Ахлах сургуулийн сурагчид их сургуульд элсэхдээ сонирхсон мэргэжил, байрлал, нэр хүндийг нь харж сургуулиа сонгодог бол Хятадын 18 настай нэгэн сурагч найз бүсгүйтэй болохын тулд Бээжин дэх эмэгтэйчүүдийн улсын их сургуульд элсэх өргөдөл өгсөн гэнэ.
Тэрбээр энэ сургуулийг сонгосон гол шалтгааныг “найз охинтой болохын тулд” хэмээн тодорхойлсон ажээ. Хятадын эмэгтэйчүүдийн улсын их сургууль жилд дор хаяж нэг эрэгтэй оюутан элсүүлдэг журамтай гэнэ.
Хятад бол нэг хүүхэд бодлого болон бүсгүй хүүхдээс илүү бүстэй хүүхэдтэй болохыг илүүд үздэг уламжлалтай холбоотойгоор хүн амын дундах хүйсийн харьцаа алдагдаж, тулгамдсан асуудал болсон улс ажээ. Хятад 2015 онд нэг хүүхэд бодлогодоо өөрчлөлт оруулсан хэдий ч зарим алслагдсан хөдөө тосгон сууринд хөвгүүдийн тоо 130 байхад охид 100 байх жишээтэй.
Хятадын эмэгтэйчүүдийн улсын их сургуульд элсэх хүсэлт гаргасан 18 настай залуу ярилцлагын үеэр “Эмэгтэйчүүдийн их сургуульд олон охид суралцдаг учраас найз охинтой болох хэцүү биш гэж бодож байна” хэмээн ярьжээ. Гэвч залуугийн гэр бүлийнхэн түүний шийдвэртэй санал нэгдэхгүй байгаа гэнэ.
Хэдийгээр тус их сургууль жилд нэг л эрэгтэй оюутан элсүүлдэг, хатуу шалгууртай боловч залуу ярилцлагын үе шатыг амжилттай давсан гэнэ. Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбооны шийдвэрээр анх байгуулагдсан тус их сургууль жилд 1500 орчим оюутан шинээр элсүүлдэг юм байна.
Эх сурвалж: South China Morning Post
Хотын залуу 2018-03-26 43.228.131.110
Азтай азарган тахиа юу энэ чинь. 80 аад онд Анагаахад сураад эхнэргүй төгсвөл шараа польд сураад нөхөргүй төгсвөл шараа гэдэг байж билээ. Тэр үед анагаах цөөхөн эрэгтэй оюутантай поль цөөхөн охидуудтай байж билээ. Одоо ч хамаагүй болсон юм билээ.
Зочин 2018-03-26 182.160.37.45
surguulid orj avaad bujignuulj ogohndee ene bandi. surguulid oroh togsoh ni gol zorilgo bish gene.
Paвcaл 2018-03-26 174.216.6.245
Азтай азарган тахиа шүү
Зочин 2018-03-26 66.181.191.141
Азарган боевик боорно гээч