн

АН амиа хорложээ

Өнгөрөгч  Ням гаригт болсон Ардчилсан намын дотоод сонгуультай холбоотой хоёр ч бичлэг сошиалд тавигдаж, олон нийтийн сүлжээнийхний элгийг хөшөөж, элий халаг болж байна. Арай ч дээ, Арчилсан нам түүхэндээ ийм ичгүүр сонжүүргүй, ил цагаан луйвар хийж байгаагүй юм. Ийм харууслыг  өнгөрсөн 26 жил Ардчилсан намд итгэл үнэмшлээ өгч, эрх мэдлийнх нь гишгүүр болж явсан энгийн  гишүүд дэмжигчид нь илэрхийлж сууна.

УИХ-ын 2016 оны сонгуульд  эрх мэдлийн гадна үлдсэн Ардчилсан нам алдаа оноон дээрээ дүгнэлт хийж, намаа шинэчлэх “ариун үйлс” эхлүүлж байгаагаа зарласнаас хойш энэ нам С.Эрдэнээр овоглож, айж ичих асуудал Ардчилсан намд алга болжээ гэмээр.
Парламентын сонгуулийн дараа намын үзэл баримтлал дүрмээ өөрчилж, арван жил завсарласан Их хурлаа хуралдуулж байсан нь ердөө хоёр жил хүрэхгүй өмнөх явдал боловч Ардчилсан нам өнөөдөр  төрөл арилжиж, төрөл төрөгсдийн нам болтлоо доошоо оржээ.

Яагаад эрх мэдлийн гадна үлдсэнээ одоо ч ойлгоогүй, ялагдлынхаа хариуцлагыг ганцхан С.Баярцогттой тооцсоноос өөр энэ намд энэ талаар ярьдаг хүн цөөрч, шинэчлэлт явагдсан гэвэл ёстой “Ичмээр дамшиг” болох биз.

Үнэндээ АН-ыг өнгөрсөн 2012-2016 онд толгойлж, энэ намын нэрээр тодорч явсан, гутамшиг болж, гудамжинд гарахад нь хамгийн их нөлөөлсөн, унах нүхийг нь ухаж өгсөн хүмүүс нь өнөөдөр ардчиллын буянаар, намын нэрээр төрийн өндөр дээд албан тушаал, сэнтийд заларч суугаа нь гашуун үнэн. Ялагдлынх нь хариуцлагыг хүлээх ёстой хүмүүс эсрэгээрээ ямба эдлээд сууж байгааг Ардчилсан намын хувь заяаны шоглоом гэх үү, Ардчилсан намынхны арчаагүйнх гэх үү.

Засгийн эрхийг алдаж, гудамжинд гарсныхаа дараа Ардчилсан нам дүрэмдээ өөрчлөлт оруулж,  шинэ дүрмийн дагуу дотроо сунгаа явуулж, шинэ дарга, Үндэсний бодлогын хорооны шинэ гишүүдээ, аймаг дүүргийн шинээ удирдлагуудаа сонгосон.

Ардчилсан намын даргад Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр, Ж.Батзандан нарын таван хүн 250 сая төгрөгийн дэнчин тавьж өрсөлдсөнөөр З.Энхболдын бодож олсон оноолтын системээр С.Эрдэнэ 2928 оноогоор ялалт байгуулснаар өөрийгөө энэ намын ‘эзэн’ гээд ойлгочихсныг гишүүд нь шүүмжилж сууна.

Энэ удаагийн  Үндэсний бодлогын хорооны 410 гишүүдээс дүрмийн дагуу 127 хүнийг ротацид оруулсны дунд Р.Амаржаргал, Б.Баабар, Д.Ганболд, Э.Бат-Үүл, Ч.Сайханбилэг, Н.Батбаяр, Х.Тэмүүжин нар байсан бөгөөд тэдний хувьд дахиж сунгаанд оролцоогүй.  Wow, С.Эрдэнэ даргад баяр хүргэе. Энэ янзаараа явбал ирэх 2020 онд АН ахиад ялагдаж, С.Эрдэнэ даргын үе дуусна.

Ротаци явуулах болсон шалтгаанаа тус намын генсек Ц.Туваан тайлбарласан нь “Ротаци явуулна гэхээр хасаж байгаа биш ҮБХ-ны гишүүдэд үнэлгээ өгч тухайн жилд хамгийн бага оролцоотой ажилласан хүнд оноо өгч улмаар дотоод сонгуулиараа нийт гишүүдээс дахин үнэлгээгээ авах”.  Гэвч, Ардчилсан намын гишүүдийн хувьд арай өөр тайлбар хийж буй нь С.Эрдэнэ нийслэлийн болон аймаг дүүргийн намын үүрийг өөрийн хүмүүсээр бүрдүүлэхээр улайрч байна гэх хардлага. С.Эрдэнэ даргынх болоогүй нийслэлийн ганц дүүрэг нь Баянзүрх тус дүүргийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Батцогт, Үндэсний бодлогын хорооны гишүүн, Улстөрийн зөвлөлийн гишүүн Д.Пүрэвдаваа нарыг Үндсэн дүрмийн гуравдугаар бүлгийн 3.7.1, 3.7.3, 3.9.1.1, 3.9.2.1, 3.9.3.2, 3.9.1.9, 3.9.1.10, 3.9.1.12, заалтуудыг зөрчсөн гэж үзээд хариуцлага тооцохоор шийджээ. Таалагдаагүй бүхэнтэйгээ хариуцлага тооцдог нь АН-ын удирдлагуудын хувьд гэм биш зан гэлтэй. Т.Батцогтыг  үүрэгт ажлаас нь огцруулж, дараагийн шаардлагатай арга хэмжээг авна гэж АН-ын удирдлагууд үзэж байгаа нь түүнийг С.Баярцогтын араас хөөнө гэсэн сүрдүүлэг байж ч болох.

Ийнхүү ирэх 2020 оны УИХ, аймаг, хот, дүүрэгт өрсөлдөх эрх С.Эрдэнэ даргаас авахын тулд 127 суудал дээр ширүүн өрсөлдөөн явагдаж, гуравдугаар сарын 25-ны Ням гаригт  болсон орон даяар тус намын ротаци олон нийтийн сүлжээнд онигоо тарьж байна.

Тухайлбал, Баянзүрх дүүрэг дээр Баянголынхон ирж санал өгсөн. Саналын хайрцгаа авч зугатсан хүн нь УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн туслах л гэх,  Бодлогын хороонд нэр дэвшигч Энхбаяр гэгч өрсөлдөгчөө машинаар дайрсан л гэх  ‘алаан’ Ардчилсан намын сунгааны үеэр өрнөжээ. Энэ талаар С.Эрдэнэ даргад хаягласан Баянзүрх дүүргийн АН-ын гишүүд дэмжигчдээс илгээсэн үг нь “Та энэ намын хаан биш шүү”.

Жижиг биетэй даргаа томоор сольсон гэх шүүмжлэлд өртөж байсан Ардчилсан намд өмнө нь З.Энхболдын өмнөөс үг хэлсэн бүхэн адлагддаг, араанд нь зуугддаг байсан бол С.Эрдэнийн үед энэ нам байж болох хэмжээнээсээ хэтэрсэн, хамгийн ичгэвтэр эрээ цээргүй байдалдаа орсон байна. Үнэн л дээ, С.Эрдэнэ энэ намын эзэн биш. Үе, үеийн ардчилагчид, ардчиллыг дэмжигчдийн хүчинд өнөөдөр энэ нам үндэсний том нам болтлоо төлөвшсөн.  Ардчилсан чөлөөт сонгуулийн эрхэнд халдаж байгаа бол Ардчилсан нам татан буугдсан нь дээр. Ингэж ил цагаан амиа хорлож байхаар шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

107 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-03-26 150.129.141.87

баянзүрх дүүргээс пүрэвдаваа ганчимэг батцогт нарыг зайлуулах хэрэгтэй энэ дүүргийг самарч дууссан энэ пүрэвдавааг хэн чирэж энэ дүүрэгт авч ирсэн юм вэ ёстой хогын залуу гэж пүрэвдавааг л хэлнэ дээ

Avatar

Зочин 2018-03-26 59.153.113.134

Нам ч, хүн ч, мал амьтан ч угшлаасаа л харагддаг. Гадны "ногоон" хармаалж өлсөж, цангасан, архидалт, зодоон, хор найруулга, анархизмаар ҮҮСЭЖ ӨНДИЙСӨН энэ нам энэ шинжээ хэзээ ч алдахгүй. Угшил нь тэр болохоор. Тиймээс ч жаахан эрдэм, боловсролтой нь эл намд ад үзэгддэг … Амаржаргал, Баабар, Тэмүүжин гээд л. Жирийн гишүүд, залуучуудаа дээш нь гарган гэж огт байхгүй. Одоо энэ намд МӨНГӨ, АТАМАНЫ ЗАСАГЛАЛ бүхнийг шийдэж байна. Нээрээ л амь тавихад ойрхон байна даа.

Avatar

Иргэн 2018-03-26 59.153.113.134

Амиа хорлоо юу, АН. Аштай юу даа, яасан сайхан мэдээ вэ, Эрдэнэ вандаа алтаар хөшөө босгоё байз.

Avatar

Зочин 2018-03-26 59.153.113.134

Юутай үнэн. АН засаглах үед төр барьж эдийн засаг, нийгмийг сүйрүүлсэн Х.Баттулга, Н.Алтанхуяг, З.Энхболдтонгууд өнөөдөр АН-ын өмнө ч, Монголын төр, түмний өмнө ч хариуцлага хүлээгүйгээр барахгүй, өөрсдийн буй болгосон эдийн засгийн сүйрэл, их өр, ажилгүйдэл, ядуурал, авилгын хүндрэл дээр улс төр хийгээд, ард түмэн, АН-ын шударга гишүүдийн толгой дээр шүлсээ хаяад пээдийж явна. ТӨР, НАМ ХОЁР ИЙМ ХҮМҮҮСТЭЙ ХАРИУЦЛАГА ТООЦДОГ БОЛСОН ЦАГТ Л БИД ХӨГЖИЛ ЯРЬЖ БОЛНО.

Avatar

Зочин 2018-03-26 64.119.19.174

ГЯЛАЙ ГЯЛАЙ

Avatar

АН ГЭЖ АНАРХИЗМ 2018-03-26 180.149.78.99

АН БОЛ АНАРХИЗМЫН ҮҮР УУРХАЙ БАЙСАН ОДОО Ч ТИЙМ БАЙНА. ЯМАР Ч САХИЛГА, ДЭГ ЖУРАМ БАЙХГҮЙ. СОЁЛ ЭНЭ ТЭР ГЭЖ ЯРИАД Ч ХЭРЭГГҮЙ. ГАЛЗУУ СОЛИОТОЙ ХҮМҮҮС ЦУГЛАРСАН АЙМШГИЙН ГАЗАР ДАА.

Avatar

МАН тай нийлж АН ын засгийн газраа огцоруулдаг хэдэн урвагчидийг Эрдэнэ намаас хөөх нь зөв 2018-03-26

МАН тай нийлж АН ын засгийн газраа огцоруулдаг хэдэн урвагчидийг Эрдэнэ намаас хөөх нь зөв ш дээ өөр яахийн новшнууд

Avatar

Зочин 2018-03-26 66.181.182.206

Xaxaxa bygd l darga bolj offshore loo bayjix nyytsxan xyselteu

Avatar

Зочин 2018-03-26

ЭРХ МЭДЭЛ , ЭД ХӨРӨНГӨНИЙ ТӨЛӨӨ БИЕ БИЕНЭЭ БАРЬЖ ИДЭХЭЭС БУЦАХГҮЙ ГАХАЙН СҮРЭГ !!!

Avatar

схд гишүүн 2018-03-26 202.179.24.32

Алтанхуяг новшоос эхэлж энэ явдал эхэлсэн. Эрдэнэ ван зарим нэг зүйл дээр хэтрүүлж бгаа
бусдаараа молодец

Avatar

Зочин 2018-03-26 202.21.107.17

АН-н даргаар хэнийг ч тавьсан ялгаагүй цагийн юм цагтаа. Буддын "хоосон чанарын онол" биелж байгаа нь энэ.

Avatar

Зочин 2018-03-26 108.208.122.34

Алтанхуягаа буцааж тавиачээ Тэгвэл дээрсэн Мордохын хазгай болжээ ккк

Avatar

Зочин 2018-03-26 202.179.24.25

51 хувийн тухай ярихгүй мөртлөө АН-д л санаа зовох юм. Хүрэлбаатрын солонгост зарсан уурхай ч юмуу.

Avatar

Зочин 2018-03-26 66.181.177.72

yamarch bolovsrolgvi naad zahiin soyolgvi ork uud yana daa

Avatar

Зочин 2018-03-26 66.181.177.72

ardchilal iin ner barisan novshnuud bye bye

Avatar

Зочин 2018-03-26 27.123.214.120

а**с хэмээх дээрмийн бүлгийн толгойлогч, дээрмийн түрүү Харгис феодал Эрдэнэ вангийн дүрэм үү? Ааааааа ха ха ха ха.

Avatar

Зочин 2018-03-26 202.21.106.136

Хорлоно гэж байхгүй, хорлогдоно гэж үгүй

Avatar

Зочин 2018-03-26 202.179.24.25

Демократ гэдэг чинь иргэд төрөө байгуулна гэж байгаа юм. Либерал бол өнөөх хүний эрхүүд. Ардчилсан нам ардчилсан биш болооо гэдгийг чинь ойлгохгүй байна. Дүрмээ хэлэлцэж баталлаа, даргаа гишүүд нь сонголоо өөр юу хэрэгтэй гэж?

Avatar

зочин 2018-03-26 122.201.22.44

Эрэдэнэ эзэнтэй АН хувийн пүүс ха ха

Avatar

ЗОЧИН 2018-03-26 202.9.44.69

2020 ОНЫ ЕРОНХИЙ САЙД ЭРДЭНЭЭ МАНДТУГАЙ.

Avatar

Зочин 2018-03-26 27.123.214.120

Эрдэнэ вангийн хошууны хамжлага ард уу? Эсвэл жомбогонууд нь уу?

Avatar

ЗОЧИН 2018-03-26 202.9.44.69

2020 ОНЫ ЕРОНХИЙ САЙД ЭРДЭНЭЭ МАНДТУГАЙ.

Avatar

ЗОЧИН 2018-03-26 202.9.44.68

2020 ОНЫ ЕРОНХИЙ САЙД ЭРДЭНЭЭ МАНДТУГАЙ.

Avatar

Зочин 2018-03-26 202.9.41.40

Энэ бүх юм морьдохын хазгай гэдэг шиг л эхтэй. Монгол хүн билгээрэй гэдэг. Нам гэдэг нэр анхандаа нууц байгууллагын нэр байсан юм. Харин партия гэдэг гадаад үг чинь нам гэсэн үг биш шүү. хэсэг бүлэг гэсэн үг. англи орос хэлэнд адилхан. Эх үг нь грекээр хэсэг бүлэг гэсэн үг. Үзэл бодлоороо нэгдсэн хүн амын нэг хэсэг гэсэн утгыг илэрхийлдэг юм. Харин манай нам гэдэг чинь нам нийлж сэм хуйвалдана гэсэн санааг илэрхийлдэг. Мафи гэсэн шиг адилхан байдаг юм.

Avatar

Зочин 2018-03-26 27.123.214.120

Монголд Н.Энхбаяраас өөр хат суусан удирдагч алга.

Avatar

РАВДАН 2018-03-26 66.181.160.108

ТЭР ҮНЭН!

Avatar

Төрийн том хулгайчуудийн нэгнээс нь салж баихад дахиад толгой дээрээ зал гэх юм даа. 2018-03-26 50.226.17.98

Энхбаяр шудрага шулуун болсон байж харагдаач 2012-2016 ганц ярьдаг хийдэг юм нь сайдын сандал ширээний найраа байж билээ

Avatar

РАВДАН 2018-03-26 66.181.160.108

ДЕМОКРАТ ГЭДЭГ ҮГИЙГ БУРУУ ОРЧУУЛСНААС Л БҮХ ЮМ ЭХЭЛЖУУГААМ! ДЕМОС БА АРД ГЭДЭГ 2 ҮГ ЧИНЬ ОГТ ӨӨР 2 ЗҮЙЛИЙГ ИЛЭРХИЙЛДЭГ УТГАТАЙ! ӨӨР ӨӨР ЭРХ ЗЙН СУБЬЕКТҮҮД ШД! ЦӨӨНХИЙН Л ЗАСАГЛАЛ ШД ДЕМОКРАТ ГЭДЭГ ЧИНЬ! ХАРИН АРД ГЭДЭГ ЧИНЬ ГУМИЛЕВЫНХААР УРТ ДУРЫН ХҮМҮҮС ЮМ! ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ДЭЭРЭЭ НОЁНГҮЙ ДЭРГЭДЭЭ АЛБАТГҮЙ ХИЙСЧ ЯВДАГ ХҮМҮҮС! АЛЬ НЬ Ч ОНОСОН НЭР ТОМЪЁО БИШ ТУЛ ОНОВЧТОЙ ЗАСАГЛАЛ БАЙХ БОЛОМЖГҮЙ! ТОВЧХОНДОО БАЙГААГҮЙ ОРНЫ ЭРЭЛД ГЭДЭГТЭЙ Л ТӨСТЭЙ!

Avatar

Зочин 2018-03-26 27.123.214.105

Эрдэнэ АН-ыг 2020 онд УИХ-д нэг ч суудалгүй нам болговоо хөөрхий. Ийм намд ард түмэн санал өгөхгүй. Эрдэнэ тэгээд авилгалын загалмайлсан эцэг Н.Энхбаяр ахдаа очиж дагаар орж дээ чааваас

Avatar

z**l aa!!!AN...senetygei!!! 2018-03-26 148.60.92.227

z**l aa!!!nobsnyyd aa!!!

Avatar

Зочин 2018-03-26 110.70.47.66

МОНГОЛУУД НҮҮДЭЛЧИН УЧРААС ЯМАР Ч НИЙГЭМД ТААРАХГҮЙ БАЙНА С ОЦИАЛИЗМД ОРООГҮЙ ЗӨВХӨН ОРОСУУДААР ТЭЖЭЭЛГЭЖ ХУДЛАА ЯРЬЖ ХУЛГАЙ ХИЙЖ СУРСАН . МАЛЫГ НЬ ХУРААЖ ӨМЧГҮЙ БОЛГОСОН УЧРААС БҮГД АЖИЛ БАЙГУУЛГААС ХЭРЭГТЭЙ ЮМАА ХУЛГАЙЛДАГ БАЙСАН. ОДООГИЙН ЭНЭ ИХ ХУЛГАЙ ТЭНДЭЭС ЭХЛЭЛТЭЙ . АРДЧИЛАЛЫГ ХАРААГААД БАЙГАА НЬ ӨӨРИЙГӨӨ ХАРААЖ БАЙГААТАЙ ЯГ АДИЛ . ЧАМД БҮХ ЭРХ ЧӨЛӨӨ БОЛОМЖИЙГ ӨГӨӨД БАЙХАД АМЬДАРЧ
ЧАДАХГҮЙ БАЙГАА БОЛ ХОХЬ ЧИНЬ .

Avatar

РАВДАН 2018-03-26 66.181.160.108

СЭДХИЛ МИНЬ БАЯР ХӨӨРӨӨР ДҮҮРЭН! НҮДНЭЭС МИНЬ НУЛИМС ГООЖИН ГООЖИН БАЯСАЖ а**с НАМЫНХАН ХЭРХЭН САНАЛЫН ХАЙРЦГАА ТЭВРЭН ЧАВХДАЖ АРААС НЬ ЧАРЛАЛДАН БУЙГ ХАРЛАА! ОДОО РАВДАН НЬ ҮХЭХЭД ГОМДОЛГҮЙ!

Avatar

РАВДАН 2018-03-26 66.181.160.108

УМ САЙН АМГАЛАН БОЛОХ БОЛТУГАЙ! ИСТОО ГОЁЫМӨӨ!

Avatar

зочин 2018-03-26 49.0.218.235

Эрдэнэ гэж боловсролгүй нэрээ зөв бичиж чадахгүй хүнээр удирдуулж байгаа нам яаж өөдлөх бэ..

Avatar

а**с намын дүрэм 2018-03-26 27.123.214.120

Харгис феодал Эрдэнэ ван: -Мөнгөгүй нь зарц, барлаг, хамжлага, боол, аягачин, шивэгчин, дууч болон татвар эм, жомбогонууд болно шүү, пиздaнууд аа!!!

Avatar

а**с намын дүрэм 2018-03-26 27.123.214.120

Харгис феодал Эрдэнэ ван: -Бяр байхад ухаанаар яах вэ? Мөнгө байхад хуулиар яах вэ?

Avatar

а**с намын дүрэм 2018-03-26 27.123.214.120

Харгис феодал Эрдэнэ ван: -Гартаа хамгийн том балиус барьсан нь дарга болно шүү, мөнгөтэй хулгайчууд аа.

