“Horeca expo” зочид буудал, зоогийн газрын хангамжийн үзэсгэлэн болно

Хуучирсан мэдээ: 2018.03.26-нд нийтлэгдсэн

“Horeca expo” зочид буудал, зоогийн газрын хангамжийн үзэсгэлэн болно

“Horeca expo” зочид буудал, зоогийн газрын хангамжийн үзэсгэлэн болно

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Зочид буудлуудын холбоо, Монголын Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо, Аялал жуулчлалын мэргэжлийн ур чадварын сургууль, Монголын зочлох үйлчилгээний холбоо, Мэргэшсэн зөөгчдийн нийгэмлэгээс хамтран зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээнийг 12 дахь жилдээ зохион байгуулахаар ажиллаж байна. Тэмцээн, үзэсгэлэн энэ сарын 30-31-ний өдөр МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд явагдана.

Зочлох үйлчилгээний салбарын үйлчилгээний ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ижил мэргэжлийн ажилтнуудтай туршлага солилцох боломжийг бүрдүүлэх, зочлох үйлчилгээний салбарын ажил мэргэжлийг сурталчлахад энэхүү тэмцээний зорилго оршиж байгаа бөгөөд дараах мэргэжлүүдээр явагдах аж.

Зочлох үйлчилгээний салбарын үйлчилгээний ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ижил мэргэжлийн ажилтнуудтай туршлага солилцох боломжийг бүрдүүлэх, зочлох үйлчилгээний салбарын ажил мэргэжлийг сурталчлахад энэхүү тэмцээний зорилго оршиж байгаа бөгөөд дараах мэргэжлүүдээр явагдах аж. Үүнд:

  • Зочин хүлээн авагч
  • Өрөөний үйлчлэгч
  • Тогооч
  • Зөөгч
  • Угаалгын ажилтан

Мөн зочид буудал, зоогийн газрын үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан хүнс ахуй, хангамжийн үзэсгэлэн худалдаа хамт болох бөгөөд Монголын зочлох үйлчилгээний холбооны зөвлөх “Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлгийн ялагч Г.Мөнгөндолгионы гарын хоолыг амтлан, ширээ засалт, ор хураалт зэргээр нээлттэй сургалтууд зохион байгуулагдаж, бартендерийн найруулсан амтлаг коктейль, дарсны төрөл онцлог, дарсаар үйлчлэх техник, кофены хэрэглээний талаар өргөн мэдлэгтэй болох боломжуудыг олгож байна.

Дэлхий дахинд 2017 оны байдлаар нийт 1.2 тэрбум хүн аялж, нийт ажил эрхэлж байгаа 11 хүн тутмын 1 нь уг салбарт ажиллаж байна. Монгол Улсад өнгөрсөн 2017 онд ирсэн гадаадын жуулчдын тоо 471 мянгад хүрч Монгол Улсын эдийн засагт 400 сая ам долларын орлогыг оруулсан байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 7011 – 2770, 8009-9845 дугаарын утсаар авна уу гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж