Жо Байден Хятадад айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Жо Байден Хятадад айлчилж байна

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байден тус улсын “толгойны өвчин” болоод байсан өрийн асуудал болоод түүнээс үүдэн гарсан зах зээлийн донсолгооны араас эдийн засагтаа анхаарал хандуулахаар Хятад улсыг зорьжээ. Хятад улс нь АНУ-ын томоохон зээлдүүлэгчдийн нэг бөгөөд одоогийн байдлаар нэг их наяд ам.долларыг АНУ-д зээлжээ. Харин энэ үед Хятадын зүгээс АНУ-ыг төсвийн алдагдлаа бууруулахын төлөө улам их хүчин чармайлт гаргахыг уриалаад байгаа. Албаны эх сурвалжуудын мэдээлснээр ноён Байден Конгрессоор батлуулсан алдагдлыг бууруулах нарийн төлөвлөсөн арга замуудыг Хятадын талд танилцуулж, харьцангуй эрүүлжсэн дэлхийн эдийн засагт хоёр улсын харилцан ашиг сонирхлыг нэмэгдүүлэх арга замуудын талаар Хятадын талтай санал солилцох ажээ.

Энэ удаагийн айлчлалын үеэр АНУ-ын дэд Ерөнхийлөгч “Standard & Poor” тус улсын өрийн зэрэглэлийг бууруулсныг үл харгалзан Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа эдийн засгийн зөв бодлого боловсруулж, амжилттай хэрэгжүүлж чадна гэдгийг Хятадын талд батлан илэрхийлэх бололтой. Америкийн зүгээс хиймлээр чангаруулсанд тооцогдож байгаа Хятадын мөнгөн тэмдэгтийн асуудалд болон Бээжингийн зүгээс батлан хамгаалахын салбарын зардлыг огцом нэмэгдүүлж байгаа асуудлуудад санаа түгшиж байна. Сүүлийн саруудад Хятадын зүгээс удаа дараа кибер халдлагууд гарах болсны зэрэгцээ хүний эрхийн болоод Түвдийн асуудал угжирч, хүндрэх төлөвтэй байна.

Обамагийн засаг захиргаа Хятадын шинэ үеийн удирдлагуудтай харилцаагаа бэхжүүлэх арга замуудыг эрэлхийлж байгаа энэ үед ноён Байден Ши Жинпинийн урилгаар Хятадад айлчилж байгаа ба тэрбээр Азийн бүс нутагт хийж буй айлчлалынхаа хүрээнд Хятад төдийгүй Япон, Монгол зэрэг улсуудад айлчлах юм.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж