Каталоны экс лидерийг баривчилсныг эсэргүүцсэн иргэд жагсав | News.MN

Каталоны экс лидерийг баривчилсныг эсэргүүцсэн иргэд жагсав

Хуучирсан мэдээ: 2018.03.26-нд нийтлэгдсэн

Каталоны экс лидерийг баривчилсныг эсэргүүцсэн иргэд жагсав

Каталоны экс лидерийг баривчилсныг эсэргүүцсэн иргэд жагсав

Каталоны ерөнхийлөгч асан, тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Карлес Пуждемоныг өчигдөр өглөө Германд баривчилсны дараа уурсаж, хилэгнэсэн каталанчууд Барселон, Каталон зэрэг хот, мужуудад эсэргүүцэн, жагсчээ.

Барселон дахь Испанийн төв засгийн газрын төлөөлөгчдийн ордны гадна жагссан жагсагчдыг тараахын тулд цагдаа нар бороохой ашиглаж, хий буудсанаас болж тэдний хооронд мөргөлдөөн болсон байна. Хилэгнэсэн олон цагдаа нар руу муудсан өндөг, ундааны сав шидэлж байжээ.  Мөргөлдөөний үеэр 79 хүн гэмтэж бэртсэнээс 13 нь цагдаагийн ажилтнууд байсан гэнэ.  Мөн Каталонд болсон жагсаалын үеэр найман хүн гэмтэж бэртсэн мэдээ ирсэн байна.

Энэ үеэр Жирона хотод мөн олон зуун каталанчууд  “Эрх чөлөө” хэмээн бичсэн лоозон барьж жагсчээ. Испанийн каталанчуудыг хамарсан нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөний улмаас Каталоны парламентын спикер Рожер Торрент мужийн телевизээр мэдэгдэл хийж, олон нийтэд “Би Каталоны ард түмэн асуудлыг урьдын адил тайван замаар шийднэ гэдэгт эргэлзэхгүй  байна” хэмээн уриалжээ.

Испанийн дээд шүүхийн шийдвэрийн дагуу Европын холбоо Каталоны ерөнхийлөгч асан Карлес Пуждемоныг баривчлах тогтоол гаргажээ.  Пуждемоныг олон нийтийг хамарсан бослого хөдөлгөөн, үймээн самуун дэгдээсэн хэмээн буруутгаж байгаа юм. Карлес Пуждемон өнгөрсөн жил Каталоныг Испаниас тусгаар тогтнох асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулсан боловч Испанийн шүүх санал хураалтын дүнг хүчин төгөлдөр бус гэж үзсэн билээ.  Карлес Пуждемонд 25 жил шоронд хорих ял төлөвлөж байгаа юм байна.

Эх сурвалж: Russia Today

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-26 59.153.113.134

ЕХ гэж огт ардчилалгүй байгууллага болохыг харууллаа. Каталончууд тусгаар тогтнох эрхтэй.

Avatar

Зочин 2018-03-26 202.179.25.74

Каталоны үндэстэн тусгаар тогтнох эрхтэй.

Avatar

РАВДАН 2018-03-26 66.181.160.108

ОДОО КАТАЛОНЧУУД ЛИДЕРТЭЙ БОЛЛОО! ҮХЧИХВЭЛ БӨӨРРР САЙНСАН!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж