Хүүхдийн цүнхэнд түгшүүр зарлах цаг болжээ. Сүржигнэж, хийрхэж байгаа зүйл огт биш. Энхрий бяцхан үрсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа болохоор түгшүүр зарлахаас өөр арга алга. Бидний хэнэггүй байдлаас болж үр хүүхдүүд минь өвчтэй нэгэн болж байна. Эмнэлгүүдэд нуруу нь мурийсан, нэг мөр нь унжсан, хөдөлгөөн нь саарч, өсөлт нь зогссон, биеийн хэлбэр галбир нь алдагдсан, үргэлж газар ширтэж, бөгтийж явдаг олон хүүхэд хандаж байна. Жижигхэн бие нь яаж дааж байгаа юм бол гэмээр ахадсан том цүнхтэй хүүхдүүд ерөнхий боловсролын дунд сургуулиар холхиж байна. Хэн ч үүнийг анхаарч өнөөдрийг хүртэл ямар нэгэн дорвитой арга хэмжээ аваагүй. Эмч мэргэжилтнүүд
“Хүүхдэдээ хүнд цүнх битгий үүрүүл. Эрүүл мэндэд нь асар хортой. Биед нь таарсан жижиг цүнх авч өг. Өдөр болгон хичээлийн хуваарийн дагуу ном дэвтрийг нь хамтдаа ялгаж бай. Хичээлд нь шаардлагатай ном, дэвтэр, харандаанаас өөр зүйл цүнхэнд нь битгий байлга”
гэж зөвлөсөөр байгаа. Гэтэл эцэг, эхчүүд үүнийг огт тоохгүйн дээр зарим нь мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрсөөр байгаа нь хамгийн их аюул дагуулж байгаа юм. Эцэг, эхчүүдийн хэнэггүй нь дэндсэн энэ байдлаас болж хэчнээн хүүхэд нурууны өвчтэй, өсөлт нь удааширч, тулгуур хөдөлгөөний систем болон биеийн галбирт асуудал үүсэж, хөлийн ул хавтгай болох, мөрний хэлбэр өөрчлөгдсөн байгааг хэлэх аргагүй болжээ. Учир нь, энэ анхаарал татсан асуудлыг эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг нягтлан судалсан судалгаа байхгүй байна. Эмч мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар хүүхэд цүнх, үүргэвчиндээ түүртэн байнга бөгтийж явбал хараа, зүрхний үйл ажиллагаа, дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаа алдагддаг гэнэ. Үүнээс болж хүүхдийн толгой өвдөж, ядарч, толгой нь эргэж, нуруу нь байнга өвддөг болж байгааг онцлон хэлж байв.
Хүүхдүүд 4.5-5 кг цүнх үүрч байна
Саяхан нийслэлийн Эрүүл мэндийн газар холбогдох албадтай хамтран хүүхдүүдийн цүнхийг жинлэж үзжээ.
Зургаан настай сурагчдын цүнхийг жинлэж үзэхэд ихэнх нь 4.5-5 килограмм цүнх, дэвтэр, ном үүрч байсан гэнэ. Ихэвчлэн хүүхдүүд элдэв зураг, гоёл чимэглэлтэй биед нь хэд дахин томдсон, даавуун биш материалаар хийсэн цүнх үүрч байгаа нь судалгааны явцад анзаарагдсан байна. Эцэг, эхчүүд гоё ганганыг нь харахаас хүүхдийн биед эвтэйхэн, хөвөн даавуун материалтай, хөнгөн цүнх сонгохгүй байгаа нь алдаа аж.
Харин дараагийн алдаа нь хүүхэд цүнхэндээ зузаан сурах бичиг, дэвтэр үзэг, олон өнгийн харандаа, үзэгний сав, баллуураас эхлээд цаасны хайч, цавуу, цэвэр усны сав, хоёр янзын аяга, халбага, сэрээ гээд хэтэрхий олон зүйл багтаадаг. Бүр хүүхдийнхээ тоглох дуртай тоглоом, тэмдэглэлийн дэвтэр, тухайн өдөр орохгүй хичээлийн сурах бичиг зэрэг олон зүйлийг таны хүүхэд хүнд цүнхэндээ хийгээд үүрч явааг анзаардаггүй. Үүнээс болоод хүүхэд хавсарсан олон өвчтэй, өсөлт нь бага багаар саарах зэрэг сөрөг үр дагаврыг биедээ аажмаар тээсээр байдаг аж.
Цүнх хүүхдийн биеийн жингийн 10 хувьтай тэнцэж байх ёстой
Хичээлийн ном, хэрэгслийн хамт сурагч цүнхний (үүргэвчний) жин хүүхдийн биеийн жингийн 10 хувийн хэмжээнд байх ёстойг Португалийн шинжлэх ухаан, анагаахын төвийн мэргэжилтнүүд тогтоожээ. Тухайлбал, танай хүүхэд 35 кг жинтэй бол цүнх нь 3.5 кг-аас хүнд байх ёсгүй гэсэн үг юм.
Америкийн хүүхдийн эмч нарын академийнхан хичээлийн ном, хэрэгсэл бүхий сурагчийн үүргэвчний жин ямар байх ёстой тухай өөрийн хэм хэмжээг тогтоожээ. Стандартын дагуу сурагчдын цүнх нь
- I анги –1.2 кг хүртэл;
- II анги –1.6 кг хүртэл;
- III анги –2.3 кг хүртэл;
- IV анги –2.6 кг хүртэл;
- V анги– 2.8 кг хүртэл;
- VI анги–3.1 кг хүртэл;
- VII-VIII анги – 3.5-3.6 кг хүртэл;
- IX-XII анги –4 кг хүртэл жинтэй байвал зохистой юм байна.
Зочин 2018-03-26 202.21.106.101
Маш зөв сэдэв байна. Хэтэрхий бүүр арай дэндүү хүнд цүнхтэй явдаг. Боловсролын яам анхаарах ёстой. Хэвлэж байгаа байгаа хагас жилийн программаар нь тооцоод 2 удаа хэвлэхгүй бол үзээд өнгөрсөн, үзэх гэж байгаа гээд бүтэн жил үүрч явдаг. Дээрээс нь сурах бичгээс гадна сургалтын материал нэртэй баахан багш нарын шахааны 5000, 8000-н номнууд цүнхээр нь дүүрэн. Сайн судалгаатай гарц олох хэрэгтэй байгаа шүү.
1 2018-03-26 66.181.161.89
Би лав зөвхөн хэрэгтэйг нь ялгаж хийхэд л 4-5 кг болдог. Эцэг эх биш, сургууль . Боловсролын бодлого буруутай. Номоо хөнгөн, авсаархан. 2-3 Цувралтай жижиг болгох, гэрлүгэ авч явах шаардлагагүй ангийн номоо үлдээх шүүгээ сав хүүхэд бүрт гаргаж өгөх, аяга таваг, сальфетка, ширээний алчуур, хувцасны уут, ангид хогийн савгүй тул заавал өвч явахыг шаарддаг хогийн уут хүртэл авч явахыг болиулах юм бол цүнх эрс хөнгөрнө. Тэрнээс тэнэг юм шиг хог дүүргээд хүүхдийнхээ цүнхэнд юу байгааг мэдэхгүй б гэж бх у?
Ээж 2018-03-26 27.123.212.132
Хөндсөн сэдэв нь зөв боловч эзнийг нь олоогүй шүүмж байна. Гол буруутан нь эцэг эх биш юм шүү. Бүгд мэдэж байгаа. Ном нь өөрөө ХҮНД, ТОМ байгаад учир байна. Үүнд Боловсролын яам, Эрүүл мэндийн яам яаралтай анхаарах хэрэгтэй.
Ээж 2018-03-26 27.123.212.132
Бага анги гэлтгүй дунд анги ч бас олон том хүнд номтой. Цүнх нь 10 гаран хил болоод бна. Өдөр болгон 7цагтай. Хүүхдийг арай л их ядрааж байна. Ийм олон цаг байх ёстой юмуу. Хичээлийн Жил нь нэмэгдээд байхад яагаад хичээлийн цаг нь багасахгүй байна вэ. Бидний үед дээд тал нь 6 цагтай л байдаг байсан.
Emee 2018-03-26 202.9.40.227
Tiin shdee .zuvhun oroh hicheeliig ni hiisen ch aimaar hund.bagsh nar ni ch tiim bh estoi met l hardag shaarddag.huuhdiin eruul mend ogt padgui met handdag. Uursdiin ner hund ambitsaa l bodoj uchirgui olon hicheel daalgavaraar shahahaa l bodno.Ene bolovsroliin yam yu hiideg gazar yum b** med.
Зочин 2018-03-26
Номоо ангидаа үлдээгээд даалгавар хэсгийг нь онлайнаар, онлайнаар авч чадахгүйд нь канондахл өгч явуулбал л хангөрнө. Номнууд нь их хүнд. 3 ном нь л 2.5 кг болчихдог
Анхаа 2018-03-26 202.131.245.194
Нэг тийм Стандарт байх хэрэгтэй л дээ. Жишээ нь:
– Сурагчийн сурах бичгийг заавал хөнгөн цаасаар үйлдвэрлэсэн байх,
– Хичээлийн хуваарийг сурах бичгийн хөнгөн зузаан, том жижгээс тодорхой хэмжээний хамааралтайгаар гаргасан байх,
– Сурагчийн цүнхийг өөрийн жингийн тэдэн хувиас хэтрүүлэхгүй жинтэй байхаар тооцсон байх гээд л шийдчихэж болмоор санагдаад байгаа юмдаа.
Цогтгэрэл 2018-03-26 66.181.181.83
Уунд боловсролын яам анхаарах ЦАГИ болсон. Учир нь хичээлийн сургалтын нос гэж байсаар байтал тэр хуний зохиосон ном сайн гээд сургууль болгон оор олон ном авахуулж нэрмээс болж байна. Уунийг зогсоо
Bgal 2018-03-26 203.91.115.42
Хүүхдүүдийн сурах бичгээс үзэх юм байдаггүй. Нэмэлтээр дандаа ном авдаг. Тийм ном авахгүй бол хүүхэд чинь сурахгүй заавал ав. Хүүхэд болгонд шууд тарааж өгөөд 3 хоногийн дараа мөнгийг нь өгөөрэй гэдэг. Сурах бичгээ ашигладаггүй шдээ. Би 7 жил энэ байдлаар байгааг нь баттай мэднэ. Өөр хөндөх асуудал бол улсын сургууль хувийн сургуулийн олимпиад хамт явагддаг. Сургалтын чанараа сайжруулаад хувийн сургуулиудтай өрсөлдөөсэй.
Зочин 2018-03-26 202.21.120.242
SETGUULCH NI ZOW SEDEW HONDJEE ENE SEDWEE DAGNAAD DEER SUUJ BAIGAA HVMVVSIIG SHIIDWER GARGATAL NI BICHEEREI GEJ L HVSIY
Ээж 2018-03-26 59.153.115.166
Хэлээд юу гэхэв. Нэгдүгээр ангийн охин минь өөрөө 20 кг жинтэй., цүнх нь 5 кг. Арай ядан л даах юм. Хичээлүүдийг нь өдөр өдрөөр дагнах ч юм уу, нэг өдөр 2 оос олон хичээл орохгүйгээр зохицуулж баймаар юм.
Зочин 2018-03-26 202.179.27.83
OLON JIL ENE ASUUDLIIG HELEH HUND NI HELJ BSN. TOODOG HUN BDGGUI. UUL NI SURAH BICHIGIIG HAGAS JIL HAGAS JILEER NI HEVLEH HEREGTEI YUM BGA YUM.
Zochin 2018-03-26 122.201.28.14
Baga angiin huuhdiin surah bichig heterhii tom hemjeetei bna, huudas buriig ni harahaar shahaj bagasgah bolomj mash ih baina, udurt 4-5 hicheeliin nom tsunhleheer uneheer hund bolchih yum, Surah bichigiin hemjee bolon ashiggui zai ashiglaltiin asuudlaa shiidej uguuch ee
Оүу 2018-03-26 27.123.212.141
nom devteree udur bur yalgad hicheld heregteigee avaad garhad barag 15kg bna zuzaan tom nomoo bolidiimuu esvel surguuli dr uldeej bh arga hemjee avmaar bna
зочин 2018-03-26 202.179.24.236
Том том хэмжээтэй дарайсан зузаан хавтастай номнууд үйлдвэрлээд түүнийгээ ав гэж шахдаг бас нэг хичээлд хэд хэдэн ном авч явах шаардлага тавьдаг. Тиймээс нэг стандартын соц үеийнх шиг ном жинхэнэ хүүхдийн биед тохирно
Зочин 2018-03-26 202.9.41.242
Том том номнуудыг нь жижгэрүүлж улирал улиралд нь хэрэглэх агуулгаар нь дэвтэрлэххэрэгтэй. Жнь: 1 улирал, 2 улирал, 3 улирал, 4 улирал гм.
Зочин 2018-03-26 64.119.17.118
1-р ангийн хүүхэд 5-цагтай өдөр 5-н ном дэвэр үзэг харандаа авч явна.Номонд хамаг учир бна.Жижиг цүнхэнд юу ч орохгүй.Системийн буруу.Хүүхэдэд дэндүү ахадсан хөдөлгөөнийг нь хорьсон боловсролын систем.Эхлээд хүн болгож өсгөх хэрэгтэй.Баахан ядарсан хүүхдүүд гарах нь
Зочин 2018-03-26 122.201.22.195
Сурах бичгүүд нь хэтэрхий том, зузаан байдаг ш дээ. Үүнийг л багасгах нь зөв шийдэл болох байх.
Сурах бичиг хэт хүнд байна! 2018-03-26
Номын хэвлэлийг харахад жигтээхэн гоё хичээлийн ном! Зузаан гялгар цаастай, өнгө өнгийн зурагтай. Зураг нь үргэлжилсэн үгнээсээ хамаагүй их! Бидний насанд хичээлийн ном хар цагаан, хямд ч гэсэн хөнгөн цаастай, одооны сурах бичгийн 3ны 1тэй тэнцэх жинтэй байлаа. Зориуд л тэгэж хэвлэдэг байх. Өөр хэлэх үг алга
Энэрэл 2018-03-26 149.161.249.251
Үнэхээр харамсалтай юм. Эрүүл мэнддээ багаасаа анхаарахгүй бол!
BB 2018-03-26 66.181.176.198
Ugaasaa surah bichgee standartiin daguu hiigeeguigees bolj baigaa yum. Hund nomiig uliralaar ni huvaaj hevledeg jishig japand baidag.
Зочин 2018-03-26 103.26.194.185
цалингаа нэмүүлж чадаагүй багш нар хүүхдүүдээс өшөөгөө аваад бн уу гүй юү
Зочин 2018-03-26 27.123.212.141
БААХАН БӨГТӨР ОХИД БАНДИ НАР БОЛЗООД НТР ХАХА
Зочин 2018-03-26 119.40.98.162
Сурах бичгийг маш нимгэн, хөнгөн цаасаар хиймээр юм. Хамаг жинг сурах бичиг номнууд л эзэлж байна.
Zolboo 2018-03-26 103.229.122.95
Huuhdiin erhiin baiguullaguud yu hiin bdag yum ve
Зочин 2018-03-26 103.229.123.214
tsunxendee ch bish nomondoo bgaa yum daa
Зочин 2018-03-26 103.229.123.6
ХҮНИЙ НЯЛХ ҮРСИЙГ ХАЙРЛАХГҮЙДЭЭ ЭД НАР
irgen 2018-03-26 122.201.21.73
manai ach 10 udur emnelgeer yavaad saijrahgui nuruu n mash ih muriilttai baina.. ene asuudlig tur zasag alban yosoor shiideech. tom hun ch daahgui tsunh baridag. heleheer bagch zagnana geh yum
bi 2018-03-26 59.153.115.119
manaid ter zovlon bas bna, bas 10 nastai nuruu muruisan, yaltai ve, ene gaj sistemiig
Ээж 2018-03-26 66.181.179.17
Хүүхэд хэтэрхий хүнд цүнхтэй байна даахгүй байна гэхэд сургуулийн захирал нь тоохгүй байна дээ. Арай л байгаа биз. Тэд энэ асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй бишүү
Ээж 2018-03-26 66.181.179.17
Үнэхээр эцэг эх бүрийн түгшиж байдаг асуудлыг хөндсөн баярлалаа. Өглөө бүр 3-р ангийн хүүгийнхээ хичээлийн цүнхийг үүрэхдээ ээж миний нуруу маш их аяаалал авдаг ба хүүхэд минь яана даа л гэж байнга түгшдэг. хөөрхий цүнхээ дааж ядан хөл дээрээ тэнцэн хальт хальт гишгээд явж байгаа Монголын бяцхан үрсэ хараад үнэхээр өрөвддөгөө. Энэ зузаан номнуудыг нт нимгэлээд улирал улирлаар нь хэвлэх хэрэгтэй. Бид намхан дээрээ цлам намхан бөгтөр болж нуруу нь гажсан суулттай иргэдээр дүүрлээ.
Зочин 2018-03-26 64.119.18.159
tsunhee uuree ohiduud bugtur bolj baina.diilehgui uragsh bubhiij yavsaar
Новшнууд 2018-03-26 202.72.245.220
ҮЕ ҮЕИЙН БОЛОВСРОЛЫН САЙД ДАРГАНЦАРУУД НЬ СИСТЕМЭЭ САЙЖРУУЛАХ БИШ ЗӨВХӨН НОМ ШАХАХ АЖИЛ ХИЙЖ ИРСНИЙ ГАМШИГТ УРШИГ ЭНЭ ЮМ ШҮҮ ДЭЭ, БҮГДИЙГ НЬ ШО РОНД ХИЙХ ЁСТОЙ БОЛОВЧ ЭЛЧИН МЭЛЧИНГЭЭР ДЭВШЭЭД ЯВААД БАЙГАА БИЗ ДЭЭ
Зочин 2018-03-26 103.57.93.28
Энэ нэг асуудлыг хичнээ жил ярих вэ дээ… Цүнх үүрсэн хүүхэд нь бөгтөр болдогоо болоод дууслаа
Зочин 2018-03-26 103.9.88.210
Номны жинг тооцлохоос гадна номны агуулгыг сайтар бодолцож хянамаар байна. Ямар ч мэдлэг өгөхгүй баахан зай талбай, дээрээс нь номон дээрээ тэмдэглэгээ хийх талбайтай, хүүхдэд мэдлэг өгөхгүй агуулгатай бодлогоор дүүрэн байх юм. Номны зохиолчид нь л тухайн өгөгдсөн даалгавар агуулгын хариуг өгөхөөс эрүүл ухаантай хүн бодоод олохгүй асуулт тавигдсан байхыг яана. Дээрээс нь хэн дуртай нь гаргасан номыг багш нь шахалтаар өгчихөөд түүнээсээ даалгавар өгнө. Үндсэн сурах бичгээс гадна баахан даалгаварын номноос шахаад хийлгээд байхаар яаж ч цүнх нь хөнгөн байхав дээ. Бид цагаан толгой, тооны ном хоёртой л сурч байсан. Гэтэл одоо цагаан толгойн номноос гадна баахан навсайсан юм чирч явах шаардлагатай болохын Үүн дээр нь тэр боловсролын яам нь хяналт тавьж болдоггүй юм уу
Зочин 2018-03-26 202.179.10.154
Нэг хичээл 1-с дээш номтой гэдгийг бас бодолцох хэрэгтэй: Дасгал ажил, хичээлийн сурах бичиг. Өөр бас бус багшийн өөрийнх нь гаргасан гарын авлага энэ тэр гээд тэгэхээр хүнд цүнх үүрч явахаас аргагүй.
иргэн 2018-03-26 66.181.160.90
хүүхдийн эрүүл мэнд чухал. номын хэмжээ арай л том байдаг шүү. Багш, хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газар үүнд анхаарлаа хандуулж эцэг эхтэй хамтарч ажиллах хэрэгтэй. эцэг эхийн зөвлөлүүд гол чухал зүйл дээр анхаарч ажиллах хэрэгтэй. баяр тэмдэглэх шийдвэр гаргаад байдаг юм даа. үүнийгээ болих хэрэгтэй.
zochin 2018-03-26 119.40.100.222
huuhdiig togluulan zaah alga zui baihgui shuud l hicheeleer dardag baga angiin huuhediig
Зочин 2018-03-26 49.0.219.50
Манай улс Хүүхдийг 6 настайгаас сургах дэлхийн жишгийг дагасан л юм бол тухайн насанд нь заах зүйлээ бас дэлхийн жишгийг мөрдөх хэрэгтжй ш дээ. Насанд нь ахадсан хичээл, ном, гэрийн даалгавар Арай л дэндүү ахадсан зүйл заадаг, даалгавар өгдөг нь үнэн ш дээ. Эцэг эхчүүд ч шаардах цаг болсон бус уу. Бас хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд Дуурайсан Европ, АНУ дэлхийн улсууд яг 6 насанд нь юу зааж ,ямар даалгавар гэрт нь өгдөгийг яаралтай судалж өөрийн орны сургалт,гэрийн даалгавар, үүрдэг ном дэвтэртэй нь харьцуулж үзээд энэ бяцхан хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах ёстой. Өнөөдөр зөвхөн үүрдэг цүнхний асуудал бол өрөөсгөл байна. 6- хан настай хүүхдийн сэтгэл зүй, тархи толгой эрүүл мэндэд маш их ачаалал өгч эрүүл мэндэд нь нөлөөлж байгаа, хүүхдийг сургах нэрээр 6-наснаас нь хэтэрхий дарамтад оруулж байгаа өөрчлөх цаг болсон байх аа!!!!
Зочин 2018-03-26 64.119.19.225
Маш зөв сэдэв хөнджээ.Гадаадад маш хөнгөн жинтэй ном хэвлэгддэг юм байна лээ.яагаад тийм стандарт барьж болохгүй гэж.
Зочин 2018-03-26 66.181.160.106
Номны хэмжээ жинг хасмаар байна
Зочин 2018-03-26 108.208.122.34
Хүүхдийн өсөлтөнд маш муу шүү дээ стандарт гэдэг зүйлээ энэ сургуулиуд мэдмээр юм өөр оронд бол хүүхдийн эрх гэж яригдана Манайх л гэж бүх юм нь болж бүтэхээ байсан нэг улс байх юмдаа.
Зочин 2018-03-26 66.181.180.237
сурах бичгээс гадна хэрэгтэй,хэрэггүй шахааны номуудыг бхс авч явах хэрэг гарч хүндийн жинг улам нэмдэг.
Зочин 2018-03-26
Chuluu hiisen yum shig hund bdag
achaalal ih bnaa 2018-03-26 202.21.116.2
hicheelee odor odror toroljuulj zaaval yadag bsan yum bol, baahan hund nom bugd orno, zaaval avchir gesen geed uureed yavdag. achaalal 6 nastanguudad gehed denduu hund. tugjirch arai gej ireed hool undaa ideed jaahan amraad daalgavraa hiih geseer oroi bolood shuud uhaangui nam unaj bna sh dee.
Зочин 2018-03-26 182.160.2.159
Ямар хүнд жинтэй ус зөөгөөд явж байгаа биш сүртэй юм
Зочин 2018-03-26 103.26.194.106
Тэнэг сармагчин! Дуугүй бай чи!!!
Зочин 2018-03-26 66.181.185.69
Номыг нь хөнгөн болгооч Боловсролын яамны луйварчингууд хэвлэлийн хуудасны хэмжээгээр нь мөнгө авах гэж том том ном хэвлүүлж олон монгол хүүхдүүдийг эрэмдэг болгож бна Миний охин л гэхэд одоо далны яс нь дээр доор таг муруй Хэн ч хариуцлага хүлээдэггүй Дэндүү юм Болимоор юм наад шуналаа
Эцэг, эх! 2018-03-26 103.26.194.106
Маш чухал сэдэв хөндсөн байна!!! Үнэхээр санаа зовж байна!!! Цүнх нь маш хүнд байх юм. Сургууль нь хяналт тавьж, стандарт мөрдүүлэх хэрэгтэй байнаа!!! 2-р ангийн бяцхан хүүхэд гэхэд бараг өөрөөсөө хүнд цүнх үүрээд бөгтийгөөд явах юм!!! Дундлах гэхээр багш ийм номуудаа заавал авч ир гэсэн гэх юм.
Балбар 2018-03-26 124.158.92.16
олон улсын стандартаар бага ангийн хүүхдүүд манай монгол шиг шууд хичээл заадаг гэрийн даалгавараар шахдаг орон байхгүй байх. Дөнгөж 6 настай хүүхдүүдийг шүү
Зочин 2018-03-26 202.170.94.90
Сурах бичгийг хэвлэж байгаа цаасны жинг онцгой анхаарах хэрэгтэй. БСШУ-ны яам тендрээ зарлахдаа нарийн судалгаа хийсний үндсэнд цаасны шаардлагыг зөв тодорхойлох ёстой. Хүүхдүүд нурууны асуудалтай, бөгтөр болж байгаа нь үнэн шүү.
Зочин 2018-03-26 202.70.40.154
ЯАНАА ҮГҮЙ Ш ДЭЭ. 3-Р АНГИЙН 8 НАСТАЙ ХҮҮХЭД 5 КГ ЦҮНХ ҮҮРЧ БАЙНА. ТЭР НАВСАЙСАН, БҮРСИЙСЭН ХЭВЛЭЛТТЭЙ СУРАХ БИЧИГ НЬ А4-ИЙН ХЭМЖЭЭТЭЙ, ХАМГИЙН ГОЛ НЬ НОМЫН ХУУДАС БҮР НЬ БАРАГ 80ГР-ТАЙ ЮМ УУ ХААШАА ЮМ. ИЙМ НОМ 3-4 ШИРХЭГИЙГ ӨДӨР БҮР НААШ ЦААШ ҮҮРДЭГ ХҮҮХДИЙН МИНЬ НУРУУ БАЙТУГАЙ ХҮРГЭЖ ӨГӨХДӨӨ ҮҮРДЭГ ТОМ ХҮНИЙ НУРУУ АЙХТАР ЧИЛДЭГ. БОЛОВСРОЛЫН ЯАМ СУРАХ БИЧГИЙН ЖИНГИЙН СТАНДАРТ ХАНГАСАН ХЭВЛЭЛИЙН КОМПАНИЙГ СОНГОХ ДЭЭР ГОЛ АНХААРЛАА ХАНДУУЛМААР БАЙНА. БИДНИЙ ХҮҮХЭД ЯМАР БАРИЛГА ДЭЭР ЭЛС ЗӨӨХӨӨР ЯВЖ БАЙГАА БИШ ДЭЭ. ЭНЭ ТУХАЙ АСУУДАЛ ШИЙДЭГДЭХГҮЙ ЛАВ 20 ЖИЛ БОЛЛОО. ХЭН НЬ ХЭЗЭЭ ШИЙДЭХИЙН БЭ?
Zochin 2018-03-26 202.131.247.23
Daavuun tsunh shalbiganaad, devter nom nugalardag yum aa. Hujaa tsunh hatuulgatai, bas tiim ch hund bish. Gol asuudal n baga angid hicheeliin huvaari n jigd bus, 1 2r angid barag buh nomoo bnga avch yvdag n jin tataj baigaa.
Зочин 2018-03-26 122.201.25.46
Хүндийн жингээр стандарт тогтоож мөрдье