Шүүгч Л.Атарцэцэгийг шалгуулахаар  АТГ-т хандана гэв | News.MN

Шүүгч Л.Атарцэцэгийг шалгуулахаар  АТГ-т хандана гэв

Хуучирсан мэдээ: 2018.03.26-нд нийтлэгдсэн

Шүүгч Л.Атарцэцэгийг шалгуулахаар  АТГ-т хандана гэв

Шүүгч Л.Атарцэцэгийг шалгуулахаар  АТГ-т хандана гэв

Булган аймгийн  Дашинчилэн сумын иргэн Д.Туяа  Улсын дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэгт гомдолтой байгаа талаар өнөөдөр /2018.03.26/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2015 онд Булган аймгийн  Дашинчилэн сумд  хууль бусаар уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаль орчинд онц их хэмжээний хор хохирол учруулсан “Алтан дорнод Монгол” ХХК-ийн талаар нийслэл дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2015 оны есдүгээр сард анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээж аваад, ашигт малтмалын газрыг хариуцагчаар татаж “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн эзэмшилд байгаа 15 тусгай зөвшөөрлийн газрыг түдгэлзүүлж, худалдан борлуулах үйл ажиллагаа явуулах эрхийг хассан байдаг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Дашинчилэн сумын малчдад нэхэмжлэгчээ татаж авах, орон нутгийн малчдад мөнгө өгөх зэрэг олон хууль бус оролдлогыг хийж байсан. Орон нутгийн малчид тэр саналыг нь хүлээж авахгүй болохоор хамгийн эцсийн шийдвэрийг гаргадаг Дээд шүүхэд авлигал өгсөн гэж  таамаглаж байна. Хоёр жил орчим  шүүх байгууллагаар маргалдаж явсаар 2017 оны зургадугаар сарын 21-ны өдөр Улсын дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг хэргийг “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн  талд шийдсэн   гэж  иргэд бид хардаж байгаа.

Тухайн шүүх хурал дээр шүүгч нь хэт нэг талыг барьсан, нэхэмжлэгч талд өмгөөлөгч авах, санал хэлэх боломж олгоогүй. Мөн хурлын дэгийг танилцуулахгүйгээр  хурлыг шууд эхлүүлсэн. Хэргийг шийдэхдээ шүүх хуралдааны үеэр шүүгч Л.Атарцэцэг гуравдагч тал болох “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн талд асуулт тавихдаа “Танай үйл ажиллагаа явуулж байгаа талбай чинь Төв аймгийн нутаг биз дээ” гэх агуулга  бүхий асуулт тавьсан.

Энэ нь Улсын дээд шүүгч хүнд байж болохгүй алдаа биз дээ. Учир нь Захиргааны хэргийн шүүхийн актыг хүчингүй болгох талаар  нэхэмжлэл гаргахад тухайн орон нутгийн харьяаллын иргэний нэхэмжлэлийг хүлээж авдаг. Хэрэв энэ үйл ажиллагаа нь Төв аймгийн Заамар сумын нутаг болсон юм бол анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээж авахгүй байх байсан. “Алтан Дорнод Монгол” ХХК  нь 2014 оноос эхлээд  2018 он хүртэл манай аймагт хууль бусаар үйл ажиллагаа явуулаад зогсохгүй хуулийн цоорхойг ашиглаж өөрийн эзэмшлийн талбайг хэсэгчлээд өөр  компаниуд ашигласаар ирсэн. Ийм учраас  Улсын дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэгийн хөрөнгийн эх үүсвэрийг шалгуулахаар Шүүхийн ерөнхий зөвлөлд болон Авлигатай тэмцэх газарт хандаж байгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж мэдэгдэж байна” гэв.

Э.СОСОРБУРАМ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2018-03-26 202.9.42.57

huuli

Avatar

Зочин 2018-03-26 64.119.16.112

Шүүгч нарын хөрөнгөжсөн байдлыг авч буй цалин болон гэр бүлийнх нь нийт орлоготой харьцуулаад үзэхэд л хууль ёсны орлогоосоо илтэд давсан байдал нүдэн дээр ил байгаа шүү дээ!!! АТГ ийм харьцуулалт хийж огт шалгахгүй юм!!! Эхнэр, нөхрийнхөө нэр дээр компани шиг юмтай, түүгээр халхавчлах санаатай байдаг боловч тэр компанийнх нь орлогыг шүүгчийн цалинтай нь нийлүүлээд тооцоод үзэхэд л илт илүү хөрөнгөжсөн нь гараад ирнэ шдээ!!! АТГ даанч ингэж шалгахыг хүсэхгүй юм даа!!!

Avatar

Зочин 2018-03-26 66.181.186.205

Дээд шүүх луйварчдын үүр уурхай болсон. Дээд шүүхэд их цэвэрлэгээ хийж, зарим анхаарал татсан шүүгчдийн шийдсэн хэргүүдийг тусгайлан шалгах хэрэгтэй. Ялангуяа, дээд шүүхийн иргэний танхимын тэргүүн Сонинбаяр, хуучин тэргүүн Амарсайхан нарын шийдсэн хэргүүдийг шалгахын тулд хохирсон иргэдээс санал гомдол тусгайлан хүлээж авч шийдвэрлэвэл шалгалтын ажил хялбаршина…

Avatar

Зочин 2018-03-26 49.0.219.178

Тэр энхийн цагаан тагтаа царайлсан Лүндэндорж билүү , энээс эхлээд бүгдийг нь шалга . Элбэгээ чиний шүүхийн шинэчлэл энэ үү ? Ард түмэн сэрж бна

Avatar

Зочин 2018-03-26 27.123.212.141

Угаасаа лусын хорлол болцон хүүхэн байлээ үрийн үр үеийн үедээ газар нутгаа зарж идсэнийх нь өр төлөөс төлөгдөөд явна гэж миний зурхайд буулаа

Avatar

Зочин 2018-03-26 64.119.16.85

Авилгач авгай

Avatar

Зочин 2018-03-26 202.21.100.210

Энэ шүүгчийн 2017 оны хөрөнгө оруулагын мэдүүлэгийг нээлттэй гаргаж тавь

Avatar

erees ene shuuh.n ner barisan 2018-03-26 106.130.218.181

avilgachid.g ilruuleh htei…tsag ni irsen bna…mash itgel hariutslaga baih yostoi ajil.g unagaj zevhen amin huv.n erkh ashig bodson shuuh.n ner door ajillad bgaa nehduud.g il gargah htei…hedelmer.n huuliin daguu chadvar.g ni uneldeg unelemj.g mash hatuu shalguuraar egdeg boloh htei…tiim bish bhor huuiin ajild luivarchinguud ikh bii bson bna

Avatar

erees ene shuuh.n ner barisan 2018-03-26 106.130.218.181

avilgachid.g ilruuleh htei…tsag ni irsen bna…mash itgel hariutslaga baih yostoi ajil.g unagaj zevhen amin huv.n erkh ashig bodson shuuh.n ner door ajillad bgaa nehduud.g il gargah htei…hedelmer.n huuliin daguu chadvar.g ni uneldeg unelemj.g mash hatuu shalguuraar egdeg boloh htei…tiim bish bhor huuiin ajild luivarchinguud ikh bii bson bna

Avatar

Зочин 2018-03-26 103.57.93.28

Шүүгч нар мөнгөтэй байх өө

Avatar

Зочин 2018-03-26 202.21.117.230

baliar avgai ve, ard irgediinhee, eh orniihoo tald shiidver gargaaguig bodohod avilgal avsan bh magadlal 200%. shalgulah yostoi

Avatar

Зочин 2018-03-26 202.9.43.34

Атарцэцэг хир хөрөнгөлөг хүн юм бол?

Avatar

Зочин 2018-03-26

Ene neg baliar har hel amtai ard tumen baih yuma zaaval uuriihen tald garah yostoi yumy haasha yum taalagdahgui bol shuuh tsagdaa geel

Avatar

Зочин 2018-03-26 112.72.8.90

Цалинг нь нэмэхээр хахууль авахаа больчихдог нь аль газрын ёс юм бол доо.

Avatar

Зочин 2018-03-26 83.76.167.76

Bayan shuugch nariig neg burchlen herhen bayjsaniig shalgah yostoi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж