Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар мал амьтны гоц халдварт шүлхий өвчин 8 аймгийн 23 суманд оношлогдон хорио цээрийн дэглэм тогтоож, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт шүлхий өвчин зөөвөрлөгдөн ирэх, улмаар цаашид дамжин тархахаас урьдчилан сэргийлэх ажлын явцад хяналт тавьж мэдээлэл өгөхөөр Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мал эмнэлгийн газрын удирдлагууд өнөөдөр ажиллалаа. Сонгинохайрхан дүүргийн Шар хөтөл, Баруун турууны постууд дээр ажиллаж авто тээврийн хэрэгсэлд хийж байгаа ариутгал халдваргүйтлийн ажлын талаар мэдээлэл өглөө.
Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
zochin 2018-03-26 124.158.111.2
ариутгал нэртэй ус шүршиж мөнгө хураадгаа хэзээ болих юм болоо? дугуйны хажуу талруу усаа цацаад, эсвэл машинууд дугуйныхаа хажуу талаар явдаг болчихсон юм уу? учрыг үнээр ойлгохгүй байна аа
Зочин 2018-03-26 64.119.17.176
Хог идэж угаадас ууж байгаа малыг хотоос гаргаач Зунд нь угаадас уулгаад " саам " нэртэй хор зараад байдаг адуучидыг битгий хотруу оруулаа!