МАН, АН хоёрыг татан буулгах хүсэлтийг УДШ-д тавина

Хуучирсан мэдээ: 2018.03.26-нд нийтлэгдсэн

МАН, АН хоёрыг татан буулгах хүсэлтийг УДШ-д тавина

МАН, АН хоёрыг татан буулгах хүсэлтийг УДШ-д тавина

Иргэний зориг ногоон намаас өнөөдөр /2018.03.26/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга С.Батбаатар ‘Монголын нийт газар нутгийн 30 гаруй хувь лиценз хэлбэрээр олгогдож, наймаалагдаад байна. Үүнд өнгөрсөн 28 жилийн хугацаанд төр барьж байсан МАН, Ардчилсан нам буруутай. Хуулиар энэ хоёр нам татан буугдах үндэслэлтэй болоод байна. Тиймээс МАН, Ардчилсан нам хоёрыг татан буулгах хүсэлтийг Улсын Дээд шүүхэд гаргана. Бусад намууд ч хариуцлага хүлээх ёстой. Намууд ашиг сонирхол, эрх мэдэл дээр нэгдэж байгаа нь татан буулгах гол үндэслэл болж байгаа. Ерөнхийлөгчийг улс төрийн намуудыг татан буулгах хуулийг санаачлахыг шаардаж байна. Энэ хууль батлагдаад гараад ирвэл манай нам хамгийн түрүүнд татан буугдахаа зарлана. Энэ асуудлаар ирэх дөрөвдүгээр сарын 2-5-нд Сүхбаатарын талбай дээр иргэдийн санал хүсэлт, гарын үсгийг цуглуулна. Мөн хаврын чуулган нээлтээ хийх өдөр буюу дөрөвдүгээр сарын 5-нд Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулна” гэж мэдэгдлээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж