ОХУ-ын Сибирийн Кемерово хотын худалдааны төвд өчигдөр гарсан гал түймрийн улмаас 37 хүн амиа алдсан талаар албаны хүмүүс мэдээлж байна.
Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр 64 хүний сургийг гаргаж чадахгүй байгаа бөгөөд 41 нь 2-17 насны хүүхдүүд гэнэ. Гал түймэр гарах үед хүүхдүүд цогцолборын кино театр, тоглоомын хэсэгт байсан гэж таамаглаж байна. Гал түймэр орон нутгийн цагаар өчигдөр 17:00 цагийн үед гарчээ.
Гал түймэр “Winter Cherry” цогцолборын доод давхраас гарсан бөгөөд хохирогчдын дийлэнх нь кино театрт байсан гэнэ. Нийгмийн сүлжээнд гэрчүүдийн оруулсан видео бичлэгт балмагдаж, сандарсандаа хүмүүс цонхоор үсэрч байжээ. Гал сөнөөгчдийг очиход барилгын цонхнуудаас хар утаа олгойдож байсан гэнэ. Москва хотоос 3600 км-ийн зайд оршдог Кемерово хот бол ОХУ-ын нүүрсний том уурхайн хот ажээ. Гал түймрийн шалтгааныг тогтоохоор шинжээчид ажиллаж байгаа бөгөөд дүгнэлт хараахан гараагүй байгаа аж. 2013 онд ашиглалтад орсон тус цогцолбор хоёр кино театр, ресторан, саун, боулингийн танхим, хүүхдэд зориулсан амьтны хүрээлэнтэй байжээ.
Австрийн Канцлер Себастиан Курц болон Латвийн Гадаад харилцааны сайд Эдгарс Ринкевич гал түймэрт амиа алдсан хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна.
Зарим гэрчүүдийн хэлснээр гал түймрийн улмаас кино театрын дээвэр нуржээ. Кемеров мужийн Онцгой байдлын дэд дарга Евгений Дедюхиний мэдээлснээр гал түймэр цогцолборын нийт 1,500 м 2 талбайг хамарсан гэнэ. Гал түймрийг унтраахаар онцгой байдлын 288 ажилтан, гал сөнөөх 62 бригад ажиллаж байна.
Эх сурвалж: BBC
Зочин 2018-03-26 66.181.177.163
Манайд гал гарахад гарч гүйх шат байтугай үсрэх цонх ч байдаггүй. Орон сууцанд бүр ч аюултай нөхцөлд амьдарч байгаа мянга мянган байрууд байна.
Зочин 2018-03-26 202.21.106.150
Хүүхдүүдийг кинонд оруулаад заалыг нь гаднаас нь түгжсэнээс олон хүүхэд гарч чадалгүй амиа алдсан байна. Нөгөө түгжсэн ажилтан нь зугтаад алга болж. Түгжсэн шалтгаан нь оросууд билет авахгүйгээр кинон дундуур ихээр ордог гэнэ. Манайд ч ингэж тэнэгтдэггүй.
зочин 2018-03-26 182.160.34.135
путины ланчгийг хөөрхий гэмгүй үр хүүхдүүд нь эдэлж байна даа. 48 хүн үрэгдсэн, дээр нь дахиад дөчөөд хүн сураггүй,энэ дотор 5-а ангийнхан бүгдээрээ орсон байна.Амь гарсан эмэгтэйн ярьснаар дээвэр дээр гарч чадсаныхаа дараа 40 минут тусламж гуйж хашгирч байхад гэгээн цагаан өдрөөр хэн ч ирээгүй байна.Тус газрын эзэн эмэгтэйг баривчилсан гэнэ,уг нь путлерийг баривал таарсан юм.
Зочин 2018-03-26 64.119.17.134
Солиотой хүмүүс Монголоор дүүрэн болжээ
Зочин 2018-03-26 202.179.31.54
Наадах чинь солиотой биш тэмбүүтэй xyжaa пиздa байгаа юм.
Зочин 2018-03-26 103.14.38.130
Чи муу оросын бөгсийг долоогоорой
Зочин 2018-03-26 66.181.176.27
Manai tomoohon hudaldaany tuvuuded gal garval uunees ch aimshigtai yum bolno doo.