"Voice" шоуны халз тулааны салхийг хагалсан оролцогчид

Хуучирсан мэдээ: 2018.03.26-нд нийтлэгдсэн

"Voice" шоуны халз тулааны салхийг хагалсан оролцогчид

"Voice" шоуны халз тулааны салхийг хагалсан оролцогчид

“The Voice of Mongolia’ шоу нэвтрүүлгийн хоёрдугаар хагас шигшээ буюу ‘The Battle’-ын үе өчигдөр /2018.03.26/ эхэллээ.

Хагас тулааны шатанд шүүгч бүр өөрсдийн багийн 16 оролцогчийг хоёр, хоёроор нь оноолт тааруулж тэдэнд хамгийн сайн зохицох дуунуудыг сонгож өгснөөр тулаан эхэллээ. Багийг удирдаж байгаа шүүгчийн сонголтоор хамгийн сайн дуулсан нэг оролцогч шоуг цааш үргэлжлүүлэх боломжтой болох юм.

Шоуны эхэнд Д.Отгонбаяр  шүүгчийн багийн  оролцогчид болох Г.Мөнх-Эрдэнэ, А.Наранчимэг нар дуулсан. Д.Отгонбаяр  шүүгч оролцогчдодоо Nirvana ‘Have You Ever Seen The Rain ‘дууг сонгож өгсөн юм. Шүүгчийн  зүгээс тайзан дээр бие биеийгээ ялахын  тулд илүү чанга орилох, илүү их нот дуугарах, ерөөсөө илүү юм хэрэггүй гэж зөвлөж байлаа. Шүүгчийн сонголтоор Г.Мөнх-Эрдэнэ шоуг цааш үргэлжлүүлэх буюу  шууд тоглолтод оролцохоор болсон юм.

Д.Болд шүүгчийн багаас Я.Баяржаргал болон Л.Насанбуян  нар шүүгчийн багийн анхдагч оролцогчид байлаа. Шүүгчийн зүгээс “Дуучин болохын хувьд дээр үеийн сор болсон дууг дуулж чаддаг байх хэрэгтэй. Хойч үедээ  алтан үеийн дууг өвлүүлж үлдээх үйлийг бид хийх хэрэгтэй. Тийм учраас оролцогчдодоо дуучин Л.Нандинцэцэг агсны дуу болох “Анхны хайр” дууг сонгосон. Шинэ үеийн залууст энэ дууг яаж өөр маягаар, өөрчилж дуулж чадах вэ гэдгийг харуулахыг хүссэн” гэж  байв. Я.Баяржаргал, Л.Насанбуян нарын  хувьд бусад оролцогчдыг бодвол илүү олон  тайзан дээр гараад үзсэн туршлагатай юм.  Ийн шүүгчийн сонголтоор оролцогч Л.Насанбуян шоуг цааш үргэлжлүүлэхээр боллоо.

С.Ононбат шүүгчийн багаас Б.Өсөхбаяр,П.Ариунчимэг  нар хоорондоо халз үзэхээр болсон юм. Шүүгчийн сонгож өгсөн дуу бол A Great Big World& Christina Aguilera “ Say Something”дуу байв. Харин шүүгчийн шийдвэрээр Б.Өсөхбаяр шоуг цааш үргэлжлүүлэхээр болсон юм.

Гал цог, эрч хүчтэй Д.Уламбаяр буюу Ука шүүгчийн багийн оролцогчид тайзыг доргиосон юм. Тэдгээр оролцогчид бол А.Заяа,Ч.Маралгоо нар юм. Шүүгчийн зүгээс оролцогчдод Iggy Azalea& Rita Ora “Black Widow” дууг сонгожээ. Энэ дуу мэдээж дээрх оролцогчдод яг тохирсон дуу байна гэж бусад шүүгчдээс магтаал сайшаал харамгүй  авсан. Үүгээр Ука хэр сайн продюсер вэ гэдгээ  жинхэнэ утгаар нь харуулаад амжлаа. Түүний хувьд өөрийн стиль имижийг залуусын дунд брэнд болгож чадсан. Харин энэ удаад оролцогчдодоо ч мөн өөрсдийнх нь брэндийг бий болгож өгч чадлаа. Шүүгчийн сонголтоор А.Заяа шоуг цааш үргэлжлүүлэхээр болсон юм.

Д.Отгонбаяр шүүгчийн багаас Э.Занданшагай болон Б.Эрдэнэжаргал  нар хоорондоо өрсөлдөхөөр болсон юм. Шүүгчийн зүгээс оролцогчдодоо “Номин талст” хамтлагийн Дурлаж бичсэн шүлэг  дууг сонгожээ. Шоуг цааш Э.Занданшагай үргэлжлүүлэхээр болсон юм.

Д.Болд шүүгчийн багаас өрсөлдөх хоёр дах оролцогчид бол Б.Сайнбилэг, Н.Баярчимэг нар юм. Тэд  хүн бүхний мэдэх супер хит болох дуучин Adele “Hello”  дууг дууллаа. Оролцогч Б.Сайнбилэг  бэлтгэлийн үеэр  дууны  сонголтод  итгэлгүй байгаа гэдгээ хэлж байв. Ийн халз тулааны тайзан дээр эрэгтэй, эмэгтэй хоолой хослон дуулсан Hello дууны хувилбар тун ч содон байсан юм. Эцсийн мөчид  Д.Болд шүүгч  Б.Сайнбилэгийг авч үлдсэнээр шоуг цааш үргэлжлүүлэхээр болов.

С.Ононбат шүүгч өмнөх шатанд уянгалаг дуу хоолойгоороо үзэгчдийг уяраасан оролцогчид болох Б.Хулан болон Д.Охинтэнгэр нарыг халз тулалдуулахаар сонгожээ.Тэдний хувьд Jessie J &Ariana Grande & Nicki Minaj нарын хамтран дуулсан ‘Bang Bang” дууг дуулсан юм. Үзүүлбэрийн хувьд  дэглэлт сайтай, сайн үзүүлбэр болсон ч дууны хуваарилалт энэ тэнцүү биш байсан гэж сэтгэгдлээ илэрхийлэх үзэгчид ч олон байв.Харин С.Ононбат шүүгчийн хувьд оролцогч Д.Охинтэнгэрийг сонгосон юм.

Харин хамгийн сүүлийн оролцогчид бол Ука шүүгчийн багийн гишүүд болох Б.Өлзийсайхан болон Э.Буянгэрэл нар  юм. Тэдний хувьд Nirvana хамтлагийн ‘Where Did You Sleep Last Night’ дууллаа.Түүний оролцогчид өөртөө итгэлтэй, өөрсдөдөө зохисон, өөрсдийгөө задалж гайхалтай үзүүлбэр үзүүлж жинхэнэ шоуг үзүүлж чадсан юм. Сүүлийн мөчид Ука шүүгч оролцогч Э.Буянгэрэлийг сонголоо.

Бид дараагийн шатанд бусад оролцогчдыг  ямар үзүүлбэр үзүүлэхийг хүлээх л үлдлээ.

Э.Бурам

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж