Дундад зууны эмэгтэйн авсан доторх төрөлтийг тайлбарлав | News.MN

Дундад зууны эмэгтэйн авсан доторх төрөлтийг тайлбарлав

Хуучирсан мэдээ: 2018.03.26-нд нийтлэгдсэн

Дундад зууны эмэгтэйн авсан доторх төрөлтийг тайлбарлав

Дундад зууны эмэгтэйн авсан доторх төрөлтийг тайлбарлав

Дундад зууны Италид тархины хагалгааны улмаас нас барсан бүсгүйг оршуулсны  дараа хүүхэд нь  төрснийг археологийн олдвороос нь эрдэмтэд тогтоосон байна. Энэхүү хачирхалтай тохиолдлыг эрдэмтэд авсан доторх төрөлт гэж нэрлэжээ. Эрдэмтэд үүнийг хүн нас барсны дараа бие махбодь үхжих үйл явц явагдахад  хий  хуримтлагддагтай холбон тайлбарлажээ.

Италийн Феррара, Болонья хотын их сургуулийн эрдэмтэд 2010 онд Болоньягийн Имола хэмээх газраас олдсон дундад зууны үеийн эмэгтэй шарилыг задлан шинжилж, ийм дүгнэлтэд хүрчээ. Бүсгүйг МЭ 600-700 оны хооронд амьдарч байсан гэж таамаглаж байна. Бүсгүйн шарилыг олох үед хоёр хөлийн нь завсар дөнгөж төрсөн нярайн гавал, араг яс олдсон нь археологичдын анхаарлыг татсан юм. Нярайн хөлийн араг яс нь бүсгүйн аарцагны ясны дотор талд байрласан байсан нь энэ үйл явцыг тайлбарлаж буй мэт байжээ.  Мөн бүсгүйн гавлын ясанд таван мм нүх гарсан байсан нь түүнд тархины хагалгаа хийснийг гэрчилжээ. Дундад зууны үед Европт жирэмслэлтээс үүдэлтэй цусны даралт ихсэх үед ийм хагалгаа хийдэг байсан гэнэ.

Эрдэмтэд бүсгүйг тархины хагалгаанд орсноос хойш нэг долоо хоног орчмын дараа нас барсныг тогтоосон байна.

Эх сурвалж: Russia Today

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Pinky 2018-03-26 103.229.120.191

Dundad zuun NTU600-700 on uym .

Avatar

pkxny 2018-03-26 203.91.118.180

солиорсон шинжлэх ухаан гэж энэ дээ,

Avatar

Paвcaл 2018-03-26 174.216.6.245

Барууны түүхчид Баруун Ромын эзэнт гүрэн мөхсөн МЭ 476 оны 9 сарын 4-ний өдрийг дундад зууны эхний өдөр буюу боолын нийгэм задралын өдөр гэж тооцдог. Харин энэ мэдээнд тархийг нь цоо цохидог бас л хатуу анагаах ухаан байж шүү. Харин хөөрхий нялх үр л өрөвдмөөр байна даа.

Avatar

хаха 2018-03-26 43.242.242.147

Дундад зуун гэдэг нь харанхуй үе дөнгөж дууссан 1020-иод оноос Сэргэн мандлын үе эхэлсэн 1490 он хүртэлх үеийг хэлдэг, хуучин номын худалдаагаар жаахан яв аа…

Avatar

Зочин 2018-03-26 77.172.23.29

Dundad zuun gedeg ni Romiin ezen ulsiin unalt ME 476 onoos buyu V zuunaas XV zuun sergen mandaltiin uyeiin ehlel hurtehi hugatsaag helne ee.

Avatar

Зочин 2018-03-26 59.153.87.18

МЭ 600-700 оны үе гэх юм, дунд зууны үе гэх юм аль нь юм бэ солиоруулаад хаячих юм

Avatar

2018-03-26 27.123.212.138

МЭ 600-700 он bol dundad zuun

Avatar

Ннн 2018-03-26 27.123.214.110

НТ 600-700 он бол Түрүү Дундад зуун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж