“Петровис” группээс “Аялалд гаръя” хөтөлбөрийн хүрээнд 30 хэрэглэгчийг Япон оронд аялуулах урамшуулал зарлажээ. Аян өнөөдрөөс /2018.03.26/ эхэлсэн тухай мэдээлэл өглөө.
Тус компаниас өнгөрсөн онд “Замд гаръя” урамшуулалт хөтөлбөрийг гурван үе шаттайгаар зохион байгуулж, нийт 12 автомашины эздийг тодруулж байсан. Тэгвэл энэ удаа “Аялалд гаръя” хөтөлбөрийг эхлүүлж, 20 мянган төгрөгөөр Япон орон руу аялах боломжийг 30 хэрэглэгчдэд олгохоор болжээ. “Аялалд гаръя” хөтөлбөр гуравдугаар сарын 26-аас тавдугаар сарын 31-ний хооронд хоёр сар үргэлжлэх гэнэ.
“Петровис” группийн Бизнес хөгжлийн менежер Б.Лхагва-Од хэлэхдээ ‘Япон улс руу 20 мянган төгрөгөөр аялах боломжийг манай компани олгож байна. “Замд гаръя” урамшуулалт хөтөлбөр амжилттай дуусаж, ээлжит урамшуулал болох ‘Аялалд гаръя’ хөтөлбөр өнөөдрөөс эхэллээ. Хэрэглэгчид 20 мянган төгрөгөөс дээш худалдан авалт хийгээд НӨАТУС-ын баримт дээр байх 10 оронтой Redpoint-оо гурван аргаар бүртгүүлэх боломжтой. Нэгдүгээрт www.redpoint.mn сайтаар орж, redpoint код оруулах хэсгээр, хоёрдугаарт redpoint аппликэйшнээр, гуравдугаарт апп болон вэбээр бүртгүүлэх боломжгүй бол 130360 тусгай дугаарт 10 оронтой redpoint-оо мессежээр бүртгүүлнэ. Аялал 4 шөнө, 5 өдөрт багтсан бөгөөд Японы Токио, Нагоя хотоор аялж, мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын башёг үзэх боломж олгож байна’ гэлээ.
Хоёр сарын хугацаанд зарласан “Замд гаръя” хөтөлбөрийн Япон руу аялах эрхийн эздийг зургадугаар сарын 3-ны өдрийн 18:00 цагаас ‘Боловсрол’ телевизээр шууд нэвтрүүлгээр тодруулах юм байна. Мөн урамшуулалт хөтөлбөртэй холбоотой мэдээллийг www.petrovis.mn вэбсайтаас авах боломжтой аж.
Ч.БОЛОР
Зочин 2018-03-26 159.203.15.11
Aylaad baijee ho
111 2018-03-26 182.160.37.253
muu umhii har novshnuud bitgii hudlaa s*** atsnuudaa ta nart ahij tegj orlogo oruulaad bhuu hutsna daa ahij taqnaihaas hezee uilchluulehgui
Больж үз 2018-03-26 202.72.245.220
БИД МӨНГИЙ НЬ ТӨЛЖ ТАНАЙ ХАМААТАН ХАМСААТНУУД ЖААПААНД АЯЛАХ ЮМ БИЗ ДЭЭ,
Зочин 2018-03-26 64.119.23.248
МАШИН ӨГСИЙМУУ??? Би мэдээгүй ш дээ. За хө япон явнаа.
Зочин 2018-03-26 103.10.22.78
Хогийн петровис зайлаа цаашаа. Тийм л юм бол одоо бензинээ нийлүүлэхээ зогсоогооч
bolor 2018-03-26 202.9.40.147
петровис хэрэглэгчээ татах гэж бга боловч цагаа тулахад яг аялуулах уу.худлаа биз дээ.хэзээ л ахд түмэнд хайртай блаа.тийм л сүрхий бсан юм бол анхнаасаа хайртай бхгүй яасийн
а 2018-03-26 203.169.48.146
Уг нь нилээн олон машин л хүмүүст өгөөд байсан шдээ
zochin 2018-03-26 66.181.160.108
aylulah l bailguidee, iimerhuu ayan zarlasan gazar bolgon ah duugee ywulna gj yu bhawdee, huswel ene ayant ayangyi ywah l blgui. Odoo iim hardaltaa bolimoor ymdoo. Azt neg ni aylah l blgui