Дундад зууны эмэгтэйн авсан доторх төрөлтийг тайлбарлав

Хуучирсан мэдээ: 2018.03.26-нд нийтлэгдсэн

Дундад зууны эмэгтэйн авсан доторх төрөлтийг тайлбарлав

Дундад зууны эмэгтэйн авсан доторх төрөлтийг тайлбарлав

Дундад зууны Италид тархины хагалгааны улмаас нас барсан бүсгүйг оршуулсны  дараа хүүхэд нь  төрснийг археологийн олдвороос нь эрдэмтэд тогтоосон байна. Энэхүү хачирхалтай тохиолдлыг эрдэмтэд авсан доторх төрөлт гэж нэрлэжээ. Эрдэмтэд үүнийг хүн нас барсны дараа бие махбодь үхжих үйл явц явагдахад  хий  хуримтлагддагтай холбон тайлбарлажээ.

Италийн Феррара, Болонья хотын их сургуулийн эрдэмтэд 2010 онд Болоньягийн Имола хэмээх газраас олдсон дундад зууны үеийн эмэгтэй шарилыг задлан шинжилж, ийм дүгнэлтэд хүрчээ. Бүсгүйг МЭ 600-700 оны хооронд амьдарч байсан гэж таамаглаж байна. Бүсгүйн шарилыг олох үед хоёр хөлийн нь завсар дөнгөж төрсөн нярайн гавал, араг яс олдсон нь археологичдын анхаарлыг татсан юм. Нярайн хөлийн араг яс нь бүсгүйн аарцагны ясны дотор талд байрласан байсан нь энэ үйл явцыг тайлбарлаж буй мэт байжээ.  Мөн бүсгүйн гавлын ясанд таван мм нүх гарсан байсан нь түүнд тархины хагалгаа хийснийг гэрчилжээ. Дундад зууны үед Европт жирэмслэлтээс үүдэлтэй цусны даралт ихсэх үед ийм хагалгаа хийдэг байсан гэнэ.

Эрдэмтэд бүсгүйг тархины хагалгаанд орсноос хойш нэг долоо хоног орчмын дараа нас барсныг тогтоосон байна.

Эх сурвалж: Russia Today

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж