Улирлын эхний гараанд С.Феттел түрүүллээ | News.MN

Улирлын эхний гараанд С.Феттел түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.03.26-нд нийтлэгдсэн

Улирлын эхний гараанд С.Феттел түрүүллээ

Улирлын эхний гараанд С.Феттел түрүүллээ

Австралийн Мельбурн хотын Мельбурн авто тойрууллагад формула-1 уралдааны энэ улирлын эхний гараа боллоо. Байрлал тогтоох уралдаанд “Мерседес” багийн Л.Хэмилтон тэргүүлсэн бол “Феррари” багийн К.Райкконен болон С.Феттел нар эхний 3-т орсон. Ингээд ням гаригт үндсэн гараа болоход “Феррари” багийн нисгэгч С.Феттел 58 тойргийг 1 цаг 29 мин 33.283 сек-н амжилтаар туулж улирлын эхний гараанд тэргүүллээ.

Онооны бүсэд багтсан эхний 10 нисгэгчид:

  1. С.Феттел (Феррари) – 1 цаг 29 мин 33.283 сек
  2. Л.Хэмилтон (Мерседес) – +5.036 сек
  3. К.Райкконен (Феррари) – 6.309 сек
  4. Д.Риккиардо (Ред Булл) – 7.069 сек
  5. Ф.Алонсо (МкЛарен) – 27.886 сек
  6. М.Верстаппен (Ред Булл) – 28.945 сек
  7. Н.Хюлкенберг (Рено) – 32.671 сек
  8. В.Боттас (Мерседес) – 34.339 сек
  9. С.Вандорн (МкЛарен) – 34.921 сек
  10. К.Сайнз (Рено) – 45.722 сек

“Мерседес” багийн Л.Хэмилтон пол-позишн хийж гарааг тэргүүлэн гарсан ч С.Феттельд гүйцэгдэж 2-р байранд орсон бол “Ред Булл” багийн нисгэгч Д.Риккиардо тойргийг хамгийн хурдан хугацаанд тойрсон. 5 км 303 метр тойргийг 1 мин 25.945 сек-д туулсан нь энэ өдрийн хамгийн дээд үзүүлэлт болсон юм. Харин Р.Грожян, К.Магнуссен, М.Эрикссон болон шинэ цэрэг П.Гасли, С.Сироткин нар уралдааны замаа дуусгаж чадаагүй.

Тус гараанд “МкЛарен” багийн Испани нисгэгч Ф.Алонсо 2 жилийн дараа эхний 5-д багтаж байна. Ф.Алонсо хамгийн сүүлд 2016 онд АНУ-ын Остоны гараанд 5-р байранд орж байсан. Мөн Ш.Леклер, С.Сироткин болон П.Гасли нар шинэ багтайгаа анхны гранпри тэмцээндээ оролцлоо.
 

Б.БЯМБАБАЯР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж