Энэ удаагийн айлчлалын үеэр АНУ-ын дэд Ерөнхийлөгч “Standard & Poor” тус улсын өрийн зэрэглэлийг бууруулсныг үл харгалзан Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа эдийн засгийн зөв бодлого боловсруулж, амжилттай хэрэгжүүлж чадна гэдгийг Хятадын талд батлан илэрхийлэх бололтой. Америкийн зүгээс хиймлээр чангаруулсанд тооцогдож байгаа Хятадын мөнгөн тэмдэгтийн асуудалд болон Бээжингийн зүгээс батлан хамгаалахын салбарын зардлыг огцом нэмэгдүүлж байгаа асуудлуудад санаа түгшиж байна. Сүүлийн саруудад Хятадын зүгээс удаа дараа кибер халдлагууд гарах болсны зэрэгцээ хүний эрхийн болоод Түвдийн асуудал угжирч, хүндрэх төлөвтэй байна.
Обамагийн засаг захиргаа Хятадын шинэ үеийн удирдлагуудтай харилцаагаа бэхжүүлэх арга замуудыг эрэлхийлж байгаа энэ үед ноён Байден Ши Жинпинийн урилгаар Хятадад айлчилж байгаа ба тэрбээр Азийн бүс нутагт хийж буй айлчлалынхаа хүрээнд Хятад төдийгүй Япон, Монгол зэрэг улсуудад айлчлах юм.