Египетийн ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.03.26-нд нийтлэгдсэн

Египетийн ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ

Египетийн ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ

Египетийн ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр (2018.03.26) эхэллээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт гурав хоног үргэлжлэх аж. Сөрөг хүчний намын олон нэр дэвшигчид нэрээ татсан учраас одоогийн ерөнхийлөгч Абдул Фаттах аль-Сисиг ялах магадлалтайд тооцож байна. Абдул Фаттах аль-Сисигийн цорын ганц өрсөлдөгч нь төвийг сахигч улстөрч, олны төдийлөн танил бус Муса Мустафа Муса ажээ. Тэрбээр бас одоогийн ерөнхийлөгчийг дэмжигчдийн нэг гэнэ.

84 сая хүн амтай, Арабын ертөнцийн томоохон улс орнуудын нэг Египет орчин үеийн Ойрх Дорнодын улс төрд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж ирсэн юм.

Египетийн ерөнхийлөгчийн сонгуульд долоон гишүүн нэрээ дэвшүүлсэн боловч удалгүй нэрээ татсан байна. Тэдний дунд хүний эрхийн хуульч Халид Али, ерөнхий сайд асан Ахмад Шафик нар байжээ. Мөн Египетийн армийн командлагч асан Сами Анан өнгөрсөн нэгдүгээр сард ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээ мэдэгдсэнийхээ дараа баривчлагдсан билээ. Сама Анан ерөнхийлөгчийн хамгийн хүчтэй өрсөлдөгчид тооцогдож байсан юм. Египетийн нийслэл Каир хотын гудамжаар сонгогчдыг саналаа өгөхийг уриалсан “Өөдрөг байж, сонгуулиа өгөөрэй” хэмээх лоозонтой автобус явж байгаа гэнэ.

Сөрөг хүчний намын зарим гишүүд сонгуулийг бойкотлохыг уриалсан боловч Сисигийн кампанит ажлын төлөөлөгч мэдэгдэхдээ хэнийг ч сонгуульд өрсөлдөхөд саад болоогүй гэж мэдэгдсэн.

Каир хотын удирдлагууд чанга яригчтай автобустай явж, сонгогчдыг саналаа өгөхийг уриалж байгаа гэнэ. Египетийн одоогийн ерөнхийлөгч Сиси 2013 онд цэргийн эргэлт явуулж, ерөнхийлөгч асан Мухаммед Мурсиг түлхэн унагаснаас хойш энэ улсыг удирдаж байгаа билээ.  Тэрбээр 2014 оны ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан юм.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж