Өнгөрсөн баасан гаригт Францын Треб хотод гурван хүний амийг хөнөөж, супермаркетад хүн барьцаалсан гэмт этгээдийг буудан хөнөөж, өөрөө хүнд шархадсан цагдаагийн офицер Арно Белтрам эмнэлэгт нас барсан байна. Өөрийгөө Исламын жихад хэмээн тодорхойлсон гэмт этгээдийг хөнөөж, амиа алдсан цагдаагийн офицерын талаар твиттерт цагаа олоогүй зүйл бичсэн Францын зүүний намын гишүүн асан Степани Пуссиэрийг баривчилсан байна. Тэрбээр твиттер хуудсандаа “Треб хотын цагдаагийн ажилтан амиа алдаж, Ерөнхийлөгч Эммануэль Макроныг дэмжигчдийн тоо нэгээр буурчээ” хэмээн бичсэн нь олон нийтийн эгдүүцэл дургүйцлийг төрүүлжээ. Францын хэвлэлүүд түүнийг аллага хядлагыг зөвтгөснийх нь төлөө шүүхэд өгөх хэрэгтэй гэж бичиж байна. Энэ явдлын дараа Пуссиер твиттер хуудсаа устгасан ажээ.
Цагдаагийн офицер Арно Белтрам буутай этгээд супермаркетад хүмүүс барьцаалах үеэр өөрийгөө барьцаанд байсан нэгэн эмэгтэйгээр солих санал тавьж, дотогш нэвтрэхдээ гэмт этгээдийг буудсан билээ. Францад алан хядлагыг зөвтгөж, өмөөрсөн хэрэгт дээд тал нь долоон жил хорих ял оноохоос гадна 100,000 еврогийн торгууль ноогдуулдаг байна.
Эх сурвалж: BBC