Avatar

зочин 2018-03-26 202.9.42.230

шонхор фракци буюу ЖЕНКО ЭРДЭНЭ ЗИ ГУРАВ БОЛ АЮУЛТАЙ СЭТГЭЦИЙН [Хориотой Үг] ХӨГЖИЛТЭЙ ХҮМҮҮС БАЙХОО,,ОДОО ТЭДНИЙГ ТОЛГОЙ ДЭЭРЭЭ ГАРАГСАН АН ДУУСЛААДОО,,ЗАА ЯАХАВДЭЭ ХҮН ЯДАХААР ЮУ ГЭДЭГ БИЛЭЭДЭЭ ГАНХУЯГ ДЭЭР ОЧООД НЭГ ТОМ НАМ БОЛОХ ХЭРЭГТЭЙ,,БАТҮҮЛ ТЭМҮҮЖИН ГАНТӨМӨР АМАРЖАРГАЛ ГЭЭД МУНДАГУУД НЬ МУУСАЙН АРДЧИЛАГЧ ГИШҮҮДЭЭ ДАГУУЛААД ГАНХУЯГ ДЭЭР ХАДАГ БАРИАД ОЧВОЛ АРД ТҮМЭН БАЯРЛАНАДАА БАЯРЛАНАДООО

Avatar

Зочин 2018-03-26 66.181.189.122

ТОДОРХОЙ ҮЗЭЛ БОДОЛ, ЧИГ ШУГАМ БАЙХГҮЙ ЛУЙ ВАРЫН СЭТГЭЛГЭЭТЭЙ БҮЛЭГЛЭЛИЙГ ЯМАР НАМ ГЭХ ВЭ ДЭЭ !!!

Avatar

Зочин 2018-03-26 202.9.41.249

С.Эрдэнээс салсан шинэчлэгдсэн АН-г хүс ч байна. С.Эрдэнэ гэдэг хүн 2020 оны УИХ-н сонгуульд ялагдана АН-г хөлдөө чирлээ. АН-г С.Эрдэнээс салгах хэрэгтэй энэ нөхрийг сайн шалгах хэрэгтэй юу ч гарч мэдэх нөхөр шүү

Avatar

Зочин 2018-03-26 27.123.214.120

Дүрэмгүй муусайн ардчилсан гамингуудыг дөтийн замаар нь тонилгоё!!!

Avatar

Kk 2018-03-26 27.123.212.134

AN-n tuhai bichij yanaa. Sonsohoos durgui hurdeg gantshan yum horvood bna, ter ni AN

Avatar

Зочин 2018-03-26 202.179.24.33

Намаасаа том толгойтой нөхдүүд байна аа цаана чинь. Энэ хоёр намын балаг гэж ирээд л том том баaна. Өөрсдөө тэр хоёр намын нэг хэсэг гэдгээ мэддэггүй юмуу.

Avatar

Зочин 2018-03-26 202.179.24.33

Хувийн тоглолт гэдэг юм.

Avatar

Зочин 2018-03-26 202.179.24.33

Хувийн тоглогч нараас салах нь зөв.

Avatar

Зочин 2018-03-26 27.123.212.134

Хариуцлага тооцох, еерчлех шинэчлэх бол сайн зуйл. Энэ сэтгуулчид нэртэй боловсролгуй хар массыг яанаа даа. Дандаа хэруул маргаанд нийгмийг уриалж байх юм!!!

Avatar

Зочин 2018-03-26 202.131.225.150

Эрүүгийн элемент Эрдэнээгээс эрүүл зүйл хүсдэг энэ АН-хан өөрснөө эрүүл үү,

Avatar

Зочин 2018-03-26 66.181.189.122

МОНГОЛЧУУДАД АРДЧИЛАЛ ЗОХИХГҮЙ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО !!! ДИКТАТУРТАЙ БАЙХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ !!!

Avatar

ard 2018-03-26 64.119.19.83

odoo ANam tarsan deeree

Avatar

Зочин 2018-03-26

Жижиг юмыг том болгож харах өөхөн нүдтэй хүн ч өөдтэй биш

Avatar

Зочин 2018-03-26 202.179.27.102

[Хориотой Үг] сайн ч цаанаа нэг ёрзшүй ээ гэж
Шорон бол шорон

Avatar

ЗОЧИН 2018-03-26 202.180.216.19

ЗУРАГ ХАРАААД ӨӨРИЙН ЭРХГҮЙ СОЦИАЛИЗМЫН ҮЕИЙН ХУВЬСГАЛТ НАМЫН ИХ ХУРАЛ САНААНД ОРЖ БАЙНА.

Avatar

Зочин 2018-03-26 99.203.29.118

Шоронгийн [Хориотой Үг] нарын нам болсон шүү дээ!

Avatar

Зочин 2018-03-26 99.203.29.118

х у л г а й ч гэдэг үг яахаараа хориотой үг болчихдог байна аа?

Avatar

Зочин 2018-03-26 202.55.180.182

ХААН ЗААН БОЛСОН ӨӨРИЙГӨӨ ИХЭД БОДСОН ХУУЧЧУУЛААСАА САЛЖ БАЙЖ Л ӨӨРЧЛӨГДӨНӨ ЭРДЭНЭЭ ХАРИН Ч ЗОРИГТОЙ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ АЛИЙН БОЛГОН ШАНТААЖИНД ЯВАХ ВЭ ОДОО ЗАСАХГҮЙ БОЛ ХОЖИМДОНО

Avatar

Зочин 2018-03-26 202.131.242.254

Тэмүүжин, Бат-Үүл, Амаржаргал, Баабар нарын шинэ нам байгуулагдаасай гэж хүсэж байгаа иргэд маш олон байна. Хэрэв үгүй бол Дэвшилтэт холбоо.

Avatar

Amar 2018-03-26 202.179.25.106

АН а**с болсон гээд байхад ойлгохгүй сүржигнээд байх юм.

Avatar

Зочин 2018-03-26 112.72.11.124

Ардчилсан намын фракцууд нэгдэж намаа аврах хөдөлгөөн байгуулж Эрдэнийг намын даргаас огцруулах хэрэгтэй. Дуу бүжгийн уралдаан наадам зохиосон хэдэн алцаганасан хүүхнүүд байдаг болсон бна лээ

Avatar

Зочин 2018-03-26 27.123.214.120

Тэд нар чинь Эрдэнэ вангийн эгч, дүүсийн холбооны гишүүн жомбогонууд л даа.

Avatar

Зочин 2018-03-26 27.123.212.132

Монголд үнэн шударга зүйл гэж бхгүй болжээ

Avatar

Зочин 2018-03-26 66.181.166.66

ireh songuulaar shine nam gargana man an adilhan luivarchid

Avatar

Зочин 2018-03-26 110.70.58.170

Эрдэнэ дараагийн сонгуульд ерөнхийлөгч болох зорилготой. Гар хөл болсон залуучууд хөгшчүүд байдаг юм байна лээ. Нэг эмгэн гэхэд л хөгшчүүдийг Эрдэнэд өгөөрэй гээд мөнгө цаас өгөөд амралтанд дагуулж яваад байдаг юм байна лээ

Avatar

Сайжрана гэхэд итгэлмуу л байна 2018-03-26 202.72.245.220

ЭРДЭНЭ САЙН ХУВИЛБАРБАЙГААГҮЙ НЬ ҮНЭН, ГЭХДЭЭ ТЭД ЗӨВ ЯВАА ЭСЭХИЙГ ДАРААГИЙ СОНГУУЛЬ ШҮҮНЭ ДЭЭ, ӨӨР АРГА БАЙХГҮЙ, ЕР НЬ БОЛ АРДЧИЛАЛЫГ АВИЛГАЧЛАЛ БОЛГОСОН ДАРГАНЦАРУУДААСАА САЛСАН НЬ ДЭЭРДЭЭ

Avatar

Зочин 2018-03-26 202.21.100.210

Намын дотоод асуудал боловч яагаад АН очиж С.Эрдэнийг намын даргаар сонгосон одоо болтол гайхаад барахгүй юм. 2020 оны сонгуульд МАН 7 төрлийн татвар нэмсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг үйл ажиллагаа явуулж ард түмнээ хуурсан шалтгаанаар бүлэг байгуулж чадахгүй хүнд ялагдах хүлээх болсон АН улам өдрөөс өдөрт нуран ойчиж байна. Баруун европын ардчилсан намын жишгээр АН-г хөгжүүлэх хүн бол С.Эрдэнэ биш шүү.

Avatar

Зочин 2018-03-26 202.21.105.26

Нэгмөсөн дотроосоо задраад алга болвол таарна муусайн юм үзээгүй өлөн луйварчид. АН гарахаар л улс орон элгээрээ хэвтээд өгдөг зүй тогтлыг хангалттай харж залхлаа. Одоо зүгээр бүрмөсөн арчигдвал таарна.

Avatar

Зочин 2018-03-26 202.55.180.219

АН 2020 онд УИХд нэг ч суудал авахгvй, газрын херснеес арчигдах нь. Эрдэнэ вангийн шоронгийн хулгайчууд Ардчилсан намын нэрээр тер барина гэж сэрvvн зvvдэлж.

Avatar

Зочин 2018-03-26 182.160.35.185

гэхдээ АН хөгшин залуу [Хориотой Үг] нараасаа бага багаар салж л байна. сүүлд нь с.эрдэнэ өөрөө зайлаад батзандан магнай нараар удирдуул. гэхдээ магнай хэт поп шүү

Avatar

Зочин 2018-03-26 103.242.47.38

АРДЧИЛАЛ АН ЫН ӨМЧ БИШ АРД ТҮМНИЙХ

Avatar

Зочин 2018-03-26 202.179.31.113

ENE NAM MONGOL ULDAA OROND ORUULJ HYAMRAL YADUURLIIG BII BOLGOSON ODOO OOROO SUIRCH BAINA DAA TATAN BUULGAH HEREGTEI

Avatar

Зочин 2018-03-26 202.21.100.210

7 төрлийн татвар нэмсэн МАН-г 2020 оны сонгуульд унагаач гэвэл АН-н даргаар Ц.Элбэгдорж эсвэл Р.Амаржаргал нарыг сонгох хэрэгтэй. С.Эрдэнэ 2020 оны сонгуульд АН-г ялагдуулах маш муу нэр хүндтэй хүн.

Avatar

Зочин 2018-03-26 103.57.92.166

Элбэгдорж бол Монгол улс даяар хамгийн муу нэртэй луу данстай хүн болжээ

Avatar

Зочин 2018-03-26 202.55.180.219

Ардчилал авчирсан Элбэгдорж юмуу Амаржаргал АН-ыг аварч чадна уг нь. Гэхдээ одоо АН аль хэдийнэ булшиндаа орчихож

Avatar

Зочин 2018-03-26 66.181.189.122

ЯГ ҮНЭН !!! [Хориотой Үг] !!!

Avatar

бодрох 2018-03-26 202.55.191.205

Дотроо учраа олохгүй, дотоод сонгуулиа хийж чадахгүй байгаа нам төр удирдана гэж бодохоор үнэхээр хэлэх үг алга даа.Жирийн шударга сайхан гишүүдийнхээ итгэл үнэмшил дээр нус цэрээ хаясан хөгийн новшнуудыг яах ёстой юм бэ.

Avatar

Зочин 2018-03-26 64.119.19.59

АН ыг аврах хэрэгтэй 2020 он ойрхон байна шүү

Avatar

зочин 2018-03-26 202.131.225.150

энэ сэтгүүлч гэх бүдүүн хар хүүхэн МАНаас АН-ыг тараах үүрэг авч түүнийхээ шанд албан тушаал ахих ам авсан бу зар ги чий. сэтгүүлчийн ёс зүй гэж энэ хүнд ёстой байхгүй. бичсэн юмны 90хувь нь АН-ыг муулсан нийтлэл байдаг. бид бие биенээ хорлож хагаралдах тусам эх орны тусгаар тогтнол хэврэгшиж байгааг сайн мэдэж байгаа байх. хятадад худалдагдсан ийм хөгийн золбин юмнууд эх орон хосорч явуучууд ихсэн тусам баярлаж байх юм даа

Avatar

Зочин 2018-03-26 202.70.42.102

Ийм дарга, ийм гишүүдтэй нам амиа хорлосон нь бараг зөв дөө

Avatar

Зочин 2018-03-26 202.131.225.249

Одоо тэгээд яах билээ ардчилалын эцгүүдийг бүгдийг хөөж адгийн луварчдыг цуглууж байхаар

Avatar

mgl 2018-03-26 43.228.129.77

odoo yaya gehev herev bichsen unen bol AN duusaa.

Avatar

Зочин 2018-03-26 113.36.205.163

Elbegee ah ni ali hediin samarsan shde

Avatar

Зочин 2018-03-26 202.9.40.176

Anhan shatan deer arai l bgaa shuu

Avatar

Зочин 2018-03-26 202.21.100.210

2020 оны сонгуульд дэмжихгүй. Эв нэгдэлгүй лидергүй АН сонгуульд ялна гэж үү.

Avatar

Зочин 2018-03-26 158.208.192.248

Buun yavdag jorlonguud. Idsen uusan ni todorhoi, ichih bulchirhaigui tonuulchid

Avatar

Зочин 2018-03-26 27.123.214.102

News.mn Элбэгдожийн сайт. Нямсүрэн эзнийхээ үгийг түгээж байна

Avatar

Зочин 2018-03-26 202.55.180.219

Угаасаа АН 2020 онд нэг ч суудал авахгvй нь ечигдер тодорхой болсон ш дээ

Avatar

Зочин 2018-03-26 103.57.93.28

Энэ АН БҮТЭХГҮЙ ЭЭЭЭЭ

Avatar

Зочин 2018-03-26 202.179.31.54

Урвасан xyлгaй Эрдэнэ ванг уухай хийгээд дарцгаая аа!!!

Avatar

Зочин 2018-03-26 202.179.31.54

Шийдээд ирсэн ардчилсан гаминг ширмэн бөмбөгөөр сөнөөе!!!

Avatar

Зочин 2018-03-26 124.158.79.169

МАШ ЗӨВ !!! АМИА ХОРЛОХ ЦАГ НЬ БОЛСООН !!! БҮГД ЛУЙВАРЧИД !!!

Avatar

ЗОЧИН 2018-03-26 103.57.95.140

СӨНӨСӨН НАМ

Avatar

Иргэн 2018-03-26 180.149.78.99

Яагаад Ардчилсан намд явагдаж байгаа шинэчлэл дотоод сонгуулийн асуудал МАН-ын санааг ингэтэл зовоох боловоо гээд бодоод нэг үздээ. Тэгэхээр АН дотор болж байгаа шинэчлэл , франкц нэрээр АН-ын үйл хэргийг доройтуулагч нараасаа салж байгаа шинэлэг процесс нь МАН-ыг сандархад хүргэж байна. Хаан байхын тухайд бол аль ч намд байх шүү дээ. Миеэ МАН-ын хаан байсан , буусан . Одоо дараагийн хаан нь …

Avatar

Зочин 2018-03-26 202.179.25.158

Юу ярьчихав аа хаха. Хэрүүл хийж байгаа юм шиг юм. За яахав унших юм гаргаж зугаацуулсанд баярлалаа.

Avatar

Дулмаа 2018-03-26 202.21.98.10

Ёстой ой гутаж байна. ичмээр ч дамшиг юм аа

Avatar

Зочин 2018-03-26 202.9.42.202

Угийн л хорчин атаачин урвагч бие биенээ алсан талсан [Хориотой Үг] шуналтан гээд муу бүхэн нь дийлцэн явцгүй боловсон хүчин муутаы арчаагүй нам ш дэ. Ямар сайн байтлаа улсаа худалдаж өрөнд оруулж өндийх зайгүй болтол нь доройтужлж бхав. МАН болоод Энхбаяр дээр бх цагт монгол мандан бадарна. Дахин АН ынхныг сонгох хэрэггүй!!!

Avatar

Зочин 2018-03-26 202.179.31.43

Ардчилсан нам дотор ардчилал байгаа нь харагдаж байна. Алив юм нь ард түмний болон гишүүдийнхээ өмнө ил тод харагдаж байгаа сайн хэрэг. Зөв юмыг дэмжээд буруу бол шаардлагаа тавиад явах нь тун зөв Сайн байна. МАНхан байсан бол ийм юм нь ил гарахгүй дотроо нам дараад ТV болон бусад хэрэгслээр яаж худлаа сайхан ш*** бол Одоо хар л даа даравч далдайна, булавч бултайна /Өрөм дотроосоо өтдөг гэж / гэгчээр дотроо хагарлана ил болж байна. Миегийн 2002 оноос хойш хийсэн муу муухай бүхэн нь одоо ил болж эхэллээ. удахгүй УИХ даргын ажлаа өгөөд [Хориотой Үг] насаараа хоригдох болоод байна. Мөн ч их аархах юм. насаараа төрд ажилласан хүн юугаараа 3 тэр бумтай болдог байнааа

Avatar

Наран 2018-03-26 202.21.98.10

За гуцаад бай элэнцгий чинь Ардчилал дандаа балиар заваан юм аа Ардчилалын нэр барьж гуцах юм. Ичээчээ ичээч Эрдэнэ вангийн нам элэг авлаа

Avatar

Зочин 2018-03-26 66.181.160.86

Ж Нямсүрэн сэтгүүлч уг нь ардчилалд их л талтай хүн шиг байдаг. Яагаад энэ шинэчлэлд хорсоод байгаа юм болоо. Уяачдын холбооны нам ухаан мэдрэлийг нь алдтал хооллуулсан байхаа.

Avatar

Иргэн 2018-03-26 66.181.187.238

Энэ намыг шалд нь унагасан ЗИ гэдэг нөхөр Женко найзыгаа удирдаад сууж байх юм да

Avatar

Зочин 2018-03-26

Хэнийг баалаад байгаа юм бол энэ бичээч хэмээх амьтан. Намын удирдах аппаратад ротаци хийх нь нам дотор ардчилал байгаагийн л нэг шинж шүү дээ. Хуучин коммунист нам маань ингэж чадаж байгаа бил үү. Үгүй л биз дээ. Харин жаахан хэтэрсэн юм нь бага сага мөнгө төлж ротацад орж байгаа байх. Пүүс компаниудаас хулгайн мөнгө авч намаа санхүүжүүлснээс ингэж илээр санхүү босгох нь юу нь буруу байна. Харин ч АН дотор ардчилал байна аа.Байх ч ёстой. Хуучин хэдэн лидерээ оруулсангүй гэнэ үү. Оролцох эрхийг нь хэн ч хаагаагүй шүү дээ. Өөрсдөө орохгүй гэвэл чихдэж оруулах уу. Заавал партизанууд намд байх ёстой юм уу.

Avatar

Зочин 2018-03-26 202.179.25.158

Жирийн сэтгэгдэл бичигч сайтын сэтгүүлчээс дөнгүүр юм бичиж байх юм. Сэтгүүлчид боловсролоо дээшлүүлмээр байна.

Avatar

Зочин 2018-03-26 83.76.167.76

Erdene, Zika, Genko gesen shaarnuudiig hayad shine nam baiguulya

Avatar

Зочин 2018-03-26 83.76.167.76

Temuujin Batchimeg Amarjargal Baabar nar shine nam baiguulaachee

Avatar

Зочин 2018-03-26 124.158.79.169

МОНГОЛЫН ГЭХ АРДЧИЛАЛ ҮХЛИЙН ХАВЦАЛ РУУ УНАЦГААВАА !!!

Avatar

Зочин 2018-03-26 66.181.186.26

Ардчилал гэдэг бол ардчилсан нам биш шүү!

Avatar

Зочин 2018-03-26 202.21.106.144

АН-ын Ротацийн сонгууль болох талаар гишүүддээ урьдчилан мэдэгдэж гишүүдээрээ хэлэлцүүлэг явуулахгүй, гишүүдийн нэр дэвших эрхийг, хэлэлцэх, танилцах эрхийг хааж хуучны УТТ-ны гишүүдийг сонгохдоо ганц хүний нэрийг бичсэн хуудсыг нэг шившээд санал хураах хайрцагт хийдэг байсан шиг сонгууль болж байхад элдэв зөрчил үүсэхээс яахав дээ.
Ардчилсан шинж чанараа алдах тусам АН-ын нэр хүнд унаж байгааг намын шинэчлэл хийж байна гэж гурилдаж байгаа намын удирдлагууд мэдрэх сөгөөгүй эрх мэдэл рүү тэмүүлж байна. Энэ бол сайны ёр биш. Хүмүүс юм ойлгодог болсон энэ цагт ингэж муйхарлаж болохгүй шүү дээ.
Намуудын хуулийг өөрчилж намуудыг хатуу гишүүнчлэлгүй болгох, төрийн сонгууль руу намууд гар хуруу дүрдэггүй болгох хэрэгтэй. Намууд зөвхөн хууль тогтоох байгууллагын сонгуульд л оролцдог болгож хуульчлах нь чухал.
Хэл хөлөө жийлцсэн шинэ чбай хуучин ч бай намууд ерөөсөө хэрэгүй. Улсаа хөгжүүлж чадахгүй улсын мөнгийг хуйвалдан хулгайлцгааж, үндэсний баялагыг үнэгүйдүүлэн эх орноо худалдаж идэгсдийн үүр уурхай болсон намуудыг, түүнээс сонгож байгуулагдаж байгаа УИХ-ыг тараах цаг болжээ.

Avatar

Зочин 2018-03-26 64.119.19.59

2020 онд АН гарах уу

Avatar

зочин 2018-03-26 66.181.160.57

хагарна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж