2018 оныг Хятад, Канадын аяллын жил болгов

Хуучирсан мэдээ: 2018.03.26-нд нийтлэгдсэн

2018 оныг Хятад, Канадын аяллын жил болгов

2018 оныг Хятад, Канадын аяллын жил болгов

“Хятад-Канадын аялал жуулчлалын жил” ёслолын нээлт Канадын Торонто хотод энэ сарын 21-нд боллоо. Нээлтийн арга хэмжээнд хоёр орны Засгийн газрын албан тушаалтан болон янз бүрийн хүрээллийн төлөөлөл 1000 гаруй хүн оролцсон байна. Ийнхүү Хятад, Канад улс 2018 оныг аялал жуулчлалын жил болгон зарлажээ. Энэ хүрээнд жилийн хугацаанд үзэсгэлэн, хөгжим, жүжгийн тоглолт зэрэг урлаг соёлын олон арга хэмжээ зохион байгуулагдах аж. Түүнчлэн 2018 оны төгсгөлөөр аялал жуулчлалын жилийн хаалтын ёслолын үйл ажиллагааг Хятадын нийслэл Бээжин хотноо хийх гэнэ.

Хятад нь өнөөдрийн байдлаар Канадын аялал жуулчлалын салбарын хоёр дахь том эх сурвалж юм. Өнгөрсөн жилийн есдүгээр сараас хойш л гэхэд Канад Хятадын Наньжин, Чэндү, Ханжоу, Жинань, Үхань, Куньмин, Шэньян зэрэг хотод Визний мэдүүлгийн төв байгуулж, Хятад иргэд Канадад аялахад илүү хялбар болгожээ.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж