Гүний худгийг бүртгэлжүүлж байна | News.MN

Гүний худгийг бүртгэлжүүлж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.26-нд нийтлэгдсэн

Гүний худгийг бүртгэлжүүлж байна

Гүний худгийг бүртгэлжүүлж байна

Усны тухай хуулийн 7.3-т заасны дагуу 2018 оны есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нийслэлийн нутаг дэвгэрийн хэмжээнд өөрийн эх үүсвэр буюу өрөмдмөл худгаас ус авч ашигладаг иргэн аж ахуйн нэгж байгууллагын худгийг бүртгэлд хамруулж бичиг баримтжуулан, усны мэдээллийн санд оруулах ажлыг нийслэлд эхлүүд байна. Иймд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил газар дээрээ өрөмдөж гаргасан худгуудыг энэ оны есдүгээр сарын 15-ны өдрийн дотор нийслэлийн Байгаль орчны газарт бүртгүүлж бичиг баримтжуулан, усны мэдээллийн санд оруулан хамтран ажиллана уу.

2018 оны есдүгээр сарын 15-ны дотор гүний худгаа ирж бүртгүүлэн мэдээллийн санд хамруулаагүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад Усны тухай хуулийн дагуу хариуцлага тооцож гүний худгийг битүүмжлэхийг мэдэгдье гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-26 64.119.17.43

Урьд нь бүртгүүлсэн худгийг яах вэ? Дахин бүртгүүлэх үү?

Avatar

zochin 2018-03-26 124.158.113.11

tsakhimaar byrtgevel deergyi yu? 103.26.194.106 zyv sanal khelsen baina !

Avatar

иргэн 2018-03-26 103.26.194.106

Цахимаар бүртгүүлж болдоггүй юм уу? Очиж бүртгүүлнэ гэхээр оочер дугаар, хүлээлгэ гээд бөөн чирэгдэл болох байх даа?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж